Одоо цагт цалин сайтай, сайхан ажилд орохын тулд заавал эзэмшсэн байх ёстой 10 ур чадвар

4

21-р зуунд ажил олгогчийг зөвхөн улаан диплом, компьютерийн программ эзэмшсэн байдал бас өндөр бүтээмжээр гайхуулах үе өнгөрчээ. Жирийн процессыг технологжуулж автоматжуулсан энэ эрин үед эрэлт хэрэгцээ ихтэй мэргэжилтэн байхын тулд багагүй хүчин чармайлт гаргахаас өөр аргагүй. Зөвхөн өөртөө итгэлтэй байгаад зогсохгүй мөн дүн шинжилгээ хийдэг, удирдах шинж чанар агуулсан бас үл ойлголцлыг шийдвэрлэх чадвартай байх ёстой болжээ.

Чухам ямар ур чадвартай байх ёстой хийгээд орчин үед хэрхэн эрэлт хэрэгцээтэй мэргэжилтэн байхыг танд танилцуулахаар бэлдлээ.

1. Харилцааны ур чадвар

Бараг бүхий л салбарын ажил мэргэжил хүмүүсийн харилцаан дунд явагддаг. Яриа эхлүүлэх, нөгөө хүнийхээ анхаарлыг татах, яриаг дэмжих бас анхааралтай сонсох – 21-р зууны хамгийн чухал ур чадваруудын нэг юм. Ярианд дүн шинжилгээ хийх бас шаардлагатай мэдээллийг бичгэн хэлбэрээр илэрхийлж сурах хэрэгтэй.

  • Харилцааны ур чадварыг хөгжүүлэхийн тулд Рожер Фишер, Уильям Юри, Брюс Паттон нарын “Getting to Yes: Negotiating Agreement Without Giving In” номыг уншаарай
  • Мөн Марк Роузийн “How to Talk to Absolutely Anyone. Confident Communication in Every Situation” номтой танилцахад буруудахгүй

 

2. Өөртөө итгэлтэй байх

Өөртөө итгэлтэй байх чанарыг бидний ихэнх нь төрөлхийн зан чанар гэж үздэг хэдий ч угтаа бол бид өөртөө хөгжүүлэх боломж бий. Өөрийнхөө хүчинд итгэх итгэл нь нөхцөл байдлыг үнэлж дүгнэхэд тусалдаг, өөрийнхөө зорилгод хүрэх боломжийг олж харахад тусална. Ажлын амжилт гаргахад өөртөө итгэлтэй байж сурах нь чухал.

  • Өөртөө итгэлтэй болохын тулд юуны түрүүнд Элис Мьюирийн “Power Up Your Confidence: How to master the ultimate business skill” номыг уншаарай.
  • Цаашлаад дараах зааварчилгааны дагуу өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй.

 

3. Бүтээлч байх

21 дүгээр зууны ажил олгогч нар уран бүтээлч сэтгэлгээтэй хүмүүсийг илүү их сонирхдог болжээ. Аливаа асуудлыг стандарт бусаар шийдэх, шинэ санаа эрэлхийлдэг хүмүүсийг ажилд авахыг хүснэ. Тийм учраас чадварлаг ажилтан байхыг хүсэж байгаа бол уран бүтээлч сэтгэлгээтэй байх хэрэгтэй болох нь. Уран бүтээлч сэтгэлгээ, санаачлага гэдгийг шууд утгаар нь битгий ойлгоорой.

  • Бусдаас өөрөөр сэтгэж сурахын тулд Майкл Микалкогийн “Thinkertoys. A Handbook of Creative-Thinking Techniques” номыг уншаарай.
  • Уран бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд Остин Клеоны “Steal Like an Artist” номыг уншаарай.

 

4. Манлайлах чадвар

Компанийг удирдах хүсэлгүй байсан ч гэсэн хоёр ажилтан удирдаж чаддаг байх ёстой – энэ бол өнөө үеийн чухал чадварт тооцогдоно. Манлайлах – өөртөө хариуцлага хүлээх чадвар юм, шийдвэр гаргана, өөрийн үзэл бодлоо илэрхийлнэ, бас найдвартай байхын шинж. Ийм чанар хүн болгонд байдаггүй учраас бусдаас илүү дээгүүр үнэлэгдэнэ гэсэн үг.

  • Хэрхэн удирдагч болох вэ, Ирина Хакамада танд танилцуулна.
  • Унших дуртай хүмүүст Валентина Бадракийн “Как достичь успеха и стать лидером” номыг санал болгож байна.

 

5. Уян хатан бас дасан зохицох чадвар

Сайн мэргэжилтэн шинэ мэдээ мэдээлэлд хурдан хариу үйлдэл үзүүлдэг мөн өөрчлөгдөж байгаа нөхцөл байдалд хурдан дасан зохицож чаддаг байна. Нэг ажлаас нөгөө рүү шилжих хурд ч өндөр байх ёстой. Энэ чадвар нь олон ажлыг нэгэн зэрэг чанаргүй хийснээс илүү үр дүнтэй гэж үздэг. Тиймээс дасан зохицох чадвар нь зөвхөн хувьсалд хэрэгтэй төдийгүй ажлын амжилтад ч гэсэн хэрэгтэй үзүүлэлт.

  • Хэрхэн дасан зохицож сурахыг Шэрон Мельникийн “Success Under Stress: Powerful Tools for Staying Calm, Confident, and Productive When the Pressure’s On” ном танд сургана.
  • Эсвэл Жаспер Рейдийн лекц-ийг үзээрэй. Ажлын амжилтад хүрэхэд дасан зохицох чадвар ямар хэрэгтэйг танд танилцуулна.

 

6. Үл ойлголцлыг шийдэх чадвар

Ажил дээр асуудал эсвэл үл ойлголцол байнга л гардаг, тийм учраас ийм нөхцөл байдлыг амархан шийдэж сурах хэрэгтэй. Өөрийнхөө мэдрэмжийг илэрхийлж сурах хэрэгтэй – ажил хэргийг явуулахдаа ямар үр дүнд хүргэх, ямар арга барилаар явахаа шийдээрэй.

  • Үл ойлголцлыг шийдэхэд Стюарт Левины “Getting to resolution. Turning conflict into collaboration” номыг уншаарай.
  • Мөн асуудлыг шийдвэрлэх арга замыг Жин Грэхем Скоттын “Resolving Conflict: With Others and Within Yourself” номоос суралцана.

 

7. Дүн шинжилгээ болон судалгааны ажил хийх чадвар

21 дүгээр зууны мэргэжилтэн хүн нөхцөл байдлыг үнэлж асуудлыг шийдвэрлэх арга замыг олох чадвартай байх ёстой. Мэдээллийн эрин үед мэдээллийн урсгалыг хурдан үнэлэх чадвар өндрөөр үнэлэгдэж байна – зөв дүн шинжилгээ хийж магадлал өндөртэй таамаг гаргаж сурах хэрэгтэй. Үүний тулд зохион байгуулалт чухал байр суурь эзэлнэ. Мөн хурдан унших чадвар ч суусан байх ёстойг анхаарна уу.

  • Дүн шинжилгээ хийх чадварыг суулгахад Адам Уилсоны “How to develop intelligence. Psychology of a smart man” ном танд тус болно
  • Мөн сэтгэн бодох чадвараа дээшлүүлэхэд Эдвард де Боно-гийн “Teach Yourself To Think” номыг ашиглаарай.

 

8. Санаачлагатай байх

Чадварлаг мэргэжилтний нүд нь гялалзаж байдаг бас өсөж дэвшиж, хөгжих хүсэлтэй байдаг. Санаачлага хүнийг хөдөлгөх хүч болно – гүйцэтгэж байгаа ажил нь чанартай бөгөөд гүйцэтгэл хурдан. Ажил олгогч энэ зарчмыг сайн мэдэж байгаа тул аливаад сонирхолтой ажилтан авахыг хүсдэг юм.

  • Мөрөөдөж бас санаачилж сурахад Барбара Шерийн “Wishcraft: How to Get What You Really Want” ном тус болно.
  • Мөн сэтгэл судлаач, профессор Скотт Геллерийн лекцийг сонирхоорой.

 

9. Эерэг сэтгэлгээ

Эерэг сэтгэлгээтэй хүн чухал шийдвэр гаргахдаа чадамгай байдаг бөгөөд зөв шийдвэр гаргах магадлал өндөр байдаг. Эерэгээр сэтгэдэг хүн нөхцөл байдлыг бодитоор дүгнэж сөрөг байдлыг ч дүгнэж анхааралдаа авдаг. Үүсээд байгаа асуудлыг зөв шийдэхэд бүхий л чадвараа гаргана. Ямар ч ажил олгогч өөрийн багтаа ийм зан чанартай хүнтэй байхыг хүсэх нь мэдээж. Ийм хүн баг хамт олондоо сайхан уур амьсгал бий болгож чадна.

  • Профессор Хелен Петерсон өөрийнхөө судалгааны ажлыг бусадтайгаа хуваалцсаныг уншиж танилцаарай.

 

10. Хүн чанар

Амжилттай хүн байхын тулд хүн чанартай байх ёстой: эелдэг, хүмүүст таатай сэтгэгдэл төрүүлсэн бас байгууллагын соёлыг хүндэтгэнэ. Мэдээж цаг барих соёлыг эрхэмлэн дээдэлнэ. Болзсон цагаасаа 5 минутын өмнө ирэх нь цагтаа ирсэн л гэсэн үг юм. Болзсон цагтаа ирснийг хоцорсонд тооцно. 5 минут хоцрох тухай бодол ч байх ёсгүй. Манай эрин үед энэ чадвар маш өндрөөр үнэлэгдэнэ шүү.

  • Цаг барьж сурах, хоцрох гэдэг ойлголтыг мартахын тулд Диана де Лонзорын “Never Be Late Again: 7 Cures for the Punctually Challenged” номыг уншаарай.
  • Эерэг сэтгэлгээтэй болохын тулд Далай лам, Десмонд Тут болон Дуглас Абрамс-ын хамтын бүтээл “Book of Joy” номтой танилцах хэрэгтэй.

Эдгээр жагсаалтад та өөр ямар ур чадвар нэмэхийг хүсэж байна? Ажил хайж буй эсвэл хамтран ажилладаг хүмүүсийнхээ тухай сэтгэгдлийг бидэнтэй хуваалцаарай.

48
ХөөрхөнХөөрхөн
9
ГоёГоё
8
БурууБуруу
8
ГайхмаарГайхмаар
7
БахархмаарБахархмаар
4
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Должин Батдорж

    Должин Батдорж

    2018/09/17 at 10:36

    B nz bn n n nznznxn.
    Ndxmcmxxmxnxndjdmddmmmdnxmxmxmxmxmxnzznxnnxxnnsxmxmxmxmxmxnxnxnxnxndndnxnxnxnxnxnxncnxxnxnnxnxxnxnnxnnxdhhdhvvdjgrpoiuhbglhsbxcndhnx xbsnsjshhzdbbzbzbzbshdjdjsshehdhjdhrofifbdbskfbdkdbfbdjcvbsbdhdnnsjwenwcnebnsc kfnfnfnndndnxmcncnd. Ndnxhbxnxxbxnxnxncnxnxncnbxb. Mxnxnnnnnnnnxnbsdbdbfbxbwbzbxnxnsnnxxn

  2. Doshdambal

    2023/06/13 at 21:32

    yostoi sain bichsen baina, zuv helj. big like. naiz nartaigaa huvaaltsana

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *