Танд ухаарал өгөх сургамжит өгүүллэгүүд

5

1. Нэгэн удаа хулгана фермийн эзэн нь хулганы хавх тавьсныг нь олж мэджээ. Тэр энэ тухай тахиа, хонь, үхэрт хэлж гэнэ. Гэтэл тэд бүгд л “хулганы хавх гэдэг бол чиний л асуудал, бидэнд ямар ч хамаагүй” гэжээ. Удалгүй тэр хавханд могой орж баригдсан ба фермийн эзний эхнэрийг хазсан байна. Эзэн эхнэрээ эмчлэхийн тулд тахианы шөл хийхийн тулд тахиагаа нядлан шөл хийсэн ба удалгүй эхнэрийг нь эргэн ирсэн хүмүүст хоол хийхийн тулд хонио ч бас гаргажээ. Эхнэр нь нас барсны дараа оршуулганд нь ирсэн хүмүүст зориулж үхрээ нядлан хоол хийв. Энэ бүх явдлыг хулгана ханын цоорхойгоор харж байсан бөгөөд аливаа зүйл хэн нэгэнд хамаагүй байх тухай бодон бодон байсан гэдэг.

Гаргалгаа: хэрвээ ямарваа нэг зүйл танд шууд хамаарахгүй байвч энэ нь танд хэзээ нэгэн цагт хамаатай болж болох юм шүү.

 

2. Бүргэд модон дээр суугаад юу ч хийлгүй амарч байв.

Жижигхэн бүжин түүнийг хараад асуусан нь:

  • Би тантай адил ингэж суугаад юу ч хийхгүй байж болох уу?
  • Бололгүй яахав – гэж бүргэд хариуллаа.

Бүжин ч модны дор суугаад амарч эхэллээ.

Гэтэл гэнэт үнэг гарч ирэн бүжинг иджээ.

Гаргалгаа: хэрвээ та ямар нэг юм хийлгүй амарч байх хүсэлтэй бол ихээ өндөрт гарч байж л ингэж чадах билээ.

 

3. Ферм дээр нэгэн морь өвчиллөө. Малын эмч санаа алдан:

  • Маргааш өглөө босохгүй бол нядлахаас даа.

Өглөө нь морь босож чадсангүй. Хажууд нь хэвтэх хонь:

  • Босооч, босохгүй бол чамайг нядлах нь байна ш дээ!

Морь ч айсандаа бослоо.

Фермийн эзэн дуу алдан хэлсэн нь:

  • Энэ бол ид шид! Ийм сайхан баярт явдлыг тэмдэглэж хонь гаргана аа…

Гаргалгаа: Хүний юманд бүү оролц (гэхдээ хулганы хавхтай түүхийг мартаж болохгүй).

 

4. Гурван хүн чулуу зөөж байв.

Тэдний нэгээс ингэж асууж гэнэ: – Чи юу хийж байна?

Тэрээр хөлсөө арчин: – Чулуу л зөөж ядаргаа болж байна гэж хариулав.

Хоёр дахь хүн дээр очиж дээрх асуултаа асуухад нь уг хүн ажил хэрэгч байдлаар: – Мөнгө хийж байна гэв.

Гурав дахь хүн дээр очин: Чи юу хийж байна?

Тэрээр дээш харан: – Сүм барьж байна гэжээ.

Гаргалгаа: хүн ямар том зорилготой ажиллана төдий хэмжээгээр амьдрал нь утга учраар дүүрэн байна.

 

5. Таксины жолооч хотын алдартай саятныг хүргэж өгнө. Тэр баян яг л төлөх ёстой мөнгийг яг таг төлж гэнэ. Таксины жолооч ч гайхан:

  • Би өчигдөр хүүхдийг чинь хүргэж өгөөд нэмэлт 100 доллар авсан гэв.
  • Тэгээд юу гэж? Тэр хүүхдийн чинь аав нь саятан. Харин би бол өнчин хүн.

Гаргалгаа: өөрийн хөлс хүчээр мөнгө олсон хүн л мөнгөний үнэ цэнийг жинхэнээр нь мэддэг байна.

57
ГоёГоё
11
Ха ХаХа Ха
10
БахархмаарБахархмаар
9
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. lio1111

    2021/11/03 at 22:34

    ymar goy ym bee ednees ih zuil surch avlaa tsaashdaa bas goy goy uguulleguud bichij uguurei

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *