Гадаад руу их явдаг хүмүүст хэрэгтэй зөвлөгөө: цагийн зөрүүг хэрхэн арилгах вэ?

2

Та гадаад улс орон руу байнга явдаг эсвэл дэлхийгээр аялдаг уу? Та цагийн зөрүүнээс болж санаа зовнидог уу? Өдрийн цагаар эвшээлгэж, оройн цагаар сэргэг байдаг уу?

Эхний ээлжинд таны бие организм энэ асуудалтай дасан зохицох хэрэгтэй гэдгийг ойлгоорой. Хүний бие организм өдрийн 24 цагт унтах хуваарьтай байдаг бөгөөд энэ нь үүр цайх хүртэл хэрэгжих ёстой. Нисэх онгоцоор явах нь цагийг богиносгох эсвэл уртасгах зэргээр хуваарьт өөрчлөлт оруулдаг. Хэрэв та удахгүй гадаадыг зорих гэж байгаа бол цагийн зөрүүг арилгахад туслах 10 үр дүнтэй аргыг хүргэж байна.

 

1. Өдрийг эрт эхэл

Хэрэв та цагийн бүсчлэл өөрчлөгдөж байгааг мэдэж байгаа бол тухайн цагийн бүсчлэлд бие организмаа дасгах үүднээс хэдэн өдрийг эрт эхлэх хэрэгтэй. Хэрэв та хойд зүгт явж байвал орой бүр орондоо бага зэрэг эрт орох хэрэгтэй, харин өмнөд зүг рүү явж байвал бага зэрэг орой орондоо ороорой.

 

2. Цагаа шинээр тохируул

Таны аялал эхэлмэгц та цагаа юун түрүүнд тохируулж, очих гэж буй газрынхаа цагийн бүсэд тохируулах хэрэгтэй. Шинэ цагийн бүсчлэл таны оюун санаанд бүгдийг тохируулахад туслах болно.

 

3. Эрт оч

Хэрэв та боломжтой бол аль болох тухайн газартаа өдрийн цагаар эсвэл арай эрт очихыг бодоорой – энэ нь цагийн хуваарь гаргахад тустайгаас гадна цагийн зөрүүгээс болж эвшээхэд хүргэхгүй.

 

4. Нислэгийг зөв сонго

Орой болохоос өмнө тухайн газартаа очихоор тооцоолж нислэгийг сонгох нь хамгийн үр дүнтэй аргуудын нэг юм.

 

5. Унтах хэрэггүй

Толгой дэр хоёр нийллээ л бол унтчихдаг хүмүүст анхааруулж хэлэхэд хэрэв та шөнийн нислэгээр явж байвал нисэх онгоцонд унтах хэрэггүй. Эс бөгөөс очих ёстой газраа ирмэгц таны бие организм байгалийн хэмнэлд орж чадахгүй байх эрсдэлтэй.

 

6. Өөрийнхөө хэрэглэдэг дэрийг ав

Сайн унтаж амрах нь тав тухаас ихээхэн хамаарна, зочид буудлын дасал болоогүй чимээнүүд – эргэн тойрон болон гудас, дэвсгэр. Иймд аяллаар явахдаа өөрийнхөө хэрэглэдэг дэрийг авч яваарай. Тав тухтай байхаас гадна дэр авч явахад хүндрэлтэй биш шүү дээ.

 

7. Шинэ хуваарь сонгох

Аялагчид очих газартаа ирмэгц шинэ хуваарь сонгохыг чухалчилдаг байна. Гэвч их ядарсан байсан ч шөнө болтол шинэ хуваарь гаргах гэж яарах хэрэггүй.

 

8. Хүнд хоол хүнснээс татгалз

Очих ёстой газартаа ирснийхээ дараа хүнд төрлийн хоол идэх хэрэггүй бөгөөд тэр тусмаа шөнийн цагаар бол бүр ч дэмий – нойр хулжихад хүргэх болно. Хэрэв та зайлшгүй хооллох хэрэгтэй бол хөнгөн, эрүүл зууш болон амттан идээрэй.

 

9. Шингэний дутагдалд орохоос сэргийл

Шингэний дутагдалд орох нь хүнийг улам ихээр ядрахад хүргэдэг байна. Иймд аяллаар явах үедээ хангалттай ус уугаарай – харин очих ёстой газраа ирмэгц, кофеин болон алкохолын төрлийн зүйл орондоо орохоос 3 цагийн өмнө ууж болохгүй гэдгийг анхаарна уу.

 

10. Наранд яв

Бие организм байгалийн унтах ёстой хэмнэлд орохын тулд наранд сайн явах буюу гадуур хэсэг хугацаанд цагийг өнгөрөөх хэрэгтэй. Үр дүнд нь таны бие организм цагийн бүсчлэлд дасан зохицох болно.

Та эдгээр аргуудыг бүгдийг нь хэрэглэхгүй байсан ч болно. Гэвч эдгээр аргууд үр дүнтэйгээс гадна таныг очсон газрын тань хүмүүсээс ялгаагүй мэт цагийн зөрүүг хурдан хугацаанд хялбархан арилгахад тусална.

6
ГоёГоё
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *