Хүчирхэг процессор, илүү их дотоод санах ой зэрэг шинэ “алимны” олон дэвшилтэд давуу талуудтай танилцъя.

1. Хүчирхэг процессор

iPhone Xs болон Xs Max нь шинэ 7 нанометрийн A12 Bionic процессортой болсон бөгөөд үүнийг одоогоор хөдөлгөөнт чипүүдийн хамгийн хүчирхэг нь гэж үзэж байна. Хүнд үйлдэл гүйцэтгэх хоёр цөм, энерги хэмнэх үед ажиллах дөрвөн цөмтэй.

Мөн Neural Engine гэсэн шинэчилсэн систем нь олон шинэ функцийг гүйцэтгэж болох хиймэл оюун ухааныг удирдах билээ.

Энэхүү чипсетийн бас нэг чухал зүйл нь графикийн хурдасгагч бөгөөд өмнөх GPU-тай харьцуулахад 50% илүү хүчтэй болсон байна. Ийм огцом өсөлтийн хүчээр олон шинэ үеийн 3D тоглоомыг төвөггүй тоглох боломжтой болно. Олон түмэнд танилцуулах үеэр The Elder Scrolls: Blades-ыг тоглож үзүүлэхэд дүрс, чанар нь олны гайхшралыг төрүүлж байлаа.

2. Том дэлгэц

iPhone Xs Max нь олон хүний сонирхол татах 6,5 инчийн дэлгэцтэй бөгөөд iPhone X-ийн дэлгэц одоо жижиг мэт санагдах болно. Ийм дэлгэц дээр ямар ч тоглоом илүү өөр тод өнгөтэй болсон мэт болох ба видео үзэхэд илүү тухтай болох бөгөөд үүнд Dolby Vision болон HDR10 туслах билээ.

3. Gigabit Class LTE

Шинэ процессор нь хамгийн хурдтай  буюу мэдээлэл дамжуулах хурд нь 1 Гит/С болох LTE-сүлжээг дэмжинэ. Ингэснээр iPhone Xs болон Xs Max хэрэглэгч нар операторуудын боломжит хамгийн хурдтай интернетийг ашиглах билээ.

Зарим Android-ын топ утаснууд аль хэзээний ийм боломжтой болсон байсан боловч өмнөх Apple-ийн ямар ч төхөөрөмж ийм боломжгүй байсан нь одоо өөрчлөгдлөө.

4. Сайжирсан Face ID

Хүнийг царай төрхөөр нь таних боломж нь одоо илүү хурдассан байна. Neural Engine хэмээх процессорын модуль нь секундэд 5 их наяд үйлдэл хийх чадалтай учир ийм амжилтад хүрсэн юм. Ийм учраас төхөөрөмж маань таныг малгайтай, нүдний шилтэй, хууз сахалтай байсан ч таних болно.

5. Илүү их хэмжээний дотоод санах ой

iPhone Xs болон Xs Max нь Apple-ийн анхны 512 Гб бүхий дотоод санах ойтой утас юм. Өмнөх загваруудын дээд хэмжээ нь 256 Гб байсан бөгөөд тэдний нэг нь iPhone X билээ.

6. “Хөрөг” зургийн функцийн шинэчлэл

Neural Engine систем нь царай төрхийг зураг авах үед маш хурдан таниж авна. Камер нүүрний ерөнхий төрхийг илүү тод тодорхойлж, арын фоноос ялган, тохирох гэрлийн хэмжээг автоматаар тохируулна.

Мөн хөрөг зурагны арын фоныг янз бүрийн байдлаар ууссан байдалтай болгох тохиргоо бүхий функц бий. Үүнийг хэрэглэхийн тулд гүний тодролын тохируулагчийг хөдөлгөхөд хангалттай.

7. Smart HDR функц

Бас нэг чухал онцлог нь Smart HDR функц юм. Үүний тусламжтайгаар ялгарч гарахад маш хэцүү дүрсийг ч тодорхой болгох боломжтой.  Apple-ийн хэлж байгаагаар энэ функц нь мобайл зураг авалтын нэг шинэ түвшин бөгөөд гэрэлтэй болон харанхуй дүрсийн нийлэх деталийг маш өндөр нарийвчлалтайгаар гаргах юм байна. Шинэ мэдрэгч камер, шилдэг алгоритм зэрэг нь ийм боломжийг бий болгожээ.

8. IP68 хамгаалалт

iPhone Xs-ийн чийгний хамгаалалт Android-ын топ утасны түвшинд хүрлээ. Энэ нь IP68 бөгөөд одоогийн утаснуудад байгаа хамгийн сайн хамгаалалт юм. Энэ хамгаалалтын хүчинд 2 метрийн гүн усанд 30 минут хүртэл байж чадах бөгөөд тоосноос бүрэн хамгаалагдсан байна.

Эргэн сануулахад iPhone X нь IP67 стандартын хамгаалалттай ба энэ нь 1 метр гүн усанд богино хугацаанд л хамгаалж чадах билээ.

9. Стерео дуу

iPhone Xs болон Xs Max нь цоо шинэ стереодинамиктай болсноор илүү орон зайг хамарсан дуугаралттай болно. Үүнтэй зэрэгцэн дуу гаргах хамгийн дээд хэмжээ ч нэмэгдсэн байна. Бас видео бичлэг хийх үед дуу нь стерео байдлаар бичигдэх ба өнгөрсөн жилийн iPhone X утсанд ийм боломж байхгүй билээ.

10. Хоёр сим-карт хийх боломж

Apple анх удаа хоёр сим карт хэрэглэж болох iPhone хийсэн нь энэ. Гэхдээ iPhone Xs болон Xs Max-ын үндсэн загварт хоёр дахь сим нь зөвхөн электрон хэлбэрээр байх нь.

Харин Хятадад зарагдах хувилбар нь яг хоёр сим-картны оролттой байна.

11. Шинэ өнгө

Хоёр шинэ загвар маань гурван янзын өнгөтэй байх ба нэг нь алтан шар байх нь. Чухам энэ хувилбар хамгийн их эрэлттэй байх бололтой ба танд 2018 оны шинэ iPhone байна, өнгөрсөн жилийнх биш шүү гэдгийг алтан шар өнгө таниулах билээ.

29
ТэнэглэлТэнэглэл
13
ХөөрхөнХөөрхөн
11
ГоёГоё
9
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Дашдорж Нармандах

    Дашдорж Нармандах

    2018/09/16 at 16:57

    바야라

  2. Dexter

    2018/09/16 at 18:29

    Battery г ерөөсөө дурдсангүй

  3. Зочин

    2018/09/16 at 20:19

    Авхаас даа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *