Samsung Galaxy S10+ шинэ загвар 5G дэмждэг анхны ухаалаг гар утас болж магадгүй

0

5G бол утасгүй интернетийн хувьд дараагийн шинэ том зүйл байх болно. Гар утас үйлдвэрлэгчид Samsung-ийн дараагийн загварын гар утсыг 5G дэмждэг анхны ухаалаг гар утас болгохоор ажиллаж байна – үр дүнд нь Samsung бусад өрсөлдөгч нарынхаа ард үлдэхгүй.

Samsung Galaxy S10+ гар утас нь ирэх жил 5G дэмждэг болно хэмээн The Bell эх сурвалж мэдээллээ. Ерөнхийдөө гар утасны хувьд бусад загварын адил том дэлгэцтэй байхаас гадна 5 камертай байх гэнэ.

5G Samsung ухаалаг гар утас 4-5 сүлжээний антентай байх бөгөөд Samsung-ийн хамгийн үнэтэй топ гар утас болох юм байна. Samsung Galaxy Note 9 гар утас 1200 долларын үнэтэй, тэгэхээр 5G сүлжээ дэмждэг гар утас үүнээс илүү үнэтэй байх талаар шинжээчид таамаглаж байна.

Samsung S10 цувралыг ирэх оны нэгдүгээр сараас эхлэн худалдаалах ба энэ нь Consumer Electronic Show-ны 10 жилийн ойн арга хэмжээтэй давхцаж байгаа юм. Арга хэмжээний үеэр S10 гар утаснуудын шинэ загварууд болох Beyond 1, Beyond 2, Beyond 3 зэргийг танилцуулах юм байна. Эхнийх нь яг ямар гар утас болох нь тодорхойгүй байгаа ба Beyond 2 нь стандарт S10, Beyond 3 нь S10+ гар утас байх аж.

S10 загварын гар утас нь Samsung-ийн дан ганц анхаарлаа хандуулж буй зүйл биш. Тэд мөн эвхэгддэг гар утаснуудад ач холбогдол өгч байгаа ба тэдгээр нь мөн 5G сүлжээ дэмждэг байх гэнэ.

5G бол wireless дата ашиглах боломжтой гар утасны стандартыг шинэ шатанд аваачих дэвшил юм. АНУ-ын ихэнх сүлжээний газрууд энэ датаны хурдыг ашиглаад эхэлжээ. Түүнчлэн үйлдвэрлэгчид 2019 онд худалдаалагдах ухаалаг гар утаснуудыг Qualcomm төхөөрөмжийн тусламжтай 5G дэмждэг болгох талаар судалж байгаа аж.

5
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *