Энэтхэг эмэгтэйчүүд залуу насныхаа гоо үзэсгэлэнг хадгалж, сайхан харагддагийн 7 нууц

0

Энэтхэг бүсгүйчүүд залуу наснаасаа уламжлалт амьдралын хэв маягт хэвшиж, гоо үзэсгэлэнгээ эрүүл аргаар хадгалах аргад суралцдаг ажээ. Сэтгэл зүйн хувьд эерэг байж, органик хоол хүнс хэрэглэж дадал болгодог нь тэднийг залуу насны гоо үзэсгэлэнгээ он удаан жил хадгалахад нөлөөлдөг байна. Манай сайт уншигч танд Энэтхэг бүсгүйчүүдийн залуу, сайхан харагддаг нууцаас хүргэхээр бэлдлээ.

1. Тэд төрөлхийн гоо сайхнаа хадгалж үлдэхийг илүүд үздэг

© Evening Standard/Hulton Archive/Getty Images, © Hindustan Times/Hindustan Times/Getty Images

Тэд гоо сайхан гэдэг нь байгаагаараа байхын нэр гэдэгт итгэдэг аж. Иймээс гоо сайхны мэс ажилбарт орохыг таашадаггүй байна.

 

2. Арьс арчилгаандаа байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэдэг

© Shutterstock.com

Тэд өдөр тутмын арьс арчилгаандаа куркума болон сарнай ашигладаг байна. Куркума нь үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлэхээс гадна хоол боловсруулах эрxтэн тогтолцоо, арьсны эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг аж. Харин сарнай цэцгийн хувьд тайвшруулах үйлчилгээтэй бөгөөд энэтхэг бүсгүйчүүд уг цэцгийг ашиглан гэрийн нөхцөлд гарын тос, хөлийн хумс засагч зэргийг хийж хэрэглэдэг байна.

 

3. Тэд нүүр будалтын бүтээгдэхүүнүүдээ өөрсдөө хийж хэрэглэдэг

© Depositphotos.com

Энэтхэг бүсгүйчүүд нүүр будалт хийхийг төдийлөн эрхэмлэдэггүй. Гэсэн ч тэд өөрийн арьсанд таарах, байгалийн үнэр оруулагчтай зовхины будаг зэрэг нүүр будалтын бүтээгдэхүүнүүдийг хийдэг ажээ. Тэд хөвөнд шар тос шингээж, зовхиндоо түрхэж суурь тавиад, дээрээс нь сүүдэр оруулах зүйлсээ түрхэж нүдээ будах зэрэг эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байдлаар нүүр будалт хийдэг байна.

 

4. Тэд гадна цагийг их өнгөрүүлдэг

© Depositphotos.com, © Brian Lawson/Unsplash

Гадна цэвэр агаарт, ялангуяа ногоон байгальд цагийг өнгөрүүлэх нь нарны гэрэл арьсанд сайтар шингэж, гэрэлтсэн арьстай болоход нөлөөлдөг аж. Тэд байшинд байснаас гадна нарны гэрэлд байх нь илүү дээр гэж үздэг байна.

 

5. Тэд гоо үзэсгэлэн гадаад төрхөөс илүүтэйгээр дотоод сэтгэлээс үүдэлтэй гэдэгт итгэдэг

© Depositphotos.com © Depositphotos.com

Бие махбод болон сэтгэлзүй өөр хоорондоо салшгүй холбоотой гэдэгт тэд бат итгэдэг. Иймээс сэтгэл санаа амгалан бол хүний бие махбод ч мөн адил эрүүл чийрэг, өвчин эмгэгээс ангид байна гэж үздэг ажээ. Энэтхэг бүсгүйчүүд бясалгал хийх, амьсгалын дасгалыг иллэгтэй хамтатган хийх зэргийг тогтмол хийдэг байна. Түүнчлэн тэд тодорхой хугацаанд унтаж, нойр авч байх нь гоо сайханд шууд нөлөө үзүүлж байдаг гэж үздэг гэнэ.

 

6. Тэднийг гоо үзэсгэлэнгээ удаан хугацаанд хадгалахад уламжлалт хоол хүнс чухал байр суурь эзэлнэ

© Joe Seer/Shutterstock.com, © Denis Makarenko/Shutterstock.com

Байгалийн гаралтай хүнс хэрэглэдэг нь тэднийг эрүүл, гоо сайхан байдлаа урт удаан хугацаанд хадгалж, өндөр наслах гол шалтгаан болдог ажээ. Тэд хиймлээр эсвэл бордож ургуулсан хүнсний ногоо зэрэг зүйлсээс татгалзаж, илүү органик бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхийг урьдал болгодог. Энэ хэв маяг нь тэднийг ямар нэгэн өвчин эмгэгт өртөхөөс давхар хамгаалж байдаг давуу талтай.

 

7. Үс арчилгаанд маш их хэмжээний органик бүтээгдэхүүн хэрэглэдэг

© Depositphotos.com, © Depositphotos.com

Тэднийг хүүхэд байхаас нь үс арчилгааны уламжлалт аргуудыг зааж, тухайлбал, сургуульд явах үед үсийг тослогоо алдахгүй байлгах үүднээс сүлжиж байхыг сургадаг аж. Ийнхүү үсээ сүлжих нь үсийг урт ургаж, гэрэлтсэн өнгөлөг байдлаа хадгалахад тусладаг байна. Түүнчлэн тошлойн тос болон сарнай цэцэг агуулсан бүтээгдэхүүний хэрэглээгээрээ тэд дэлхийд алдартай.

Дээр дурьдсан орц найрлагатай бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж байсан уу? Таны хувьд залуу насны гоо үзэсгэлэнгээ хадгалж үлдэхийн тулд ямар арга хэмжээ авдаг вэ?

2
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *