Эхнэр нь бие давхар байхдаа авто ослоор нaс бaрсан бөгөөд хэвлий дэх хүүхдийг нь хийсвэр хагалгаагаар гаргаж амийг нь аварч байжээ. Эхнэрээ алдсан эр, эхээ алдсан охин хоёр жирэмсний үеийнх нь зургийг дахин даруулж, сэтгэл догдлом дурсамж бүтээсэн байна

0
  • Өдгөө 37 настай Лос Анжелес хотын иргэн Жеймс Алварез өнгөрсөн жил эхнэр Есениагаа авто ослоор алджээ.
  • Тухайн үед ердөө 23 настай байсан түүний гэргий 37 долоо хоногтой жирэмсэн байжээ.
  • Яаралтай тусламжийн баг бүсгүйн амийг аварч чадаагүй ч хэвлий дэх хүүхдийн амийг аварч чаджээ.
  • Хийсвэр хагалгаагаар амьд үлдсэн Адалин охин өдгөө 1 нас хүрч байгаа аж.

Эхнэрээ алдсан эр, эхээ алдсан охин хоёр жирэмсний үеийн зургаа ахин даруулж, дурсамж бүтээжээ. Жеймс Алварезын эхнэр Есениа Агилар өнгөрсөн жилийн 8-р сард 35 сартай жирэмсэн байхдаа авто осолд орж aмь үрэгджээ. Харин түүний хэвлийд бойжиж байсан хүүхдийг эмч нар яаралтай хийсвэр хагалгаагаар эсэн мэнд гарган авч чадсан юм.

Тэгвэл Жеймс Алварез гэргийтэйгээ жилийн өмнө жирэмсний зураг даруулж байсан газартаа охиныхоо хамтаар ахин ирж, дурсамжаа сэргээн зураг авалт хийжээ. Тэрбээр нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “Хамгийн харамсалтай нь охины минь төрсөн өдөр хань минь амиa алдсан явдал байсан” хэмээн өгүүлжээ.

2020 онд авто ослоор өөд болсон эхнэрийгээ дурсаж, жирэмсний үеийн зургийг нь охиныхоо хамтаар ахин даруулжээ.

Зурагт бяцхан охин ээжийнхээ оронд аавынхаа тэвэрт байгаа нь харагдаж байна.


Охинтойгоо хамт зураг авалтад оролцох нь маш хүнд байсан төдийгүй, гэргийтэйгээ зургаа даруулж байсан аз жаргалтай мөчүүдийг нь эргэн сануулж байсан гэдгийг тэрбээр дурджээ.


Жеймс Алварез охиндоо ээжийнх нь өмсөж байсантай ижил ягаан өнгийн даашинз өмсүүлсэн байв.

Түүнчлэн тэрбээр, “Охиныхоо төрсөн, эхнэрийнхээ өөд болсон өдөрт зориулж ямар нэг дурсамжтай зүйл хийхийг хүссэн юм. Ингээд л би охиндоо ээжтэйгээ адилхан ягаан даашинж хийлгэж, жилийн өмнө зураг авалт хийлгэсэн яг тэр л газартаа эргэн очсон. Охин минь ээжтэйгээ үнэхээр ижилхэн харагдаж байсан. Миний сэтгэл ч үнэхээр их хөдөлсөн. Ээж нь байсан бол охиноо ямар хөөрхөн харагдаж байгааг хараад аз жаргалтай байх байсан биз. Зураг авалт хийх үед яг л эхнэртэйгээ ирж байсан дурсамж сэргэж байж билээ” хэмээн ярьжээ.

Зураг авалтын үеэр Жеймст эхнэр нь яг л дэргэд нь байгаа мэт мэдрэгдэж байсан хэмээжээ.

Эхийгээ мэдэхгүй өсч буй охиндоо тэрээр ээжийг нь үргэлж дурсан ярьж, түүний тухай дурсамжийг өвлүүлж өгнө хэмээн боддог ажээ.

Хос хоёрыг явган хүний замаар алхаж байх үед нэгэн сoгтуу жолооч замаас гарч оcол хийснээр түүний гэргий ердөө 23 насандаа золгүй байдлаар амиa алдсан юм.

Тухайн үед Есениа хүүхдийн өрөөнд ямар хөшиг тавих талаар нөхөртөө ярьж явжээ. Энэ тухай Жеймс ярихдаа, “Явдаг замаасаа өөр замаар явж байснаас өөрөөр онц содон зүйлгүй энгийн л нэгэн өдөр байсан. Бид хүүхдийн өрөөг хэрхэн тохижуулах, ямар хөшиг авч тавих талаар ярилцаж байлаа. Гудамжны өнцөгт байдаг дэлгүүр лүү орчихоод л гэр лүүгээ орох гэж байсан. Хөтлөөд явж байтал гэнэт л осол болж, уйлж, орилж байснаа л би санадаг. Цaгдаа, түргэн тусламж ирэх үед тэднээс эхнэрийг минь авраач, үгүй бол хүүхдийг минь авраач гэж гуйж байсан” хэмээн дурсчээ.

Осол гарах үед цар тахлын хязгаарлалтын улмаас Жеймс эхнэрийн хамтаар эмнэлэг рүү явж чадаагүй ба эмнэлэг дээр очих үед эхнэр нь аль хэдийн амьсгaл хураасан байжээ.

Гэргий нь нaс бaрсан ч охин нь эсэн мэнд байгаа гэдгийг сонсоод тэрээр маш их балмагдсан хэмээжээ.

Аав нь охиноо энэ хорвоо дээр гайхамшгаар ирсэн хэмээн итгэдэг бөгөөд хийсвэр хагалгаагаар гарган авсан даруйдаа эмч нар яаралтай түргэн тусламж үзүүлж амийг нь аварчээ.

Хийсвэр хагалгааны дараа охин хүчилтөрөгчийн дутагдалд орж байсан ч амьд үлдэж чаджээ.

Аймшигт ослоос амьд үдэж чадсан охин нь л түүнд цааш амьдрах урам зориг, хүч өгч байсан хэмээжээ.

Хэрэв тэр өдөр охин нь бас амь үpэгдсэн бол яах байсан талаар тэрээр өөрөө ч мэддэггүй хэмээжээ. Эмч нар охиныг эмнэлэгт хэдэн сарын туршид эмчлүүлж, хяналтад байлгах хэрэгтэй гэж байсанч төрснийхөө дараах өдрөөс л охин өөрөө хэвийн амьсгалж байсан тул амьсгалын төхөөрөмжөөс гаргажээ.


Бяцхан охин ээжийнхээ амиa алдсан өдөр мэндэлсэн.

Охиноо Жеймс эхнэрийнхээ сүүлчийн бэлэг хэмээн итгэдэг.

Сoгтуугаар машин жолоодох нь ямар эрсдэлд хүргэж болдгийг тэд өөрсдийн жишээгээр ийнхүү бусдад харуулж байна.

Адалин охиноо аав нь төрсөн цагаасаа хойш л амьдрахын төлөө тэмцcэн тэмцэгч охин хэмээн үнэлдэг.

Жеймсийн хувьд охиндоо сайн аав байхыг цаг ямагт хичээдэг.

Охиноо үлдээгээд одсон эхнэртээ тэрбээр хичнээн талархаад ч барамгүй хэмээн боддог.

Өдгөө Жеймс өөрийн амьдралын түүхийг бусадтай хуваалцаж, хүнд хэцүү байдалд байгаа хүмүүст урам зориг өгөхөөр хичээж яваа тухайгаа өгүүлжээ. Мөн тэрбээр, “Эхнэр маань өөрөө амьсгaл хураасан ч охиноо хамгаалж үлдэж чадсан гайхалтай эмэгтэй байсан. Тэднийг хоёуланг нь алдаж болох байсан ч одоо надад охин минь байна. би охиндоо сайн аав байхыг цаг ямагт хичээдэг” хэмээжээ.

65
ГоёГоё
15
ХарамсалтайХарамсалтай
5
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна.