Гэрийн нөхцөлд тахианы жигнэсэн мах буюу тушёнк хийх жор

0

Тахианы махан тушёнк – өег бас амттай, амархан хоол хийх хувилбар гэдэгтэй маргах хүн байхгүй биз ээ. Шувууны мах бусад төрлийн махыг бодвол шим тэжээл ихтэй, өөх тос багатай. Тийм учраас гэр бүлийн гишүүн бүрд энэ жороор хийсэн жигнэсэн тахианы мах таалагддаг юм.

Тахианы махыг яаж зөв бэлтгэх тухай бид өмнө нь нэг биш удаа танилцуулж байсан. Бидний танилцуулж байсан жор болгон давтагдашгүй амтыг танд мэдрүүлнэ. Харин өнөөдрийн танилцуулах гэж байгаа жор хамгийн шилдэг нь. Таны цагийг дэмий үрэхгүйгээр шууд жор руугаа орцгооё.

 

Тахианы жигнэсэн мах

Орц

  • 1 тахианы мах
  • Давс – өөрийн амтанд тохируулна
  • Нунтаг хар перц – өөрийн амтанд тохируулна
  • 3 лаврын навч
  • Бөөрөнхий хар перец
  • Ус

Хийх арга:

1. Тахианы махаа зохих хэмжээгээр хэрчээд яснаас нь салгана. Хоолны саванд тахианы махнаас шулж авсан бүх яс, далавчны доод хэсэг, хөл, нурууг хийнэ. Усаа хийгээд зөөлөн галаар буцалгана.

2. Цаашлаад тагтай шилэн савнуудыг ариутгаж бүрэн хатаагаарай. Шилэн сав болгондоо 1 лаврын навч, хэд хэдэн бөөрөнхий хар перц, шилний дунд хүртэл тахианы мах хийнэ. Дараа нь ахиад бага зэрэг давс, нунтаг хар перц, мах хийж шилэн савыг дүүргэнэ.

3. Шилэн саваа таглаад халаана. Үүний тулд том амтай хоолны савны ёроолд зузаан алчуур дэвсээд дээрээс нь шилэн савтай тахианы махаа тавина. Амсар хүртэл нь ус дүүргээд гал дээр тавьж буцлангуут нь галыг багасган 5 цаг буцалгана.

Энэ хугацаанд усаа шалгаж байхаа мартаж болохгүй. Ус ширгээд доошилбол ус нэмнэ.

4. Тахианы мах болсны дараа шөлөө (урьд нь яснаас гаргаж авсан шөл) хийж буцаагаад таглана.

Бэлэн болсон тахианы махыг бүтээлгээр бүтээж хөртөл нь амраана. Бэлэн болсон махыг хуурай, сэрүүн газар хадгална. Боломжтой бол шууд хөргөгчид хийж хадгалаарай.

Урьд нь ийм амттай жигнэсэн мах идэж байгаагүй гэдэгтэй мөрийцөхөд ч бэлэн байна. Бэлдэж тавьсан жигнэсэн тахианы мах нь төмс, гоймонтой идэхэд тун чиг амттай хоол болох юм.

1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *