Байгаль эх өөрийнхөө бүхий л хүч хөдөлмөрийг бүрэн шингээн байж бүтээсэн 20 амьтад

0

Амьтдын ертөнц аугаа бөгөөд олон төрөл. Тэднийг бүгдийг нь нарийн судлахад энэ насны амьдрал хүрэлцэхгүй. Харин зарим нэг мэдэгдсэн баримтуудыг сонсоод итгэж чадахгүйд хүрнэ. Тухайлбал, саарал кенгуру – солгой, харин цагаан баавгайг үл үзэгдэгч гэж хэн санах билээ дээ.

Байгаль эх биднийг сонин хачир зүйлээр алмайруулж хэзээ ч дуусахгүй. Түүний бүтээлийг хараад амаа ангайлгаж гайхшрахаас өөр зүйл бидэнд үлдэхгүй нь.

Морь гайхалтай нүүрний хувиралтай амьтан

© Brenda Timmermans / Pexels
  • Plos One сэтгүүлд хэвлэгдсэн нэгэн судалгааны тайлангаас харахад, морьд 17 янзын сэтгэл хөдлөлөө илэрхийлэх чадвартай ажээ. Өөрөөр хэлбэл шимпанзе, орангутан, макаки-резус, гиббон болон нохойноос илүү сэтгэл хөдлөлийн илэрхийлэлтэй болж байна.

 

Амьтдын хүүхэн харааны байрлал тэдний амьдралын хэв маягаас шалтгаалдаг

© Chris F / Pexels, © Funny Foxy Pride / Pexels, © Pixabay / Pexels
  • Өвсөн тэжээлтнүүдийн хүүхэн хараа нь хэвтээ байрлалтай байдаг нь талыг бүхэлд нь харах, мөн гэтэж байгаа араатныг илрүүлэхэд нь тустай. Босоо хүүхэн хараа нь жижгэвтэр биетэй араатанд байдаг. Энэ нь олзоо сайн олж харахад нь тусална. Байгаль эх том биетэй араатанд дугуй хүүхэн хараа заяажээ.

 

Дэлхийн хамгийн том эвэртэй амьтан бол ватусси үхэр. Эврийг угаас нь хэмжихэд 103,5 см хүрсэн байна.

© Depositphotos

 

Сэлмэн хошуут эрээн далт бяцхан шувуу – хошуу нь өөрийнх нь биеэс урт дэлхий дээрх цорын ганц шувуу юм

© Depositphotos

 

Тасалгааны ялаа фа мажор хөгөөр дүнгэнэдэг

© Thierry Fillieul / Pexels

 

Зааны арьсны зузаан зарим нэг хэсгээрээ 2,5 см хүрдэг. Гэхдээ энэ амьтны арьс маш мэдрэмтгий тул бие дээр нь суусан өчүүхэн жижиг шавжийг ч мэдэрнэ, сэвэлзэх төдий салхийг ч тэд мэдэрдэг ажээ.

© Pixabay / Pexels

 

Ягаан фламинго он удаан жил үнэнчээр нөхөрлөдөг

© zoosnow / Pexels

 

Шоргоолж хэдэн арван метрийн өндрөөс унасны дараа ч гэсэн бэртэж гэмтдэггүй. Түүний хөнгөн жин, биеийн онцгой бүтэц нь түүнийг бэртэж гэмтэхээс хамгаалдаг байна.

© Egor Kamelev / Pexels
  • Шоргоолжинд эксоскелет буюу экзо яс гэж бий – бат бөх хитин бүрхүүл нь уналтыг даана.

 

Ихэнх саарал кенгуру солгой, дельфин-афалин – баруун. Эрдэмтдийн ажигласнаар, харин цагаан баавгай –  амбидекстр буюу хоёр сарвуугаа адилхан ашигладаг ажээ.

© Depositphotos, © Pixabay / Pexels, © Pixabay / Pexels

 

Анааш хэлээрээ хамраа цэвэрлэдэг

© Depositphotos

 

Сохор номин 100 хувь сохор биш. Тэд гэрэл ялгаж хардаг

© Depositphotos

 

Цагаан баавгайн биеийн дулаан 28-37,5°C-ийн хэмд хэлбэлздэг ч гэлээ тэднийг хэт ягаан туяаны камераар илрүүлэхэд амаргүй.

© Magda Ehlers / Pexels
  • Энэ амьтны арьс биеийн дулааныг өөртөө бүрэн шингээж гадагшлуулдаггүйд гол нууц оршино. Хэт ягаан туяаны камерт зөвхөн хамар, нүд бас баавгайн амьсгалаараа гаргаж байгаа халуун агаар л харагдана.

 

Африк яканы эрэгчин нь аюул ирсэн тохиолдолд дэгдээхийнүүдээ өөрийнхөө өдөн дотор нуудаг. Ингээд олон хөлтэй шувуу шиг харагддаг ажээ.

© Depositphotos, © Depositphotos

 

Аварга том панда нойр хүрч байгаа газраа шууд л унтаад өгдөг

© Depositphotos
  • Энэ өхөөрдөм амьтанд дaйсагнах дaйсан маш ховор тул тэд нойрсохоор нуувч хайж явах ямар ч шаардлага байдаггүй.

 

Хивэгч амьтанд дээд шүд байдаггүй

© Intricate Explorer / Pexels

 

Лемур тоо тоолж чаддаг

© Flickr / Pexels

 

Далайн матрын хазалтын хүч – 16,460 Н. Дэлхий дээрх араатнууд дундаа хамгийн хүчтэй нь

© Depositphotos

 

Харин тэмээн хяруул дэлхий дээрх амьтдын дунд хамгийн том нүдтэй нь

© Adriaan Greyling / Pexels
  • Энэ шувууны нүдний алимны гадна тэнхлэгийн урт 39 мм хүрдэг, өөрөөр хэлбэл хүний нүднээс бүтэн хагас дахин том гэсэн үг.

 

Шилүүс өөрийн сарвууны нарийн бүтцийнхээ ачаар өвлийн цагаар цасанд шигдэж ордоггүй

© Depositphotos
  • Шилүүсний төрөлхийн зөөлөн сарвуу нь өвлийн цагаар хуруунуудын завсар нэмэлт зөөлөвч үүсэн бий болдог. Өөрөөр хэлбэл цасанд зориулагдсан сарвуугаа гаргажээ гэж хэлж болно.

 

Хөх халимын зүрхний цохилтыг 3 км-ийн цаанаас ч сонсож болно

© Tharaka Basnayaka / NurPhoto

Амьтдын амьдралын тухай өөр ямар нэгэн сонирхолтой баримт та мэдэх үү?

165
ГайхмаарГайхмаар
22
БахархмаарБахархмаар
10
ГоёГоё
9
Ха ХаХа Ха
5
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

12 Сэтгэгдэл

  1. Serjav Suvdaa

    Serjav Suvdaa

    2021/01/25 at 17:02

    Гайхалтай биш гэжүү …

  2. Temk Temk

    Temk Temk

    2021/01/25 at 18:51

    Ymaa sage mode ???

  3. М. Дамдиндорж

    М. Дамдиндорж

    2021/01/25 at 19:33

    ymaa nii nud yg naruto

  4. Temuge Batbold

    Temuge Batbold

    2021/01/25 at 20:48

    ymaa be like:

  5. Жак Гээд Дуудчхоо

    Жак Гээд Дуудчхоо

    2021/01/25 at 23:45

    Yamaa sage mode naruto
    Uneg kurama naruto

  6. Tsogtnaran Naidanochir

    Tsogtnaran Naidanochir

    2021/01/26 at 02:30

    yma naruto

  7. Г. Энхбаяр

    Г. Энхбаяр

    2021/01/26 at 13:19

    uneg

  8. Soronzon Bold

    Soronzon Bold

    2021/01/26 at 14:03

    ббхөхэсрораррхч

  9. Uncon Querable

    Uncon Querable

    2021/01/26 at 15:56

    Naruto…

  10. Тэмүүлэн Оргил

    Тэмүүлэн Оргил

    2021/01/26 at 18:02

    Ямаа нь Sage mode той бдаг насс

  11. Zorigbat Zorigtbaatar

    Zorigbat Zorigtbaatar

    2021/01/26 at 18:35

    Chono gej amitan aguu uhaantai shuu..humuus bas ulger jishee avmaar shu…

  12. Tsogjavhlan Caga

    Tsogjavhlan Caga

    2021/01/27 at 12:19

    Baigal hamgiin tom araatand boornhii huuhen haraa zayasan gesen teguul hun araatan yum bainlda tei kkk🤣🤣🤣

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *