
“Засвар” гэдэг үгийн хамгийн ойролцоо утга бол “шамбарам” гэж бодож явдаг бол ийм бодолтой хүн та ганцаараа биш юм шүү. Гэр орноо засаж сайжруулах бодол эхэндээ үнэхээр сэтгэл сэргээдэг, гэхдээ зөвхөн эхэндээ. Харин дараа нь төсөөлж байсан шиг биш болж ирнэ. Хэрвээ ажил мэргэжилдээ тааруухан хүн засвар эхлүүлчихсэн бол “нүглийн нүдийг гурилаар хуурав” гэгч л болно.
Сошиал сувгаар “од” болсон засварын 20+ үр дүнг танилцуулж байна. Ийм ажил хийж гүйцэтгэсэн хүмүүс дотроо “За, болж л байна шүү дээ, юун сүртэй юм” гэж бодож яваа байх даа.
Хаалгаа солихоор шийджээ, гэтэл…

Аав маань угаалгын өрөөгөө засахаар шийдээд, тэгээд шаландаа юу дэвссэн гэж бодож байна? Тийм ээ, хивс. Аймшигтай!

Долоо хэмжиж, нэг огтол гэж зүгээр ч нэг хэлээгүй байх. Үнэний ортой үг байж

Хоёр тасалгаанд нэг халаалт. Гарын үсгээ зурчих, тэгээд хуваагаад төлөөрэй

Гэрлийн унтраалга дардаг хаалга. Угаасаа ийм зориулалттай хийгдээгүй л баймаар

Сонин юм болоод байна: жорлонгийн өрөөндөө хаалганы зураг гаргасан, харин угаалгын өрөөндөө хийхгүй гэжээ

Архитектурын хил хязгааргүй төсөөллийг жирийн бид яахан ойлгох билээ?

Барьж дуусгаагүй нь яамай даа?

Сонгодог хувилбар: тосгууртаа дэндүү багадсан гоожуур

Ёстой залхуураагүй шүү – хивс ч наалаа, плинтус ч суурилууллаа

Энэ газрын олон зориулалтыг нь домог болгон ярьмаар юм

Орчин үеийн технологи: хөөсөөр тоосго өрөх нь

Энэ шатыг нэг бол гоц ухаантан зохион бүтээсэн нэг бол дүүрцэн тэнэг толгой зурж дээ

Найдвартай байдал

Хамгийн намхан хүмүүст зориулсан шүршүүр

Ирсэн зочдын атаархаж хэлэх үгс: “Пээ, танай цонхоор ямар сайхан харагддаг юм бэ?”

Би машинаа гараж руу орох, гарах болгондоо эвдээд баймааргүй л байна шүү

Манай нагац ахын гэрийн угаалгын өрөө нь хаалгагүй. Тэгээд бүр гаднах хаалгаар орж ирэнгүүт л шууд угаалгын өрөө нь харагддаг гэж байгаа

Агааржуулагч суурилуулж өгсөн хүмүүс өөрсдөдөө нэг их төвөг болохгүй гэж шийдсэн бололтой

Энэ шатаар бид нар хэдэн удаа халтирч унасан гэж бодож байна?

“Би гэрийнхээ цорын ганц инженер” гэдэг цуврал гэрэл зургийн үргэлжлэл

Үүгээр яаж гарах ёстой вэ? Үсрэх үү, доогуур нь шургах уу?

Гэрэл зургаар илэрхийлэх шаналал

Та амьдралдаа засвар хийж үзсэн үү? Энэ үед ямар хүндрэлтэй зүйл тохиолдож байв?








Bayarmaa Bayanbileg
2020/10/16 at 01:09
Эзэнд нь тааруулсан биз ээ! Мэргэжлийн хүн арай ч ийм юм хийхгүй.
Байгальмаа Чулуунбаатар
2020/10/16 at 19:10
Юу гэхэв дээ