Монгол түмэн минь сайхан наадаарай!

0

Эзэн Чингисийн удам Монгол хүн бүрийн дээл гоёлоо зэхэн хүлээсэн Монгол төрийн их наадам айсуй. Бөөр алаг дэлхийн өөр хаана ч биш зөвхөн дэлгэсэн тэрлэг шиг Монгол оронд минь л болдог баяр наадмыг хурдан хүлгүүдийн үүрсээн, хүчит бөхчүүдийн дэвэлт, морины хүүхдүүдийн гийнгоо, мэргэн харваачдын уухайгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тиймийн учир хүчит бөхчүүдийн бяр нь их мэх нь уран, хүүхдүүдийн гийнгоо нь уянгалаг, хүлэг морьдын хөл нь хурдан, харваач мэргэчүүдийн сум нь мэргэн уухай нь сүрлэг байхын сайхан ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье!

Нар хур тэгширсэн зуны дэлгэр өдрүүдэд Монгол эх орондоо болон харийн нутагт Үндэсний их баяр наадмаа тэмдэглэн наадаж байгаа дээл бүсээрээ гоёсон наадамчин олон та бүхэндээ Тулгар төрийн 2223 жил, Их Монгол улсын 808 жилийн ой, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баярын мэндийг хүргэе!

Та бүхэн сайхан наадаарай!

Монгол түмэн минь сайхан наадаарай! 1

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *