
Шинэ iPhone 6 ухаалаг гар утас шинэ сафир дэлгэцтэй байх тухай яриа улам бүр газар авч байна. Youtube-ийн хэрэглэгч Marques Brownlee тус сайтнаа хатуу ширүүн сорилтонд орж байгаа дэлгэцний бичлэг тавьжээ. Бичлэгэн дээр тэрээр дэлгэцийг гишгээд 90 хэм хүртэл нугалж, хутгаар зүсэж, түлхүүрээр зурж байх аж. Үр дүн нь ямар ч эвдрэл гэмтэлгүй үлдсэн дэлгэц.
Энэхүү шинэ эвдэршгүй төхөөрөмж iPhone гар утасны хэрэглэгчдийн хамгийн том асуудлуудын нэгийг шийдэх бололтой. Brownlee-гийн хэлж байгаагаар цаас шиг нимгэн энэ дэлгэц халаасанд хийх, шалан дээр унагах гэх мэт байнга тохиолддог тохиолдлуудын үед гэмтэхгүй гэнэ. Хатуу гадаргуутай шүргэлцэх төдийд шахам машины салхины шил шиг үйрч орхидог iPhone-ы өмнөх загваруудтай харьцуулшгүй өөр юм байх.
Түүнчлэн iPhone 6-гийн дэлгэцэн дээр ямар ч өнгөний гажилт харагдахгүй ажээ. Болор адил тунгалаг дэлгэцийн тусламжтайгаар дэлгэцэн дээрх нохойны үсний ширхэг бүхэн тодхон харагдах юм байна.
Энэ дэлгэцэнд цорын ганц боломжит дутагдал байгаа нь Samsung-ын Galaxy S5 эсвэл Note 3 зэрэг урдаа барьдаг бүтээгдэхүүнүүдтэй адил 5,5 инчийн phablet хэмжээний биш 4,7 инчийн хэмжээ юм. Эндээс үзэхэд шинэ iPhone 6 гар утасны талаарх цуу ярианд өгүүлсэн хэмжээний том дэлгэц байхгүй байх төлөвтэй. Apple-ын хувьд бусад ухаалаг гар утас үйлдвэрлэгчидтэй өрсөлдөхүйц байхын тулд хийх ёстой нэг зүйл нь илүү том дэлгэц болж байна.
Энд Brownlee-гийн iPhone 6 дээр хийсэн сорилтын зарим нэг хэсгийг тодорхой өгүүлжээ.
Ямар ч өнгөний гажуудалгүй тунгалаг дэлгэц
Цаас шиг нимгэн
Зурагт харуулсан шиг бага зэрэг нугалахад асуудалгүй. Энэ нь халаасанд хийх гэх мэт энгийн хэрэглээнд шаардагдах уян хатан байдал агуулагдсан гэсэн үг.
Тэр ч бүү хэл 90 хэм хүртэл нугарна.
Тодорхой хэмжээний даралтаар хутганы үзүүрээр чичих, зурахад ямар ч ул мөр үлдсэнгүй.
Түлхүүрээр бол бүр ч нэмэргүй.
Гадаргуун дээр үлдэж байгаа цорын ганц зүйл бол хурууны мөр. Үүнийг л хамгийн том дутагдал гэж хэлнэ.








Зочин
2014/07/10 at 15:56
WTF???? delgets evdrehgui bol super bolchij bgan bishu? odoo us nevterdeggui l bolchihvol tegeed nasnii yum bolloo
Зочин
2014/07/10 at 17:00
Бас тэгж болохгүй л дээ..Чип,флатны гэмтэл г.м зөндөө л эрсдэл байна .
М. Оргил
2014/07/10 at 21:04
Heterhii nimgen bol todorh ym n gemtel awah n undur bolhiin bishuu? Gehdee yaj ch bodson nimgen utas tsaanaa l goy
М. Оргил
2014/07/10 at 21:04
Heterhii nimgen bol todorh ym n gemtel awah n undur bolhiin bishuu? Gehdee yaj ch bodson nimgen utas tsaanaa l goy
М. Оргил
2014/07/10 at 21:04
Heterhii nimgen bol todorh ym n gemtel awah n undur bolhiin bishuu? Gehdee yaj ch bodson nimgen utas tsaanaa l goy
М. Оргил
2014/07/10 at 21:04
Heterhii nimgen bol todorh ym n gemtel awah n undur bolhiin bishuu? Gehdee yaj ch bodson nimgen utas tsaanaa l goy
Zorigoo Ganzorig
2014/07/11 at 14:01
hed we
Zorigoo Ganzorig
2014/07/11 at 14:01
hed we
Zorigoo Ganzorig
2014/07/11 at 14:01
hed we
Zorigoo Ganzorig
2014/07/11 at 14:01
hed we
Зочин
2014/07/11 at 19:34
delgetsiin ahlah ingener ni mongol zaluu gj sonsiin bn mundag bn shuu
Зочин
2014/07/11 at 23:55
delgtsiin orts nd ni unet chuluu orson geed bdag biluu
Зочин dashdin uyanga
2014/07/13 at 16:14
Vnher helshgvi goe bolje vne ni hed we
uka erhem
2014/07/13 at 16:16
Hajuu talruuga newt gardagni sak
Зочин
2014/07/16 at 00:02
Наадах чинь зүгээр л утасны дэлгэцийн хамгаалалтыг сайжруулсаныг л харуулсан байна шүү дээ. Нэг ёсондоо утасны сайжруулсан целлиод наалт гээд ойлгочихвол байх гэж бодож байна
Зочин
2014/07/16 at 00:03
Наадах чинь зүгээр л утасны дэлгэцийн хамгаалалтыг сайжруулсаныг л харуулсан байна шүү дээ. Нэг ёсондоо утасны сайжруулсан целлиод наалт гээд ойлгочихвол болох байх гэж бодож байна