
Маргааш Монгол түмний их баяр наадам эхэлнэ. Нар хур тэгширсэн дэлгэр зуны өдрүүдэд тохиодог Монгол наадмыг наадмын хуушуургүйгээр төсөөлөхийн аргагүй. Монгол хүн бүрийн амтархан идэх дуртай наадмын хуушуурыг энэ жил гэртээ хийж идэцгээвэл ямар вэ? Хэрхэн хийхийг нийтлэлийн дэлгэрэнгүйд тодорхой бичсэн байгаа учир анхааралтай уншиж судлаад өөрсдөө хийгээд үзээрэй. Гэр бүлийнхэн, найз нөхдийгөө өөрийн гараар хийсэн наадмын хуушуураар дайлвал үнэхээр онцгой зоог байх нь гарцаагүй.
Хуушуурныхаа гурилыг дор хаяж 4 цагийн өмнө зуурах хэрэгтэй. Бүлээн усанд 1 ширхэг өндөг, бага зэрэг ургамлын тос, давс хийгээд нилээд нялцгай зуурна. Маш шингэн зуурч, олон цагаар амраах тусмаа сайн. Мах, сонгино сармисны хамт машиндсан байвал илүү тохиромжтой. Махаа амтлахдаа ус хийхгүй, харин бага зэрэг хуурай гурил хийж сайтар базна.
Элдүүр болон гамбанз модоо ургамлын тосоор сайтар тосолно. Гурилаа тохиромжтой хэмжээгээр тасалж аваад гараараа бага зэрэг хавтгайлан махаа хийж, мантуун бууз шиг чимхээд тостой гамбанз дээрээ гараараа дарж хавтгайлах юм уу тосолсон элдүүрээр элдэнэ. Элдэхдээ голоос нь тал тал руу нь зөөлөн элдэх хэрэгтэй. Эс тэгвэл нэг талаараа мах нь бүлтрэн гарч ирэх магадлалтай.
Хайруулын тавганд хуушуур далд орох хэмжээний ахиухан тос хийж халаагаад шарна. Гаргаад сеткэн тавиур дээр тавьж тосыг нь шүүнэ.
Сайхан наадаарай!








Ganbat Enkhtsolmon
2014/07/10 at 19:41
ok yg odoo hj bna. saihan shvv
Ganbat Enkhtsolmon
2014/07/10 at 19:41
ok yg odoo hj bna. saihan shvv
Ganbat Enkhtsolmon
2014/07/10 at 19:41
ok yg odoo hj bna. saihan shvv
Sodbayar Baysaglan
2014/07/10 at 19:46
utaggui
Sodbayar Baysaglan
2014/07/10 at 19:46
utaggui
Sodbayar Baysaglan
2014/07/10 at 19:46
utaggui
Narangerel Erdenebaatar
2014/07/10 at 22:51
Хуушуур бол гамбир дотор мах байхыг хэлэхгүй !!! Хуушуур бол уран сайхан чимхэлттэй байдаг юм !!!
Narangerel Erdenebaatar
2014/07/10 at 22:51
Хуушуур бол гамбир дотор мах байхыг хэлэхгүй !!! Хуушуур бол уран сайхан чимхэлттэй байдаг юм !!!
Narangerel Erdenebaatar
2014/07/10 at 22:51
Хуушуур бол гамбир дотор мах байхыг хэлэхгүй !!! Хуушуур бол уран сайхан чимхэлттэй байдаг юм !!!
khulan
2014/07/11 at 04:58
Гурилаар махаа амтална гэнүү,анх удаал сонсжын.ямарху амттай болдын болоо? Усаар амталж шөл гргуул глё бздээ уул нь.
Muugii
2014/07/11 at 11:05
Гурилаар амталдаг ш дээ. Энэ бол бөөрөнхий хуушуурын жор байна. Гадуур зарж байгаа бөөрөнхий хуушуур бүгд л ингэж хийж байгаа. Харин гэрийн хуушуур гэхээр шөлтэй байдаг.
bi
2014/07/11 at 22:22
ene guril ni buur ryezen shig bolood bhin yahu?
Зочин
2014/07/13 at 22:01
Бидний наадмаар амтлан иддэг хуушуур чинь энэ шдэ. Гэрийн хуушуур өөр, арилжааны хуушуур өөр. Уран нарийн чимхэх гэсээр байтал хамаг хүмүүс явчих байлгүй
Зочин
2014/07/15 at 13:22
Bi gertee buurunhii huushuur hiij uzeh ymsan gej hichneen jil bodovdoo odoo harin jinhen zaavariin daguu hiij uznee bayrallaa
Зочин
2015/06/09 at 02:00
humuus ih t1 ymaaa booronhii huushuuriig hezeee shultei hiij bsiin
zochin
2015/10/25 at 16:07
Dugui huushuuriin gurilaa yag l goy nyaltsgaidyy zuuraad 4n tsag amraagaad mahaa usgui amtlaad teed hiitel mah ni zah ruugaa bolood tsoorood bnaa yamar hetsuun be harahad amarhan l bh um
bilgvvn
2016/07/15 at 17:50
Ymar goe ym be
bilgvvn
2016/07/17 at 00:27
Ymar goe ym be