
Умард Солонгосын засгийн газар НҮБ-т хандан Seth Rogen, James Franco нарын шинэ кино “The Interview”-ийг дайн өдөөж байна гэж үзэн дэлгэцнээ гаргах явдлыг зогсоохыг хүссэн хүсэлт гаргажээ. НҮБ-д албан ёсны гомдол гаргасан Умард Солонгосын бие төлөөлөгч Жа Сонг Нам хэлэхдээ “АНУ-ын засгийн газар Ким Жон Уныг хөнөөх тухай өгүүлсэн энэ киног дэлгэцэнд гаргалгүй хаах хэрэгтэй.” гэсэн байна.
Тэрээр мөн “Бие даасан улсын төр барьж байгаа тэргүүний улс төрийн аллагын тухай киног бүтээх, түгээх явдлыг зөвшөөрнө гэдэг нь алан хядлага түүнчлэн дайны хэт цахиж байгаа явдлыг санхүүжүүлсэн хамгийн илэрхий хэрэг гэдгийг бодож үзэх ёстой.” гэсэн тайлбарыг ч хийжээ.
Энэ тал дээр Rogen-ы зүгээс ямар нэгэн хариу өгөөгүй байгаа ч энэ сарын эхээр Умард Солонгос улс анх гомдол гаргасны дараа тэрбээр “Ихэнхдээ хүмүүс кинонд минь мөнгө төлснийхөө дараа миний кинонуудын нэгнээс болж намайг хөнөөхийг хүсдэггүй юм.” гэж ‘жиргэсэн’ байна.








Зочин
2014/07/15 at 20:00
ene kinog uznee tataah bhdaa