Мэргэжилтнүүд үзэгчдийг хэр их инээлгэж чадаж байгаагаар нь бүх цаг үеийн хамгийн инээдтэй 10 киног тодруулжээ

0

Их Британид төвтэй видео стриминг үйлчилгээ үзүүлэгч Lovefilm компани ажилтнуудынхаа дунд хамгийн инээдтэй киног тодруулахаар бяцхан судалгаа явуулжээ. Тэд кино тус бүрт үзэгчид нэг минутад хэдэн удаа инээж байгааг тоолж, бүх цаг үеийн хамгийн инээдтэй киног тодруулсан байна. Хэдийгээр тэдний дэлхийн өнцөг булан бүрээс олон тооны киног судалгаандаа хамруулаагүй ч маш бодитой судалгаа хийгдсэн гэдэгт итгэлтэй байна. Манай сайт уншигч танд тэдний судалгаагаар үзэгчдийг хамгийн ихээр инээлгэж чадсан 10 киног толилуулж байна.

10. Life of Brian – 1 минутад 1.2 инээд

© Monty Python’s Life of Brian / HandMade Films

Киноны үйл явдал нь Ромын Эзэнт Гүрний цаг үед хамаарах боловч зарим улсад зүй зохисгүй гэж үзэж, гаргахыг нь xориглоход хүргэсэн xоржоонтой наргиаг агуулсан кино гэдгээрээ онцлогтой.

 

9. Shaun of the Dead – 1 минутад 1.3 инээд

© Shaun of the Dead / StudioCanal

Тийм ч сонирхол татам биш, амьдралд хөлөө олоогүй яваа гол дүрийн худалдагч эрийн амьдрал хүмүүс зомби болон хувирах үеэс эхлэн тун хөгжилтэй байдлаар өрнөнө.

 

8. Bridesmaids – 1 минутад 1.4 инээд

© Bridesmaids / Relativity Media

Найзууд өөр хоорондоо санаа зөрж эхлэхэд л жинхэнэ асуудал үүсдэг биз дээ? Bridesmaids кино танд сайн найзынхаа хуримын бэлтгэл, хуримын ёслолыг сүйрүүлж орхисон бүсгүйн тухай хөгжилтэй, хөгтэй түүхийг өгүүлэх болно.

 

7. American Pie – 1 минутад 1.5 инээд

© American Pie / Universal Pictures

Энэхүү кино нь өсвөр үеийнхний амьдралыг танд өөр өнцгөөс харуулах болно.

 

6. Anchorman: the Legend of Ron Burgundy – 1 минутад 1.6 инээд

© Anchorman: the Legend of Ron Burgundy / DreamWorks Pictures

Киноны гол дүр Ron Burgundy бол өөрийн ажиллаж буй салбартаа тун амжилттай яваа нэгэн. Гэвч маш их хүсэл тэмүүлэлтэй хөтлөгч Veronica түүний амьдралд орж ирснээр Ron Burgundy-ийн амьдрал өөрчлөгдөнө.

 

5. Borat – 1 минутад 1.7 инээд

© Borat / RatPac-Dune Entertainment

АНУ-ын тухай баримтат кино хийхээр ирсэн Borat түүний зорьж ирсэн улс эх оронтой нь яг л ижилхэн энгийн нэгэн улс гэдгийг мэдэрнэ.

 

4. Superbad – 1 минутад 1.9 инээд

© Superbad / Columbia Pictures

Өөр сургуулиудад суралцахаар болсон ахлах сургуулийн 2 найз хамт байх боломжтой багахан хугацаандаа цагийг хөгжилтэй өнгөрүүлэхээр шийднэ. Гэвч тэдний цагийг хөгжилтэй өнгөрүүлэх гэсэн оролдлого тэднийг асуудалд хүргэж орхих нь тэр.

 

3. Naked Gun: From the Files of Police Squad! – 1 минутад 2.3 инээд

© Naked Gun: From the Files of Police Squad! / Paramount Pictures

Гэмт xэрэгт инээдмийн төрлийн Naked Gun: From the Files of Police Squad! Болон түүний дараагийн ангиуд дэлгэцнээ гараад олон жилийн нүүрийг үзэж байгаа ч үзэгчдийн үзэх дуртай кинонуудын нэг байсаар байгаа билээ. Уг кинонд дадлага туршлагагүй мөрдөгч Их Британийн хатан хааныг аврахаар ажиллаж байгаа тухай хөгжилтэй үйл явдлыг өгүүлнэ.

 

2. The Hangover – 1 минутад 2.4 инээд

© The Hangover / Legendary Entertainment

Цуврал болохоор төлөвлөгдөөгүй байсан The Hangover кино өдгөө 3 ангитай болоод байгаа нь түүнийг ямар сайн кино болохыг гэрчлэх биз ээ. Кинонд их сургуулийн төгсөлтийн үдэшлэгт цугларсан найзууд үдэшлэгийн дараа чухам юу болж өнгөрсөн тухай эргэн санаж байгаа талаар гардаг билээ.

 

1. Airplane! – 1 минутад 3 инээд

© Airplane! / Paramount Pictures

Нисэхээс айдаг онгоцны нисгэгч байна гээд төсөөлөөд л үз! Нисэхээс маш их айдаг онгоцны нисгэгч хоолны хордлогод орсон зорчигчтой онгоцыг газардуулахаар бүхий л аргаа хэрэглэж байгаа тухай түүхийг энэхүү кино танд өгүүлнэ.

Энэхүү жагсаалтад багтсан кинонуудаас та үзэж байсан уу? Аль кино нь танд хамгийн их таалагдсан бэ? Хэрэв та 1 минутад хэд инээх вэ туршилтад оролцох бол аль киног нь сонгож үзэх байсан бэ?

7
ТэнэглэлТэнэглэл
6
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *