Танд хэн нэгний хамгийн сайн найз болохын тулд 200 цаг байхад л хангалттай

1

Хэн нэгний хамгийн сайн найз байна гэдэг сайхан хэрэг. Та “Friends”, “How I Met Your Mother” зэрэг инээдмийн кинонд гардаг баатрууд хэрхэн найзалж нөхөрлөж байдгийг санаж байна уу. Гэхдээ хэн нэгний  «BFF» (Best friend forever) байх шаардлагыг тодорхойлох хэцүү.

Канзассын их сургуулийн судлаачид өөрсдийгөө саяхан энэ кодыг тайлж чадсан гэж итгэж байна.

“Нийгмийн болон хувийн харилцаа” хэмээх сэтгүүлийн 3-р сарын дугаарт нийтлэгдсэн шинэ нийтлэлд профессор Холл нь шинэ найз нөхөртэй болохын тулд, найз нөхөрлөлийн бүх л шатыг дамжихын тулд  хичнээн хэмжээний хугацаа хэрэгтэйг тодорхойлсон байна. Тэрээр өмнөх судалгаандаа хүний тархи нэгэн зэрэг 150 найз нөхөдтэй харьцах чадалтай гэдгийг тогтоосон байдаг.

Эрдэмтэд нь тодорхой хүн найз нөхөдтэйгөө хэр ойр дотно байдаг талаар үнэлгээ хийх онлайн бүтээл хийжээ. Төслийн эхний хэсэгт тэд сүүлийн 6 сард шинэ газар ирж, шинэ танилтай болохыг хүссэн насанд хүрсэн 255 хүнд тавьсан асуултын хариултанд дүн шинжилгээ хийсэн байна.

Тэдгээр хүмүүсээс ирсэн хойноо хэнтэй танилцсан, нөхөрлөл нь цааш хэрхэн үргэлжилсэн талаар асууж, энэ тухай санахыг хүсжээ. Тэдгээр хүмүүс шинэ танилтайгаа хэр ойр дотно, хэдий хэмжээний хугацааг цуг өнгөрөөдөг, өөрсдийн харилцаагаа танил, тохиолдлын найз нөхөд, найз болон дотны найз гэсэн ангиллаар ангилахыг зөвлөжээ.

Энэ судалгааны үр дүнд хүмүүс хоорондоо найз нөхөр болох янз бүрийн шатыг дамжихад шаардлагатай цаг хугацааг тогтоожээ.

Хоёр дахь хэсэгт 1000 оюутнаас сургуульд орох үеэс нөхөрлөсөн хоёр хүний талаар асуусан байна. 4 болон 7 долоо хоногийн дараа судлаачид ямар нөхөрлөл нь зогссон болохыг хянасан.

Үр дүнд нь энгийн найз нөхөд болоход 40-60 цаг, эмэгтэйчүүд найз нөхөд болоход 80-100 цаг, жинхэнэ сайн нөхөд болоход ойролцоогоор 200 цаг хэрэгтэй болохыг олж тогтоожээ.

“Бид энэ цаг хугацааг заавал тогтоох хэрэгтэй байсан юм” гэж Холл мэдэгдсэн байдаг. “Та хуруугаа товших төдийгөөр шинэ найз нөхөртэй болж чадахгүй. Хүнтэй ойр дотно байх гэдэг нь бидний амьдралын хамгийн чухал ажлын нэг гэдэгтэй үхэж буй хүмүүс санал нийлдэг юм” гэж нэмж хэлжээ.

Мөн тэрээр “залуу хүмүүст жинхэнэ сайн найз нөхөд олж авах нь илүү амархан байдаг” гэсэн байна.

“Нөхөрлөлийн янз бүрийн шатанд шилжих үедээ найз нөхөд цуг байх үеэ хоёр болон гурав дахин ихэсгэх бөгөөд энэ нь гурван долоо хоног хэртэй хугацаа шаарддаг” гэж Холл үзжээ. “Амралтынхаа гуравны нэгтэй тэнцэх цагийг өөрийн сайн найзтайгаа цуг өнгөрөөсөн нэгдүгээр курсын оюутныг би олж тогтоож байсан юм” гэж тэрээр сонирхуулсан байв.

Та хэн нэгнийг өөртэйгөө хүчээр найзлуулж чадахгүй. Хэрвээ та хэн нэгэнтэй үнэхээр сайн нөхөр болохыг хүсэж байвал хамгийн сайн арга нь түүнтэй аль болох их цагийг цугтаа өнгөрүүлэх явдал юм.

“Ирээдүйн сайн найзтайгаа цуг илүү их цаг өнгөрөөхийг гол зорилгоо болгох хэрэгтэй” гэж Холл үзэж байна. ”Найз нөхөр болохыг хүсэж байгаа бол аль болох ойрхон байх хэрэгтэй ба цугтаа ажилладаг бол хамтдаа хоол идэж, уух нь зөв бөгөөд энэ нь таныг сайн найз нөхөр болох хүсэлтэй байгааг тань бусдад харуулах болно.”

8
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *