Facebook виртуал реалити дуулгыг 2 тэрбум доллараар худалдаж авна

0
0
12,066

oculus-vr-facebook

Сар орчмын өмнө WhatsApp-ыг худалдаж авсан Марк Цукерберг энэ удаад Калифорний Oculus VR компанийг худалдаж авах гэж байна. Фейсбүүк өчигдөр хийсэн энэхүү мэдэгдэлдээ тус худалдан авалтанд 2 тэрбум долларыг зарцуулна гэдгээ хэлжээ. Oculus VR компаний шилдэг бүтээгдэхүүн Oculus Rift нь олон нийтийн дэмжлэгтэйгээр сан бүрдүүлэх Kickstarter сайтаас олсон санхүүжилтээр бүтсэн билээ. Фейсбүүк хараахан худалдаанд гараагүй ч 75,000 гаруй захиалгыг аль хэдийнээ аваад байгаа Oculus-ын технологийг харилцаа холбоо, хэвлэл мэдээлэл, энтертайнмент, боловсрол болон бусад салбаруудад ашиглах хүрээг тэлэх зорилготой байгаа аж. Oculus-ын олон нийтийн дэмжлэгтэйгээр сан бүрдүүлэх компанит ажил одоо 2,4 сая долларын сан бүрдүүлээд байгаа нь анх эрэлхийлж байсан хэмжээнээс 10 дахин их болоод байгаа юм байна. Цаашлаад хөрөнгө оруулагчдаас 75 сая доллар аваад байгаа ажээ. Өнгөрсөн 1-р сард Лас Вегаст болсон технологийн шоун дээр танилцуулагдсан Rift дуулга ийнхүү Фейсбүүкт харьяалагдах болж байгаа юм байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.