2019 оны онцлох тренд: та дараах 5 өнгөнөөс сонгож үсээ будуулаарай!

2

Тэгэхээр, 2019 онд үсээ шинэ өнгөөр будуулвал ямар вэ? Тренд болж байгаа өнгө мэдээж хэрэг таныг сайхан харагдуулна. Үсээ будах бол таны гадаад төрхийг өөрчилж, дахин шинээр төрөхөд туслах хамгийн боломжтой арга юм. Тэр тусмаа таны найзууд тренд өнгөөр үсээ будуулж амжаагүй байгаа бол та яаравчлах хэрэгтэй. Хүн бүхний харааг өөрийн эрхгүй булаана!

Баяртай-баяртай, 2018 оны загвар!

Үсээ будуулах шинэ трендийн талаар танилцуулахаасаа өмнө 2018 онд ямар өнгөөр үсээ будуулах тренд болж байсныг эргэн санацгаая.

1. Цагаан шаргал өнгө улирлын чанартай байсан ба зөвхөн зарим насныханд тохирч байсныг хэлэх хэрэгтэй байх.

2. Олон төрлийн хэлбэртэй ягаан өнгө нүүр царайг шинэлэг харагдуулж байснаас гадна бага зэрэг өвөрмөц байдлыг илтгэж байв.

3. Үнсэн шаргал өнгө стилистүүдээс магтаалын үг харамгүй сонссон.

4. 2 эсвэл 3 төрлийн сортой, бараан болон гэрэлтэй өнгө үсийг боломжийн харагдуулж байлаа.

Сайн уу, 2019 оны тренд!

Стилистүүд шаргуу ажилласны хүчинд 2019 онд охид, бүсгүйчүүдийн дунд тренд болох үсний өнгөнүүдийг санал болгожээ. Тэд бидэнд юу үзүүлэхээр бэлдсэн бол? Стилистүүд бид нарыг гайхшруулах уу? Хамтдаа харцгаая.

1. Халуухан ягаан

Цайвар өнгө үсний өнгийг илүү тод болгодог ба энэ нь нүд болон арьсыг гоё сайхан харагдуулдаг. Та улирлын онцлогоос хамаарч, шүрэн сор үсэндээ хийлгэвэл тохиромжтой.

 

2. Цасан бүжин

Үнсэн шаргал өнгө саармаг сортой болсон ба магадгүй хөх цэнхэр ч гэж хэлж болох юм. Хэн ч таны хажуугаар зөрөхдөө харахгүй өнгөрнө гэж байхгүй!

 

3. Замбараагүй шаргал

Стилистүүд үсний угийг аажмаар уусаж, төгсгөл рүүгээ цайвардуу харагдахаар будуулахыг санал болгож байна. Хуурмаг үзэгдэл нь шингэхэн үсэнд хүртэл нөлөөлөх ба үсийг илүү урт харагдуулахад тусална.

 

4. Тас хар

Тод болон хүчтэй өнгө таны үсийг бүр ч илүү гэрэлтсэн мэт харагдуулна. Харин та үсэндээ арьсныхаа өнгөнд тохирох ямар сор хийлгэхээ сайн бодох хэрэгтэй.

 

5. Зэсэн шар

Алтан шаргал болон зэсэн шар өнгө нь хар үсийг шинэлэг харагдуулах ба дээр нь харагдах байдлын хувьд үсний доод хэсэг гоёмсог санагдах болно.

Санаа авсан бол өнгөө сонгож, найдвартай үйлчилгээ үзүүлдэг үсчин гоо сайханд очиж, үйлчлүүлэх дуртай стилистдээ хандаарай. Таны үс гэрэлтэнэ гэдэгт итгэж байна!

18
ХөөрхөнХөөрхөн
5
ГоёГоё
5
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
4
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *