Шинэ киноныхоо дүрд хувирч, төрүүлсэн эхдээ ч танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдсөн 10 жүжигчид

0

Үзэгч олон хайрлаж явдаг жүжигчдийнхээ зөвхөн жүжиглэлтийг үзэх дуртай бус, мөн гадаад төрхийн өөрчлөлтийг нь харах дуртай байдаг. Хэрвээ энэ хоёр зүйл хоёулаа аль алиндаа зохицож гарч ирвэл тухайн бүтээл амжилт олох нь дамжиггүй. Холливудын одууд дундаас Кристиан Бэйл эсвэл танигдахын аргагүй болтол өөрчлөгдсөн Шарлиз Тероны  (“Monster” кино) “эрс” өөрчлөлтийг санацгаая л даа.

Ингээд ямар шинэ кинонууд бидний нүдийг баясгахаар төлөвлөгдөж байгааг сонирхоцгооё, чухам хэн танигдахын аргагүй болтлоо дүрдээ хувирсан байна вэ? Мөн Мэрилин Монрогийн дүрийг хэн нь хэнээс авчихсаныг эндээс мэдэх болно.

1. Энн Хэтэуэй – “The Witches”

© JEAN-BAPTISTE LACROIX / AFP / East News, © The Witches / Warner Bros. Pictures

Роальд Далийн романаас сэдэвлэсэн энэхүү дэлгэцийн бүтээлийг Роберт Земекис найруулсан бөгөөд жүжигчин бүсгүй санаанд оромгүй дүрд буюу шулмуудын толгойлогчийн дүрд хувирчээ. Эмээтэйгээ цуг далай тэнгисийн аялалд гарсан нэгэн хүүгийн түүхийг өгүүлнэ. Хэтэуэйн бүтээсэн гол дүр өөрийн эгч дүүсийн хамтаар дэлхийн бүх хүүхдүүдийг хулгана болгох хорон муу санаатай. Далийн уг бүтээл 1990 онд дэлгэцийн бүтээл болон гарч байсан удаатай, тэр үед Анжека Хьюстон гол дүрд тоглож байжээ. Энэ удаад уг бүтээлийг улам илүү сонирхолтой болсон гэж үзэгч олон хүлээж байна.

 

2. Колин Фаррелл – “The Batman”

© Kevan Brooks / AdMedia / SIPA / EAST NEWS, © The Batman / DC Films

Холливудын царайлаг сайхан залуу хэмээгдэж бидний зүрх сэтгэлд хоногшсон жүжигчин. Харин энэ удаад үнэнч шүтэн бишрэгчиддээ ч танигдахгүй болтол “The Batman”-ы шинэ кинонд хувираад байна. Ажигч үзэгчид үүнийг анзаарсан бөгөөд тус киноны нүүр хувиргагч Майк Марино тэдний таамгийг өөрийн инстаграм хуудсандаа баталсан. Фарреллийн нүүр хувиргалт үнэхээр чадварлаг болсон гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Мэтт Ривзийн найруулсан кинонд жүжигчин залуу Оцон шувууны дүрийг бүтээсэн юм, нэг ёсондоо муу талын дүрд хувирчээ.

 

3. Жоди Комер – “Free Guy”

© Invision / Invision / East News, © Free Guy / 20th Century Studios

“Killing Eve” олон ангит киноны од элдэв туршилтанд орохоос айдаггүй бололтой. Жүжигчний мэргэжилд хөл тавьснаас хойш тэрээр бэрх өсвөр насны охин ч болж, Элизабет хатан хаан ч болж, алуурчны гарт өртсөн хохирогч бас өөрөө ч цуврал алуурчин болж байсан юм даг. Харин “Free Guy” инээдмийн кинонд Жоди Комер шинэ дүр төрхөнд хувирлаа – Милли гэх программист бүсгүй. Видео тоглоомын дүрээр Райан Рейнольдсонд дэлхийг аврахад нь тусална.

 

4. Рассел Брэнд – “Death on the Nile”

© Jordan Strauss / Invision / AP / East News, © Death on the Nile / 20th Century Studios

Инээдмийн төрлийн жүжигчнийг Агата Кристигийн романаас сэдэвлэн бүтээсэн энэхүү шинэ дэлгэцийн бүтээлд танихад амаргүй. Брэнд инээдмийн төрлөөсөө өөр төрөлд тоглохоор зориг гаргасан юм. Тийм ч учраас этгээд бас язгууртан доктор Карл Бесснерийн дүрд хувирахаар шийджээ. Энэ дүрд тоглохын тулд жүжигчин олон жилийн турш өөрийнхөө нэрийн хуудас болсон хайртай урт үснээсээ салахад хүрсэн юм.

 

5. Кристен Уиг – “Wonder Woman 1984”

© ROBYN BECK / AFP / East News, © Wonder Woman 1984 / Warner Bros. Pictures

Пароди шоу – “Saturday Night Live” болон инээдмийн төрөлд хамаардаг энэ бүсгүйг “Wonder Woman”-ийн кинонд тоглоно гэж хэн бодох вэ дээ? Уиг археологич Барбара Энн Минервийн дүрд тоглосон бөгөөд үйл явдлын дагуу Гепард болж хувирна. Кристенийн ерөнхий дүр төрх уг кинонд мэдэгдэнэ, яагаад гэвэл түүний тоглосонд дүрд ямар нэгэн компьютер график ашиглаагүй юм.

 

6. Ричард Э.Грант – “Everybody’s Talking About Jamie”

© SOLARPIX.COM / EAST NEWS, © Everybody’s Talking About Jamie / 20th Century Studios

“Logan”, “Jackie”, “Star Wars: The Rise of Skywalker” зэрэг өөр бусад нухацтай кинонд бүтээсэн дүрүүдийн дараа жүжигчнийг дрэг-квин-ийн дүр төрхөөр хүлээж авахад нэг л сэтгэлд бууж өгөхгүй байгаа юм. Жонатан Баттреллийн мюзикл кинонд тэрээр Локо Шанелийн дүрийг бүтээсэн нь 63 настай Грантын хувьд байж боломгүй зүйл мэт санагдана. Тэр толгой дээрээ овоолсон том хиймэл үс тавьж, этгээд хачин гоёл өмсөхийн зэрэгцээ нүүрэндээ овоо их энгэсэг түрхүүлжээ.

 

7. Ана де Армас – “Blonde”

© Xavier Collin / Image Press Agency / BWP Media / East News, © Blonde / Netflix

Мэрилин Монрогийн дүрд Наоми Уоттс болон Жессика Честейн нар яригдаж байсан хэдий ч эцсийн шийдвэр куб-испани гаралтай жүжигчин бүсгүй Ана де Армасын талд гарчээ. Түүний нэр хүнд Холливудад жил ирэх тусам нэмэгдсээр байгаа юм. “Blonde” киноны зураг авалтын анхны зургууд сошиал сувагт үзэгдэх болсон бөгөөд хайртай жүжигчнийхээ өөрчлөлтийг харсан шүтэн бишрэгчид нь бүр алмайраад эхэлжээ. Армасыг хараад шууд танихад тийм ч амаргүй, түүнд Монротой адилхан зүйлс байгаа гэдэгт эргэлзэх зүйлгүй болоод байна даа.

 

8. Рис Иванс – “The King’s Man”

© SOLARPIX.COM / EAST NEWS, © The King’s Man / 20th Century Studios

Иванс ихэнхдээ эв хавгүй эсвэл хачин этгээд дүрээрээ бидэнд танил болсон. Мэттью Вонын кинонд тоглосон шинэ дүр нь огт санаанд оромгүй зүйл. Жүжигчин энэ удаад Григорий Распутины дүрийг бүтээнэ – урт, өтгөн сахал, үстэй, нүдээ тод хараар будчихсан. Киноны трейлерийг үзэхэд энэ хэцүү дүрийг Иванс чадварлаг гаргаж чадсан  нь илт.

 

9. Тильда Суинтон – “The French Dispatch”

© Genin Nicolas / ABACA / Abaca / East News, © The French Dispatch / Searchlight Pictures

Уэс Андерсоны найруулсан уг бүтээл сонины редакцийн ажилтнуудын амьдралыг өгүүлнэ. Жүжигчдийн бүрэлдэхүүн болон сонирхолтой дүрүүдээрээ уг кино аль хэдийн багагүй шуугиан тариад эхэлжээ. Үзэгчид олон сайхан жүжигчдийг трейлерээс нь хараад амжиж. Киноны гол дүрүүдэд огт санаанд оромжгүй жүжигчид тоглосон байх юм. Жишээ нь, Тильда Суинтоныг бид гал шаргал үстэй, ганган хувцастай дүрээр харна: тэрээр зохиолч Ж.К.Л.Беренсений дүрийг бүтээжээ.

 

10. Кейт Уинслет – “Ammonite”

© Gilbert Flores / Broadimage / EAST NEWS, © Ammonite / See-Saw Films

Фрэнсис Лигийн драм жанрын кинонд Кейт Уинслетийн чамин, хээнцэр дүр төрх огт харагдахгүй. “Titanic” киноны од жүжигчин бүсгүй “Ammonite” кинонд 19 дүгээр зууны алдартай археологч Мэри Эннингийн дүрийг бүтээжээ. Уг кино геологич Шарлот Мерчисон болон Мэригийн харилцааг өгүүлнэ. Уинслотоос гадна Сирша Ронан уг кинонд мөн тогложээ.

Эдгээр кинонуудаас алийг нь та үзэхийг тэсэн ядан хүлээж байна? Мөн эдгээр жүжигчдийн хэнийг нь та таньсангүй вэ?

9
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *