“Гэмгүй” мэт магтаалын цаана хүйсээр ялгаварлах үзэгдэл оршиж байдгийг илтгэх 5 жишээ

0

“Эмэгтэй хүн гал тогоондоо л зогсож байвал таарна” гэсэн утгатай үг сонсоход энэ бол сексизм (хүйсийн тэгш бус байдал) гэдгийг хэн ч шууд ойлгодог. Ийм үзэл бодол хэнд ч таалагдахгүй нь ойлгомжтой. Гэхдээ хүнийг хүйсээр ялгаварлах үзэгдэл шууд илт байдлаар илрэхгүй тохиолдол ч бас бий. Муу санаагүй сексизм гэж байдаг бөгөөд үүнийг ялгаж ойлгоход маш хэцүү. Сайхан сэтгэлээр хэлсэн магтаалын үгний цаана эмэгтэй хүн бол уян зөөлөн, сул дорой, эмзэг амьтад гэсэн санаа нуугдаж байдаг. Тийм учраас тэд эрэгтэй хүний хайр халамж, хамгаалалт дор байхаас өөр аргагүй. Ийм харилцааг хүлээн зөвшөөрөхөөс өмнө хэлсэн магтаалын үгний цаана чухам ямар утга агуулагдаж байгааг сайтар тунгаан бодвол зохино.

Муу санаагүй сексизмийг хэрхэн таних болон “чи бусад эмэгтэйчүүдээс өөр юм” гэсэн утгатай үгс яагаад тийм ч тааламжтай үг биш вэ гэдгийг мэдэж авцгаая.

1. Эрчүүдтэй харьцуулах

Дэлхий дээр өнөөг хүртэл эрчүүд болон эрчүүдийн чадвар, шинж төрхийг үлгэр жишээ болгон авч үзсээр байгаа бөгөөд эмэгтэйчүүдийн амжилтыг тэдэнтэй зүйрлүүлсээр л байна. Орчин үеийн шинжлэх ухаан эмэгтэй болон эрэгтэй хүний тархи өөр бүтэцтэй гэдгийг нотлох ямар ч баримт олоогүй байгаа хэдий ч зарим нэг эмэгтэйчүүд “чи эрэгтэй хүн шиг сэтгэж чадаж байна” гэдгийг магтаал хэмээн ойлгосоор л явна.

Үнэндээ, энэ эргэлзээтэй магтаал нь муу санаагүй сексизмийн сонгодог жишээ юм: нэг талаас тэд таны хөдөлмөрийг үнэлэх, харин нөгөө талаасаа – эмэгтэй хүн уг ажлыг яг эрэгтэй хүн шиг сайн гүйцэтгэлтэй хийж чадахгүй ээ гэдгийг ойлгуулж байгаа хэрэг.

Жишээнүүд:

  • Эмэгтэй хүн гэхэд чи муугүй жолоодож байна /техникийн учрыг олж байна/өөрийнхөө бодлыг сайн ойлгуулж байна.
  • Чи ч өөрөө өөртөө найз залуу нь болчих юм аа.
  • Чи эмэгтэй хүн шиг бодохгүй байна/сэтгэхгүй байна.
  • Чамд авгай нарын зан алга аа.
  • Чи охин шиг гоншигнохгүй харин ч дор нь асуудлыг шийдчих юм.

 

2. Гадаад үзэмжийг нь дурдах

Гадаад үзэмжийг нь бүхэлд нь эсвэл хэсэгчлэн үнэлж хэлсэн үг нь хэдий магтаалынх байсан ч гэлээ энэ бол сексизмийн нэг төрөл. Эмэгтэй хүн – эрчүүдийн сонирхлыг татдаг эсвэл огт татахгүй өнгөрдөг объект хэмээн ойлгогдож байна. Таны өгзгийг нөхөр тань магтаж болно, харин цуг ажилладаг залуу эсвэл хажуугаар өнгөрөх үл таних эрэгтэй хүн ингэж хэлбэл болгоомжлох хэрэгтэй. Таныг гоё, урт хөлтэй гэж магтсан үгийг сайн санаагаар хэлсэн гэх боловч өөрсдийг нь энэ мэтээр “магтвал” тэдэнд нэг их сайхан санагдахгүй нь ойлгомжтой.

Жишээнүүд:

  • Яасан гоё хөх вэ? Би ажлаа одоо тэгээд яаж хийх үү?
  • Энэ банзалтай чи үнэхээр сэрэл хөдөлгөм шүү?
  • Мундаг, хэтэрхий их буддаггүй чинь таалагддаг.
  • Бидний хайртай бүсгүйчүүд минь ээ, та нар манай оффисын чимэг шүү дээ.

 

3. Магтаалын үг дор үл тоох

Уурлаж бухимдсан, гомдсон үед хүн өөдөөс ингэж хэлээд сууж байгаа нь таны сэтгэлийг мэдрэхгүй байна л гэсэн үг. Мөн асуудлыг хэлэлцэхээс зайлсхийх бас нэгэн арга болно.

Жишээнүүд:

  • Уурлаж байхдаа ч хөөрхөн харагдах юм.
  • Юм ойлгохгүй болохоор чи хөмсгөө нээх хөөрхөн хөдөлгөнөө.
  • Охид, бүсгүйчүүд та нарын тэр яриа, юу билээ, туфль, даашинзны тухай – яасан ч гоё юм ярьдаг юм?
  • Чиний наад хөөрхөн толгой гоё л юм бодоход зориулагдсан, хүнд хэцүү асуудалд огт зориулагдаагүй.

 

4. Эмэгтэй хүний уламжлалт үүргийн тухай үгс

Эмэгтэйчүүдийн үүрэг, хариуцлагатай холбоотой үгсийг зөвхөн эрчүүд ч хэлэхгүй: хүйсээр ялгаварласан үгсийг эмэгтэйчүүд өөрсдөө ч өөр хоорондоо ярьцгаадаг. Эмэгтэй хүн юу хийх ёстой болон ёсгүй тухай хэн нэгэн яриад эхэлбэл шуудхан л ойлгомжтой дургүйцлээ илэрхийлэх хэрэгтэй. Ямар ч тохиолдолд хувь хүний амжилт тухайн хүнээс л шалтгаалсан байгаа, тэрнээс биш эхнэр эсвэл эх хүний үүрэг хариуцлагаа ухамсарлах нь үүнд огт хамаагүй.

Жишээнүүд:

  • Чи гоё хоол хийх юм. Ямар азтай нь чамтай суудаг бол оо?
  • Чи мундаг шүү, ийм байж яагаад одоо болтол нөхөрт гарахгүй яваад байна?
  • Чи ийм хөөрхөн юм чинь ажил хийж яадаг юм? Нөхөр чинь чамайг тэжээчихнэ шүү дээ.
  • Чи өмд өмсөхгүй, банзал өмсөхөөр ямар гоё харагддаг гээч. Ёстой эмэгтэйлэг шүү.

 

5. Өхөөрдөж дуудах, хочлох

Нархан минь, бүжинхэн минь гэж гэр орныхоо хүмүүсийг л дуудаж болно, харин цуг ажилладаг хүмүүстэй энэ байдлаар харьцах нь зохимжгүй. Цуг ажиллаж байгаа эмэгтэй хүмүүс – бяцхан охид биш.

 

Яаж зөв магтах вэ?

Муу санаагүй сексизм – сексизмийн л нэг төрөл. “Эмэгтэйлэг” төрхийг буруушаагаагүй харин ч хүйсийн тухай буруу ойлголтыг өөхшүүлэхэд нөлөөлдөг. Ойр дотнын хүмүүстээ гоё хөлтэй, эсвэл даашинз нь зохиж гэж хэлж болох бол албан ёсны хамт олны дунд аливаа нэгэн хүний гадаад үзэмжийг магтсан үгс хэлэхээс зайлсхийгээрэй. Эрэгтэй хүнд ийм төрлийн магтаал хэлээд байх нь маш цөөн, тэгэхээр эмэгтэй хүнд ч хэлэхгүй явах нь зөв. Эмэгтэй хүний гадаад үзэмжийг бус харин түүний гаргасан амжилтыг магтах хэрэгтэй (бид ихэнхдээ эрчүүдийн амжилтыг л магтдаг шүү дээ).

Хэн нэгний хэлсэн магтаал танд таалагдаагүй бол та яадаг вэ?

20
Ха ХаХа Ха
7
ТэнэглэлТэнэглэл
7
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Tsogtbaatar Dulamsvren

  2. Ariuntsetseg Tsetsgee

    Ariuntsetseg Tsetsgee

    2020/10/23 at 02:21

    ,

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *