Эдгээр 10 төрлийн давс эрүүл мэндэд харилцан адилгүй нөлөөлдөг: аль нь илүү их ач тустай вэ?

2

Хүнсний ногооноос авахуулаад мах хүртэлх бараг бүх төрлийн хоолыг чимх давсаар амталдаг – тэр ч бүү хэл мөхөөлдөс болон шоколадыг хүртэл амталж болно. Дэлхийн “Шим Тэжээл Эрүүл Хооллолтын Академи”-аас өдөрт 1,500-2,300 гр /1 хоолны халбага/ давс хэрэглэж байх хэрэгтэй талаар хэлжээ. Эдгээр хэрэгцээтэй давснууд амт, ургац, хольц болон хэрэглэх зорилгоосоо хамаараад хоорондоо өөр өөр байна.

Бид танд бүх төрлийн давснуудын талаарх мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

© depositphotos.com

Хоолыг бэлэн болгоход зөвхөн давсыг өргөнөөр хэрэглэдэггүй ба хүний эрүүл мэндэд ч бас нөлөөлдөг байна. Давсны найрлагаас хамаарч хүний биед олон янзаар нөлөөлнө. Иймд та баримталж буй хоолны дэглэмдээ ямар төрлийн давс байхаас шалтгаалж, тохируулан хэрэглэх боломжтой.

10. Далайн давс

© pixabay.com

Далайн давс хэрэглэснээр таны арьсыг хамгаалж, шүдний эрүүл байдал, нойр болон биеийн электролитын тэнцвэрийг хангана. Далайн давсны найрлаганд агуулагдах сод, кали, кальци, магни, бромид, хлор, төмөр, зэс болон цайр зэрэг эрдэс бодисууд болон бусад ач тустай химийн элементүүд таны эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх болно.

 

9. Тэнгисийн саарал давс

© redstickspice.com

Энэ төрлийн давсны найрлаганд олон төрлийн эрдэс бодис байдаг. Дотрын эмчилгээнд эерэг нөлөө үзүүлэх ба амьсгалын замын системийг сайжруулах болон зүрхний цохилтыг тогтворжуулна. Хамгийн чухал нь та энэ давсыг хэрэглэж, хүчил-шүлтийн тэнвцэрийг хангаснаар урт удаан амьдрах боломж бүрдэнэ.

 

8. Хавайн алаеа улаан давс

© redstickspice.com

Хавайн улаан давсны найрлаганд ойролцоогоор 80 гаруй эрдэс бодис агуулагддаг. Далайн боловсруулаагүй давс болон галт уулын шаврын холимог юм. Энэ шавраас болж давс улаан өнгөтэй харагддаг. Хоол хүнсэндээ энэ давсыг хэрэглэвэл уушгинд дэмжлэг үзүүлж, дархлааны системийг сайжруулахаас гадна анхаарлаа төвлөрүүлэх чадварыг нэмэгдүүлнэ.

 

7. Кала Намак давс

© saupaa.in

Энэ давсыг хэрэглэх нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг гайхалтай дэмжих болно. Мөн хоолны дуршлыг нэмэгдүүлж, хэвлий хэсгээр илэрч буй зовиурыг намдаана.

 

6. Гималайн ягаан давс

© pixabay.com

Хоолонд гайхалтай амт оруулагч Гималайн ягаан давс нь эрдэс бодисоор баялаг – 80 гаруй эрдэс бодис найрлаганд нь байдаг ба биеийн pH буюу хүчил шүлтлэгийн тэнцвэрийг хангана. Бие организмд үзүүлэх бусад үр нөлөөнөөс дурдвал, булчинг амраах, цусны даралт ихсэхээс сэргийлэх болон үрэвслийг намдаах ач тустай.

 

5. Трюфель давс

© silkroadspices.ca

Энэ давс бэлгийн дур хүслийг нэмэгдүүлээд зогсохгүй үрэвсэл болон микробын эсрэг найрлагыг өөртөө агуулдаг байна. Трюфель давс хоолонд гайхалтай амт оруулах ба мөн уургаар баялаг болохоор дархлааны системд сайнаар нөлөөлнө.

 

4. Флер де Сель

© Christian Mertes / Wikimedia Commons

Хүмүүсийн сайн мэдэхээр “давсны тогооны тос”, “далайн давсны түрс” эсвэл “давсны оргилуун дарс” гэх мэт олон нэртэй энэ давс маш их хэмжээний эрдэс бодисыг найрлагандаа агуулдаг ба хоолонд сайхан амт оруулна. Усан доторх элементүүд: иод, цайр, зэс, мангани, төмөр, магни болон калигаар баялаг учир хоол хүнсэндээ хэрэглэх бүрт ач тусаа өгөх болно.

 

3. Киприйн хар лав давс

© silkroadspices.ca

Энэ давс найрлагандаа идэвхжүүлсэн нүүрс агуулдаг ба үүнийг ширээ чимэглэхэд ашиглах нь бий. Ач тусын хувьд биеийг хоргүйжүүлэх, эрүүл уушгитай болгох, шингэний дутагдалд орох болон булчин татаж өвдөхөөс сэргийлдэг байна.

 

2. Хавайн хар лав давс

© redstickspice.com

Хавайн хар лав давс бол этгээд, аагим халуун далайн идэвхжсэн кокосын нүүрс юм. Киприйн хар лав давстай ижилхэн нөлөө үзүүлэх ба мөн сөрөг энергийг холдуулах увидастай. Тод, хар өнгийн шаржигнуур давсыг ямар ч хоолыг салахын аргагүй болгож амтлахад хэрэглэх боломжтой.

 

1. Хоолны давс

© pixabay.com

Хоолны давс хэрэглэснээр фермент болон шүүсийг ялгаруулж, үр дүнд нь бид идсэн хоол хүнснээсээ витамин болон шим тэжээлийг нь авдаг. Гэхдээ хамгийн түгээмэл хэрэглэдэг энэ давсыг хуурамчаар иоджуулдаг ба үр дүнд нь иодын дутагдалд орох эрсдэлтэй байдаг. Хоолны давсыг дотор нь даршилсан, сармисны болон сонгины, мөн утсан давс гэж ангилдаг.

 

Хэтэрхий их давс хэрэглэснээр биед үзүүлэх хортой нөлөө

© depositphotos.com

Хэтэрхий их давс хэрэглэснээс болж өмсөх дуртай жинсэн өмдөндөө багтахгүй болоход хүргэнэ. Хамгийн чухал нь саяхны нэгэн судалгаагаар, хүмүүсийн жин нэмж буй гол шалтгаан нь бие дэх содын хэмжээ их байгаатай холбоотой болох нь батлагджээ. Содын хэмжээ ихсэх нь давсны хэрэглээтэй шууд холбоотой. Түүнчлэн цусан дахь содын хэмжээ их байгаагаас хамаарч, шингэний илүүдэлд орох ба үр дүнд нь нүүр хавагнаж, цусны даралт ихэсдэг байна. Бусад эрүүл мэндийн асуудлууд болох бөөрний өвчин, бөөрөнд чулуу үүсэх болон толгой өвдөх, яс сийрэгжих гэх зэрэг нь давсны хэрэглээтэй мөн хамаатай байдаг.

© depositphotos.com

Өөр нэгэн судалгаагаар, давс хэрэглэсэн хоол хүнс /даршилсан хүнсний ногоо болон загас/ ходоод, гэдэсний хорт хавдар үүсгэх гол хүчин зүйлийн нэг болохыг олж тогтоожээ. Өөр нэгэн судалгаагаар, эрэгтэй хүн эмэгтэй хүнийг бодоход давсны хэрэглээнээс болж өвчлөх эрсдэл илүү өндөр байдаг байна. Эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй давсны хэрэглээ бол өдөр бүр 6 гр /2,300 мг сод/ эсвэл 1/2 хоолны халбага давс хэрэглэх явдал юм. Заримдаа давсны оронд халуун ногоо, нимбэгийн шүүс эсвэл ургамлыг ашиглан хоолоо амталж байгаарай.

Та давс ихтэй хоолонд дуртай юу? Та эдгээрээс нийт хичнээн давсыг нь хэрэглэж үзсэн бэ? Сэтгэгдлээ бичих чөлөөтэй учир бидэнтэй үзэл бодлоо хуваалцаарай.

7
ГоёГоё
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *