2019 онд аялахаас татгалзвал зохих 10 улс болон аялахыг санал болгох 10 улс

1

Хэрвээ та 2019 онд хаа нэгтээ аялахаар төвлөж байгаа бол олон улсын аяллын мэргэжилтнүүдийн хийсэн судалгаа зөв шийдвэр гаргахад тань туслах болов уу. Мэргэжилтнүүд улс орнуудын өнөөгийн нөхцөл байдлыг дүгнэсний үндсэн дээр жуулчдад аюулгүй байх жагсаалтыг гаргажээ.

2019 онд Иранд хийх аялал яагаад аюулгүй бөгөөд таатай болохыг бид танд танилцуулна. Мөн Египет эсвэл Тайландад хийх аялал яагаад эрсдэлтэй адал явдалд тооцогдохыг та эндээс мэдэж авах болно.

1. Египет болон Марокко

Европын хэд хэдэн засгийн газраас өөрийн орны иргэдээ Египет рүү хэсэг хугацаанд буюу тус улсын нөхцөл байдал тайван болтол аялахгүй байхыг зөвлөж байна.

Египетийн оронд судалгааны дүнгээр тайванд тооцогдох Марокко руу аялахыг санал болгожээ. Өглөө нь Атлантын далайд сэлнэ, өдрийн цайнаар Дундад тэнгисээр аялна. Хотын гудамжаар сэлгүүцээд чамин бэлэг дурсгал цуглуулах дургүй хүн хаа байх вэ, хотыг чимэх булангийн дэлгүүрүүдээр хэсээд л… Харин экстрим аялал сонирхогчид Атлассын уулсыг зорино биз.

 

2. Испани болон Словени

Испани олон арван жил жуулчдыг татаж байгаа, жуулчдаас гадна дүрвэгчид ч татагдах болжээ – таны сайхан амралтыг баллаж мэднэ.

Хэрвээ та Европоор аялахыг хүсэж байгаа бол Словенийг анхааралдаа авахыг хүсэж байна. 2019 оны хувьд аялахад хамгийн аюулгүй улс орноор тодорчээ. Наран шарлагын газрын хувьд Испаниас дутахгүй, үнийн хувьд ч хямд тусна.

 

3. Эстон болон Финлянд

Эстонд таныг таагүй адал явдал угтах нь магадлал багатай л даа. Гэсэн хэдий ч судалгааны дүнгээс харахад аялахад тохиромжтой улс орноор шалгарч чадсангүй. Жуулчид халаасны хулгайд маш ихээр өртдөг газар.

Финлянд нь аялахад аюулгүй улс орноор тодорсон бөгөөд бүх насныханд тохирох аяллын хөтөлбөр санал болгож байна, улирал ч үл харгалзана. Өвөл аялах гэж байгаа бол Өвлийн өвгөний эрэлд гарч Хойд туйлын туяаг бишрэн суух биз ээ.

 

4. Тунис болон Гамби

Яагаад ч юм европ жуулчид Тунис улсыг ихэд сонирхож аялдаг, харин 2019 онд уг улс руу аялахгүй байх зөвлөмж гарчээ. Тус улсын засгийн газар жуулчдын аялгүй байдлыг бүрэн хангаж чадахгүй гэж үзсэн бололтой.

Харин Гамби – 2019 онд аялахад хамгийн аюулгүй африкийн улсаар тодорхойлогджээ. Энд та халуун орны ан амьтдыг гудамжаар алхалж байгааг харна эсвэл сафари яваарай. Харин үнийн хувьд Европоос чартерийн онгоцоор нисэхэд таны аяллын төсөв нэг их багасахгүй дээ.

 

5. Мексик болон Куб

Мексик руу аяллаа гэж бодоход ихэнх орон нутаг танд хаалттай гэж ойлгоорой. Сүүлийн үед жуулчдад хэд хэдэн таагүй зүйл тохиолджээ.

Хэрвээ танд далай тэнгис гатлан амармаар санагдаад байгаа бол Кубыг зориорой, жуулчлахад аюулгүй, үнийн хувьд ч боломжийн. Карибийн бүсдээ уг улс орон жуулчдад хамгийн аюулгүйд тооцогддог, тэгээд ч цасан цагаан элс, халуун дулаан зөөлөн ус нь ямар ч жуулчныг сэтгэл гонсгор үлдээхгүй.

 

6. Перу болон Аргентин

Инкүүдийн эртний хотыг үзэх – олон жуулчдын мөрөөдөл мөн. Гэхдээ Перугийн үйлчилгээ зохих хэмжээнд хүрч чадаагүй байгаа бөгөөд аюулгүй байдлын хувьд баталгаагүй юм.

Өмнөд Америкаар аялахыг хүсэж байгаа бол Аргентин хамгийн аюулгүй улс орноор шалгарчээ. Байгаль орчин, архитектурын онцгой шинжийг эндээс харж болно, мөн ард иргэдийн соёл урлаг, ёс заншил ч гэсэн жуулчдын анхаарлыг ихэд татдаг байна.

 

7. Филиппин болон Малайз

Филиппинийг дэлхийн диваажин гэж нэрлэх боловч жуулчдад одоохондоо энэ улс руу аялахгүй байх зөвлөгөө гаргажээ. Тус улс нь “галт бөгж”-ийн төвд байрласан, тийм учраас газар хөдлөлт, цунамигийн эрсдэл өндөр юм.

Оронд нь таныг Малайз явахыг санал болгож байна. Аюулгүй байдал нь хангагдсан, үйлчилгээний хувьд ч гэсэн Европын түвшинд хүрчээ. Байгалийн үзэсгэлэнт газрууд их, цасан цагаан элстэй далайн эргээр хөлхөх жуулчид ч бага. Өндөр зэрэглэлийн үйлчилгээг та хямд авах боломжтой.

 

8. Тайланд болон Вьетнам

Тайландад дэлхийн олон жуулчид аялахыг хүсдэг газар, харамсалтай нь аялахад аюулгүй улсын тоонд Тайланд багтаж чадсангүй. Ялангуяа мотоциклын жолооч нар маш их осол аваар гаргадаг, үүнд нь жуулчид ихээр өртөж бэртэж гэмтдэг байна.

Хөрш зэргэлдээ орших Вьетнам улс – жуулчдын хувьд тайван улсаар тодорхойлогджээ. Таны аялалд зориулж маш олон төрлийн үйлчилгээ санал болгоно. Тав тухтай үйлчилгээ үзүүлэх далайн эргийн амралтын газрууд, эрт дээр үеийн барилга байгууламж, байгалийн үзэсгэлэнт газрууд – жуулчин болгонд сайхан дурсамж үлдээх ажээ.

 

9. Индонез болон Маврикий

Байгалийн гамшигт үзэгдэл энэ улсад сүүлийн жилүүдэд ихээр гарах болсон, тэр дундаа аялал жуулчлалын газруудад ихээр бүртгэгджээ. Тийм учраас 2019 онд энэ чиглэлд аялахгүй байхыг зөвлөжээ.

Энэтхэгийн далайд байрлах Маврикий арал бүтэн жилийн турш цаг агаарын хувьд тогтвортой, Европоос хямдхан нислэгүүд олон хувилбараар байна. Диваажин гэмээр далайн эргийн амралтын газрууд, шүрэн арлууд, үзэсгэлэнт хүрхрээнүүд, эртний барилга байгууламжууд гээд үзэх зүйл ихтэй. Эрэг дээр хортой бөгөөд аюултай ан амьтан байхгүй, нутгийн ард иргэд нь ч зочломтгой сайхан хүмүүс байдаг гэжээ.

 

10. Турк болон Иран

Турк улсыг жуулчдад аюултай улсын жагсаалтад багтаажээ. Жишээ нь, зарим нэг бүсүүдэд, ялангуяа Сири болон Ирактай хил залгаа орших бүс нутгуудад тусгай зөвшөөрөлгүй бол нэвтрүүлэхгүй.

Хөрш зэргэлдээ орших Иран улс мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар 2019 онд аялахад тааламжтай улс ажээ. Өвөг дээдсийн уламжлалаа хадгалж үлдсэн энэ ард түмний аж амьдрал, хямд үнэ, персийн амттай хоолнууд сая сая жуулчдын сонирхлыг татаж байна.

Энэ жил та хаашаа аялахаар төлөвлөж байна?

9
БахархмаарБахархмаар
5
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
2
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *