Угаалгын өрөөний плитаг зөв, гоёмсог байдлаар наахад хэрэг болох 11 зөвлөгөө

0

Зуны улирал бол амралтаа авч аялал зугаалганд гарах цаг мөнөөс мөн. Зуслан дээрээ ногоогоо тарих цаг ч болж, мөн гэртээ засвар хийхэд хамгийн тохиромжтой улирал юм. Хоёр жилийн өмнө би эмээгээсээ хуучны гэхдээ тав тухтай байр өвлөж авсан юм. Өнгөрсөн жилийн эхээр хөнгөхөн засвар хийсэн, гэхдээ ариун цэврийн болон угаалгын өрөөгөө янзалж чадаагүй. Тэр үед мөнгө төгрөг ч жоохон дутмаг байсан үе.

7 дугаар сарын сүүлээр угаалгын өрөөний плитаг ер нь солих цаг болж гэж бодоод засвар хийхээр шийдлээ. Шийдвэрээ гаргачихлаа, мөнгөө цуглуулчихлаа, мэргэжлийн хүмүүсийг ч олчихлоо, тэгсэн плита сонгох ажил дээр ирээд гацдаг юм байна. Хамгийн гол нь плитаг хэрхэн зөв бөгөөд гоёмсгоор ханандаа наах вэ гэдэг асуудал бүр толгойны өвчин болсон.

© DepositPhotos

Угаалгын өрөөний плитаг хэрхэн байрлуулах вэ?

Цайвар өнгө орон зайг илүү том болгож харагдуулдаг гэдгийг бид бүгд мэднэ. Үүнтэй хэн ч маргахгүй, угаалгын өрөөний плитаг наах хувилбаруудыг ярилцаж байхдаа бас бодох л ёстой зүйл. Бас өөр бусад сонирхолтой зүйлүүд ч байна. Жишээ нь плитаны өнгө, тэдгээрийг зөв хослуулах, ямар хэлбэрээр явах гэх мэт.

Та бүхэндээ угаалгын өрөөний плита наахад хэрэгтэй 11 зөвлөгөөг хүргэхээр яаравчиллаа. Өдөр болгон харж нүдээ баясгах тийм л ханатай болоход тусална. Жирийн засварын ажлыг мөрөөдлийн бүтээл болгоцгооё.

Угаалгын өрөөний плита наах арга

1. Сүүлийн үед хүмүүс ханын плитаг авахдаа ихэвчлэн тэгш өнцөгтэйг сонгож байна. За, ингээд нэг сонголт хийх шаардлага юуны түрүүнд гараад ирлээ. Плитагаа хананд босоогоор нь наах уу эсвэл хэвтээгээр нь үү? Хөндлөнгөөр нь наахад өрөөг илүү уужим болгож харагдуулна, харин босоогоор наавал өрөө илүү өндөр харагдана.

© DepositPhotos

 

2. Социализмын үед баригдсан хуучны орон сууцны угаалгын өрөө жижиг тул элдэв гоёл чимэглэлтэй плита сонгоод хэрэггүй. Гоёлтой, гоёлгүй багтаж ядаж байгаа шүү дээ. Сантехник нь өөрөө байна, ахуйн цахилгаан хэрэгсэл, тавиур, өөр бусад тавилга, эд зүйлс гэх мэт хэт олон зүйлс байгаад хэрэггүй.

© DepositPhotos

 

3. Плита наах хэд хэдэн боломжит схемүүдийг танилцуулъя.

 

4. Бага талбайтай угаалгын өрөөний плита наах сонирхолтой санаанууд

 

5. Плитагаар хээ гаргаж наах хэд хэдэн санаа. Хадгалаад ав, хэрэг болно шүү.

 

 

6. Угаалтуурын хээг ванны эргэн тойронд гаргах нь гоё харагдаг. Дизайны мундаг шийдэл.

 

7. Тохирох фриз олж чадвал бүр ч догь. Ванныг битүүлэх гоёмсог хаалтыг хийх боломжтой.

 

8. Угаалгын өрөөнөөс коридорт уусаж гарч ирэх бас нэгэн сонирхолтой санаа.

 

9. Загварлаг харагдаж байгаа биз?

© DepositPhotos

 

10. Плитаг хослуулах гэж байгаа бол хоёр бус гурваар нь хослуулаарай. Хоёр адил өнгийн туяатай тэгээд нэг чимэглэл болох плитаг сонгоорой, үндсэн хоёртойгоо өнгөний хувьд зохицсон байх ёстой. Чимэглэлийн плитаны хэмжээ ямар ч байж болно. Энэ тохиолдолд хүссэн хэмжээгээрээ босоо багана, хөндлөн зам гаргаж болно. Харин дээд хэсгээр олон эрээлжилсэн өнгөтэй бас уйтгартай болгохгүйн тулд доод хэсгийн плитатай адил өнгийн нарийхан зам явуулж болдог. Харин доод хэсгээр нь ургамлын эсвэл цэцгийн бордюр хийх гэх мэт санаануудыг танд санал болгож байна.

© DepositPhotos

 

11. Хэрвээ хана хуваах нь таны угаалгын өрөөнд зохимжгүй санагдаад байвал ханыг тодосгох аргыг ашиглах боломжтой. Ниша гэх засал чимэглэлийн хувилбарыг ч бас сонирхоод үзэхэд буруудахгүй.

© DepositPhotos

Зөвлөгөө

Өөр материал болон өнгийг гоёл чимэглэлд ашиглах нь улам түгээмэл болж байна. Аливаа өрөө тасалгааг тав тухтай бас уужим харагдуулахын тулд дизайнерууд юу ч хийхэд бэлэн. Жишээ нь, плита болон ламинатан шалыг нийлүүлэх нь орчин үед их ашиглагдаж байгаа арга. Үнэхээр гоёмсог харагддаг юм. Угаалгын өрөө нь ариун цэврээ сахихын зэрэгцээ тайвширч хэвтдэг газар. Тийм учраас энэ өрөөний дизайн эзэндээ таашаал авчрах ёстой.

Танд нийтлэл таалагдсан уу? Тийм бол найз нөхөдтэйгөө сошиал сувгаар хуваалцаарай, магадгүй тэдний дунд засварын санааны эрэлд гарсан хүн байгаа ч юм билүү?

18
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Дашцэрэн Чулуунаа

    Дашцэрэн Чулуунаа

    2020/03/22 at 21:01

  2. Дашцэрэн Чулуунаа

    Дашцэрэн Чулуунаа

    2020/03/22 at 21:01

  3. Javkhlan Javkhlan Javkhlan

    Javkhlan Javkhlan Javkhlan

    2020/03/22 at 21:06

    Damdinsuren Oyuntungalag

  4. Даваажаргал П.

    Даваажаргал П.

    2020/03/22 at 21:42

    Svnrew Gantumur

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *