Нэгэн азтай эр метал илрүүлэгчийн тусламжтайгаар 4000 жилийн настай маш эртний хүзүүний зүүлт олжээ. Хамгийн гайхалтай нь энэ олдвор 14,000 долларын үнэ хүрсэн байна!

1

Нэн ховор уг олдвор Хүрэл зэвсгийн үед хамаарах гэнэ!

Хоосон талбайгаас таны олж байсан хамгийн догь зүйл юу вэ? Нэгэн эр үнэхээр азтай байсан бөгөөд тэр алс бөглүү газар өөрийн металь илрүүлэгчээ авч явжээ. Эхлээд тэд хуучны хаданд авирах хэрэгсэл оллоо гэж бодсон байна. Гэвч энэ нь 4000 жилийн настай, 14,000 долларын үнэтэй хүзүүний зүүлт байх нь тэр!

Их Британийн Уайтхэйвен гэх газрын оршин суугч 54 настай Billy Vaughan ихэнхээ цагаа газар доорх метал илрүүлэхэд зарцуулдаг. Түүний хобби нь оршин сууж буй газрынхаа эргэн тойрноос сонирхолтой эд зүйлс олох ажээ. Алс бөглүү газар очсон нь ч оносон бөгөөд тэр гарцаагүй ер бусын зүйл олсон байна. Хэн энэ ховор хүзүүний зүүлтийг хоосон талбайн газар дор байна гэж санах билээ?

 

Ховор хүзүүний зүүлтийг “алтан торк” гэж нэрлэдэг бөгөөд хүрлийн үед хамаарна

Түүний хэлж буйгаар тэр метал илрүүлэгчээ ууланд авирахад ашигладаг ямар нэгэн эд хэрэгсэл илрүүллээ гэж бодсон гэнэ. Гэтэл тэр олсон зүйлийнхээ зургийг авч найз руугаа явуулсны дараа гэнэтийн гэмээр мэдээ сонсжээ.

“Тэр чи над дээр ирэх хэрэгтэй байна гэж хэлсэн болохоор би олдвороо машиндаа хийгээд тэднийх рүү явсан. Миний олсон зүйлийг хараад түүний сэтгэл нь маш их хөдөлж, надад үүнийг гоёл чимэглэлийн дэлгүүр рүү аваад яв, наадах чинь 22 каратын алтаар бүрсэн хүзүүний зүүлт байна гэж хэлсэн.” хэмээн Vaughan найзынхаа хэлсэн зүйлийг хуваалцжээ.

 

 

Түүний олсон зүйл 14,000 долларын үнэтэй. Гэсэн хэдий ч мөнгөн дүн Vaughan-ийн анхаарлыг тэгтлээ татахгүй байгаа бололтой. Энэ бүхний эцэст тэр олдвороо Үнэт эдлэл үнэлдэг тусгай газраар үнэлүүлж, музейд худалдахаар болжээ. Хэдий хэр хэмжээний мөнгөөр зарахаас илүү, түүнд ийм гайхалтай зүйл олсон нь бахархалтай санагдаж байгаа гэнэ.

 

Тэр өөрийн олсон олдворынхоо хамтаар зургаа авахуулжээ

Тухайн цаг үед энэхүү хүзүүний зүүлтийг зөвхөн баян чинээлэг, олны хайр хүндэтгэлийг хүлээсэн хүн зүүдэг байснаас гадна, хайртай хүндээ бэлэглэдэг байсан гэнэ.

76
ГайхмаарГайхмаар
13
ХөөрхөнХөөрхөн
11
БурууБуруу
9
БахархмаарБахархмаар
9
ГоёГоё
7
ТэнэглэлТэнэглэл
7
Ха ХаХа Ха
6
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Ariunaa Schirrmann

    Ariunaa Schirrmann

    2020/03/23 at 14:40

    Eee hoorhiii 4000 jiliin omnoh oldwor iiiim hymdhan baij bolohuu…14000 mjngan dollor ee chaavaasdaa hoorognii tolgoinii une ch hurehgui baidag n ..gehdee iim nandin mungeer orluulshgui ym olson mash aztai hun bna.

  2. Tuya GD GD

    Tuya GD GD

    2020/03/24 at 06:00

    Бугуйвч биш юм уу. Хүзүүний зүүлт гэхэд арай л жижигхэн юм шиг харагдаад байх юм. Эсвэл тэр үеийн хүмүүс ийм нарийхан хүзүүтэй байсан юм бол уу? Ккккк

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *