Гар утсаа 50 хувиар хурдан цэнэглэх хялбар арга

1

smartphone-charging-798x350

Бид бүгдээрээ ухаалаг гар утас эсвэл таблет гэх мэтээр ямар нэгэн төрлийн ухаалаг төхөөрөмж, технологийг хэрэглэдэг. Мэдээж хэрэг эдгээр төхөөрөмжийг байнга хэрэглэхийн хамт байнга цэнэглэж байх шаардлагатай. Гэтэл хаа нэг тийшээ яарах үе бишгүй байдаг. Энэ үед төхөөрөмжөө цэнэглэх нь яг л тэмээн жингийн цуваа явж байгаа юм шиг л уддаг.

Яагаад гээч! Тэгэхээр үндсэн шалтгаануудыг авч үзье. Төхөөрөмжийнхөө дэлгэцний хэмжээг хар даа. Энэ том дэлгэц хамаг цэнэгийг сорж байгаа. Түүнээс гадна wifi, GPS гэх мэт нь цэнэгийг мөн үгүй хийж байдаг. Тэгэхээр цаг бага байхад яаж хурдан цэнэглэх вэ?

Юуны түрүүнд апликейшнуудаа нээгээд огт хэрэглэдэггүй, гадуур явахдаа хэрэглэх төлөвлөгөөтэй байгаа апп-уудаа устга. Хэрвээ та гэр эсвэл ажлаасаа өөр газарт, гадуур явж байхдаа wifi ашигладаггүй бол Facebook, Skype, Messenger, Whatsapp, Viber зэрэг нээсэн апп-уудаа даруй зогсоож бүрэн хаах хэрэгтэй. Дараагийн алхам бол утасныхаа airplane mode-ыг асаах. Ингээд таны ухаалаг утас, таблет 50%-ийн үр ашигтай цэнэглэгдэнэ. Мөн цэнэглэж байх үедээ утасныхаа гэрэлтэлтийг бүдгэрүүлж, утсаа оролдох хэрэггүй юм.
7
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *