Влоггер залуугийн 2 цагийн турш юу ч хийхгүй сууж байгаа бичлэгийг 2.8 сая хүн үзжээ. Хүмүүс яагаад ийм хачин зүйлд татагдах болов?

0

Бусад влоггерууд чанартай контент хийх гээд өдөр шөнөгүй завгүй хөдөлмөрлөж байхад…

Влоггерууд болон бусад контент бүтээгчид чанартай бичлэг үзэгчдэд хүргэхийн тулд цаг наргүй компьютерынхаа өмнө суудаг бичигдээгүй хууль бий. Яагаад гэвэл чанартай, сайн контент маш их хандалт авчирч, төдий чинээ контент бүтээгчдийн хэтэвч түнтийдэг. Энэ бол энгийн зүйл.

Гэвч Индонезийн влоггер Sobat Miskin энэ уламжлал болсон ойлголтыг халахаар шийджээ. Тэр юу ч хийлгүй сууж буй бичлэгээ оруулаад 2.8 сая хандалт авсан байна. ЮУ Ч ХИЙЛГҮЙ ЗҮВ ЗҮГЭЭР СУУГААД ШҮҮ!

Тэр камер руу харж сууна… тэгээд л болоо

Энэхүү бичлэг түүний албан ёсны суваг болох “Sobat Miskin Official”-д орсон байна. Бичлэг нийт 2 цаг үргэлжлэх бөгөөд тэр өрөөндөө орныхоо наана сууж байгаа нь бичлэгт харагдана.

Хэрэв та энэ бичлэгийг үзэх юм бол эхний 15 минут өнгөрөх хүртэл ямар нэгэн сонирхолтой зүйл болох юм байх даа гэж хүлээнэ. Харин 16 дахь минутаас асуудал өөрөөр эргэнэ. Яагаад гэвэл бүхэл бүтэн 2 цагийн турш энэ залуу юу ч хийхгүй зүгээр л өөдөөс чинь ширтэж сууна. Ганц хийх хөдөлгөөн нь тэр үе үе сууж байгаа байрлалаа өөрчилнө. Өөр юу ч болохгүй.

Хэдийгээр энэ влоггер бичлэгийнхээ үеэр юу ч хийхгүй байлаа ч, бичлэг нь тэр даруйдаа олон мянган хүний хандалт авч чаджээ.

Сонирхолтой нь өөр бусад влоггерууд Sobat-ыг дуурайж, юу ч хийлгүйгээр бичлэг хийж, өөрсдийнхөө сувгуудад оруулах болсон байна.

“YouTuber” D&L Chain 1 цагийн турш юу ч хийлгүй суужээ…

 

“While Uroroy TV” 3 цаг юу ч хийлгүй суусан байна

Яагаад эдгээр бичлэгүүдийн хандалт ийм өндөр байна вэ? Учир нь бичлэгийг үзэж буй хүмүүс хэзээ сонирхолтой юм болох бол гэсэн хүлээлт дор үзэж буйд гол учир нь байгаа юм. Энэ бол хүний сониуч зантай салшгүй холбоотой.

Өдөр хоног, цаг минут өнгөрөхтэй зэрэгцээд Sobat-ын оруулсан бичлэг хэдийнээ 2 сая давсан хандалтыг авчээ. Түүний хэтэвч багагүй түнтийсэн байх шүү!

27
Ха ХаХа Ха
13
ТэнэглэлТэнэглэл
7
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

16 Сэтгэгдэл

  1. Д. Бямбасүрэн

    Д. Бямбасүрэн

    2020/08/13 at 20:08

    Одоо яг яах бол Гээд л хараад суудаг юм бхдаа 😜

  2. PlayGenuie

    PlayGenuie

    2020/08/13 at 20:54

    ene bol dontoltodiin ehnii shat bogood eliirel ym

  3. Bolormaa Nanzaddorj

    Bolormaa Nanzaddorj

    2020/08/14 at 00:29

    Харваас мэдрэл юмны юуг нь хардаг юм бол оо.

  4. Э. Батцолмон

    Э. Батцолмон

    2020/08/14 at 09:27

    Юу ч биш осороог баачихаад ирий гэхэд 33000 хүн хүлээж байсан юм чинь унь ширтээд 10минь болов хаха🤣🤣🤣

  5. Ohinoo Enhbayr

    Ohinoo Enhbayr

    2020/08/14 at 12:33

    OSORJAMAAG VZDEGSHG L YM BOLSON BN HHE

  6. Sant Tek

    Sant Tek

    2020/08/14 at 15:16

    Лайв хийж байсан Осоржамаа баагаад ирье гээд гараад ороод ирэхэд 30.000 хүн үзэж л байсан бас юугаар дутахав

  7. Dlicate Laes Kreture

    Dlicate Laes Kreture

    2020/08/14 at 18:06

    Uranbilguun Badrah

  8. Аниа

    2020/08/14 at 18:07

    Сармагчингууд ийм л юм үздэг байх нь

  9. Hanzo Azaa

    Hanzo Azaa

    2020/08/14 at 18:27

    Naadah chin yuuch bish
    1 yt channel deer 1 hun
    BUHEL BUTEN 3 TSAG CAMERAiihaa URDAAS INEED SUUSAN BICHLEG ZUNDUU BGA

  10. Bolor Bolor

    Bolor Bolor

    2020/08/15 at 19:16

    Eoooooooiii

  11. Batmagnai Batbekh

    Batmagnai Batbekh

    2020/08/16 at 18:18

    tehdee uzej uhtlee ineelee

  12. Bayanbileg Gotovdorj

    Bayanbileg Gotovdorj

    2020/08/16 at 19:22

    манайхаар бол жамаа юмуу даа

  13. Ууганцэцэг Ганхүү

    Ууганцэцэг Ганхүү

    2020/08/16 at 20:22

    юу ч хийхгүй биш влогоо хийж л байна ш д

  14. Garid Gansukh

    Garid Gansukh

    2020/08/16 at 20:53

    Ana

  15. Д. Пүрэвсүрэн

    Д. Пүрэвсүрэн

    2020/08/16 at 21:04

    Goloroo owchin ahah

  16. Afk lol

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *