Япончуудын хачирхалтай амьдралын талаар хүн болгон л мэддэг болж. Тэгвэл хэр барагтаа сонсож байгаагүй өөр баримтууд ч бас байна

0

Япончууд аа гэж, үнэхээр гоц ухаантай гэмээр хүмүүс. Үүнийг батлахын тулд танд япончууд болон Япон орны сонирхолтой баримтуудыг хүргэхээр бэлдлээ. Энэхүү нийтлэлийг уншиж дуусгаад та Япон орныг өөр нүдээр харах болно гэдэгт итгэж байна.

Японы хамгийн үнэтэй галт тэрэг

dzeninfra.ru

Токиогийн Ueno галт тэрэгний буудал дээр “Платформ 13½” нээгдэж тэндээс люкс зэрэглэлийн галт тэрэг явж эхлэхийг сонссон Харри Поттерийн шүтэн бишрэгчдийн толгой бага зэрэг эргэсэн болов уу? Уг галт тэргийг JR East компани явуулах болжээ.

dzeninfra.ru

Галт тэргийг Сики-Шима буюу Жилийн дөрвөн улирлын арал гэж нэрлэжээ. Үүгээрээ арлын улс болох Японд жилийн дөрвөн улирал ямар сайхан болдгийг илэрхийлэх гэж зорьсон байна. Япончууд байгаль эх, цаг агаараараа бахархдаг улс. Үүнтэй уялдуулан жилийн дөрвөн улиралд зориулсан тусгай аяллын маршрутыг ч гаргажээ. Нийтдээ 10 галт тэрэгтэй бөгөөд 34 зорчигчийн багтаамжтай. Галт тэргэнд ердөө 17-хон бүхээг бий: 2 том, 15 жижигхэн.

dzeninfra.ru

Зорчигчдын аяллын тав тухыг дээд зэргээр хангасан: галт тэргэнд жинхэнэ ванн, ресторан, мөн шилэн дээвэртэй бүхээгүүдтэй.

Галт тэргэнд мөн 2 давхар бүхээг гаргажээ: доод давхарт нь унтлагын өрөө байх бол дээд давхарт нь зочны өрөө байрладаг. “Бүхээг”-ийн тасалбар 10 хүртэл мянган долларын үнэ хүрнэ.

 

Робот хүүхэд

dzeninfra.ru

Тойота компани овор багатай Kirobo Mini роботууд гаргах болсноо  зарлалаа. Хүний алганд багтах хэмжээтэй энэ роботын зорилго энгийн. Хүүхэдтэй болохыг хүсдэг ч ямар нэгэн шалтгааны улмаас хүүхэдтэй болж чадахгүй яваа хүмүүст зориулжээ. Ийм “хүүхдийн” нас – ойролцоогоор нэг ойтой. Өөрөөр хэлбэл дөнгөж хөлд орж яваа хүүхэд гэсэн үг юм, Kirobo Mini робот энэ чадварыг муугүй эзэмшжээ.

dzeninfra.ru

Робот одоохондоо хөндлөн байрлалд байж чадахгүй байгаа юм. Гэхдээ энэ дутагдалтай талыг зохион бүтээгч инженерүүд зориуд үлдээсэн гэжээ: эв хавгүй хөдөлгөөн нь хүний зүрх сэтгэлийг хөдөлгөхөд тустай бөгөөд робот болон хүний хооронд сэтгэл хөдлөлийн харилцаа тогтооход тустай гэж үзсэн байна.

 

Амттай сакура

dzeninfra.ru

Япончууд сакурадаа маш хүндэтгэлтэй ханддаг. Тус улсын албан бус бэлгэ тэмдэг гэж явдаг төдийгүй өөр зориулалтаар ашиглах тохиолдол ч бий. Жишээ нь, сакурагийн навчаар анхилуун үнэртэй цай хандалж уудаг. Мөн бялуу, кекс зэрэгтээ нэмэлт орц болгон ашиглана. Цаашлаад хачир болгон үндсэн хоолондоо хүртэл ашиглах болжээ.

dzeninfra.ru

 

Хувцасны хэв маяг

dzeninfra.ru

Япон бүсгүйчүүд улирлын шинжтэй хувцасны сонголтдоо маш няхуур ханддаг. Үнэндээ тэд цаг агаартаа бус хуанлийн өдөр хоногоор баримжаа авдаг юм. 3 дугаар сарын 1-ний өдөр болбол туфли өмсөх ёстой гэж ойлгодог. 5 дугаар сард 30 хэмээр халж байсан ч хамаагүй задгай углааш өмсөж болохгүй. Харин 6 дугаар сарын 1 болонгуут л задгай углаашаа өмсөнө (гадаа хүйтэн бороо орж салхилж байсан ч хамаагүй).

 

Суултуурын музей

dzeninfra.ru

Токио хотод дэлхий дээрх хамгийн хачирхалтай музей байдаг юм – Toilet!? Human Waste & Earth’s Future» (Жорлон!? Хүний ялгaдас болон Дэлхийн ирээдүй). Музейг үзэхээр зорин ирсэн хүн болгонд жорлонгийн тухай бүх баримтуудаас гадна хүн дээр хийсэн туршилтууд, суултууртай холбоотой өөр бусад баримтуудыг танилцуулаад зогсохгүй мөн бaас-малгай дээр суугаад аварга том суултуураар гулгуулна. Музейд өөрийн гэсэн сахиус хүртэл бий. Сахиус ямар өмсгөлтэйг та өөрөө таагаарай.

dzeninfra.ru

Уншигч таны хувьд хамгийн сонирхолтой санагдсан мэдээлэл аль нь байсан бэ?

12
Ха ХаХа Ха
8
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *