Ховор тохиох өвчиндөө шаналж бууж өгөлгүй, олон сая хүнд танигдаж, өөрийн уран бүтээлээрээ бусдад урам зориг өгч яваа Адам Пирсоны түүх

0

Их Британийн жүжигчин, хөтлөгч, нийгмийн идэвхтэн Адам Пирсон багадаа нейрофиброматоз гэх мэдрэлийн системийн тун ховор өвчтэй хэмээн оношлогдож байжээ. Уг өвчин нь түүний царай төрхийг эрс өөрчилсөн гэдэг. Гэвч тэрээр энэ бүхэнд бууж өгөлгүй тэмцэж, дэлхийн нийтэд танигдсан алдартан болжээ.

Адам бол түүний ихрийн өрөөсөн

© James Newton Films / Wikimedia Commons, © CC BY-SA 3.0

Адам Пирсон Нил нэртэй ихэртэй. 5 настайдаа Адам толгойгоо хүчтэй цохисон нь хожим нейрофиброматоз гэх тун ховор тохиолдох мэдрэлийн системийн хавдар үүсгэгч өвчний шалтгаан болжээ. Үүгээр ч зогсохгүй түүний ихэр Нил ч ижил өвчнөөр өвдсөн аж. Гэхдээ түүнээс ялгаатай нь уг өвчин түүний гадаад төрхөнд бус санах ойд сөргөөр нөлөөлж, богино хугацааны ой санамжтай болгожээ.

 

Сургууль дээрээ гадуурхагдах болсон нь

© James Newton Films / Wikimedia Commons, © CC BY-SA 3.0

Өвчний улмаас өсөлт нь зогссон Адам хүүг сургууь дээр нь шоглох, зохимжгүй хоч нэр өгөх зэргээр гадуурхдаг байжээ. Үүгээр ч үл барам тэрээр хүүхэд насныхаа хамгийн таагүй дурсамжуудынхаа нэгийг ч хүмүүстэй хожим хуваалцаж байжээ. Тэрээр, “Нэг өдөр хэсэг хүүхдүүд надад ангид багш дуудаж байна гэж хэлсэн юм. Би ч итгээд ангид ортол багш тэнд байсангүй. Харин хэсэг бүлэг хүүхэд намайг хүлээж байсан мэт над руу дайрч, нулимж байлаа. Гэртээ шүлс болсон хувцастай орох мэдрэмж үнэхээр таагүй байсан” хэмээн өгүүлж байв.

Энэ бүх доpомлжол, хүнд хэцүү байдалд тэрээр бууж өгөөгүй төдийгүй, өөрийгөө бусдаас өөр ч гэж бодохоо нэгэнт больсон гэдэг.

 

Кино дэлгэцэнд дүрээ мөнхөлсөн нь

Everett Collection/East News

Брайтон их сургуулийг дүүргэснийхээ дараа Адам Пирсон ВВС болон Channel 4 телевизүүдэд ажиллах болов. Улмаар 2011 онд “Under the Skin” нэртэй бүтээлд тоглох хүсэлтийг телевизийн найруулагчдаас авсан аж. Ийнхүү тэрээр алдарт жүжигчин Скарлет Йоханссонтой хамт кино дэлгэцэнд дүрээ мөнхөлжээ. 2015 онд тэрээр “Rodentia”, “Oddity” нэртэй хоёр ч богино хэмжээний кинонд тоглосон нь түүнд Челтенхэмийн кино наадмаас шагнал авч ирсэн түүхтэй. Хожим 2019 онд тэрээр “Chained for Life” кинонд Розенталын дүрийг бүтээжээ.

Хэд хэдэн кинонд дүр бүтээж, олны танил болсон Адам Пирсон ВВС телевизэд өөрийн амьдрал, ховор тохиох өвчний тухай баримтат киног цуврал болгон хүргэсэн ба “Horizon” нэртэй цуврал баримтат бүтээлийн “My Amazing Twin” ангид ихэр Нилийн хамтаар дүр бүтээж, өөрсдийн түүхийг өгүүлсэн аж. Улмаар 2016 онд тэрээр Их Британийн оны шилдэг баримтат бүтээл өгүүлэгчийн шагналд нэр дэвшиж байжээ.

Мөн тэрээр Channel 4 телевизийн “Beauty and the Beast” болон “Tricks of the Restaurant Trade” шоуны эхний ангиудад хөтлөгч хийж, Spark Sunderland радионы “The Bedtime Babble On” шоунд зочин хөтлөгч хийж байна.

 

Ялгаварлан гадуурхалтын эсрэг тууштай тэмцэгч

Адам Пирсон анх нейрофиброматоз өвчний онош сонссон цагаас эхлэн өнөөг хүртэл нийт 30 гаруй мэс ажилбарт орж, тогтмол эмчилгээ хийлгэсээр иржээ. Нэгэн удаа түүнийг Лондон хотын Грит Ормонд Стрит эмнэлэгт эмчилгээ хийлгэхээр ирэх үед “Changing Faces” хэмээх хөдөлгөөний сурталчилгаа зурагт хуудсыг олж харж байв. Энэхүү хөдөлгөөн нь хэн нэгнийг гадаад төрхөөр нь ялгаварлан гадуурхахын эсрэг залуусын нэгдэл байсан бөгөөд Адам ч тэр даруй тэдэнтэй нэгдсэн гэдэг. “Changing Faces” хөдөлгөөн нь шинэ үеийнхэнд “Хэрэв хэн нэгнийг гадаад төрхөөр нь ялгаварлан гадуурхаж байгаа бол асуудал тэдэнд бус чамд байна” гэдгийг ойлгуулахыг зорьдог ажээ.

7
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *