
Өнөөгийн дэлхийн оршин суугчдын хамгийн түгээмэл хэрэглэдэг тээврийн хэрэгсэл бол машин. Өдөр тутам, цаг, минут, секунд тутамд тасралтгүйгээр урсах машины цуваа дэлхийн бас нэгэн байнгын хөдөлгөөн болоод байна. Хүн төрөлхтний байнгын хэрэглээ болсон энэхүү хэрэгслийн худалдан авалт ч тэр хэрээр өссөөр байгаа ба бид урьд нь ойрын ирээдүйд АНУ, Хятад, Энэтхэг гэсэн гурван улс мөн дэлхий дахинд автомашины тоо хэмжээ хэд гэсэн тоонд хүрч болзошгүй байгаа тухай урьдчилсан таамаг бүхий инфографикыг хүргэж байсан билээ.
Тэгвэл энэ удаад дэлхийн аль улс орны ард иргэд ямар авто брэндийн машинуудыг түлхүү худалдан авч байгааг харуулсан инфографикыг толилуулж байна. Газрын зураг дээр, улс орнуудаар харуулсан энэхүү инфографикаас үзэхэд Канад улс гэхэд Солонгосын автомашин үйлдвэрлэгч Hyundai Motor Company компаний Hyundai Elantra маркын машиныг илүүтэй худалдан авсан байхад АНУ бол өөрийн орны авто брэнд Ford Motor компаний 1948 оноос хойш үйлдвэрлэж байгаа Ford F-Series машинуудыг түлхүү худалдан авсан байх аж. Харин Өмнөд Америкт Volkswagen маркын машинууд илүү их зарагдсан байна. ОХУ-ын хувьд мөн л өөрийн эх орны Lada Priora машиныг илүү ихээр худалдан авсан байхад Хятад улс тус улсын зах зээлд зориулан Shanghai Volkswagen Automotive-аас гаргасан Volkswagen Lavida машиныг худалдан авсан нь их байх аж. Ойрхи Дорнод болон Алс Дорнодын зарим улс орнуудын тухайд бол Toyota маркын машины худалдан авалт илүү байгаа юм байна. Харин Австраличууд General Motors компаний өөрийн орон дахь салбар болох Holden компаний Holden Commodore машиныг илүү ихээр худалдаж авчээ. Эндээс үзэхэд томоохон улс гүрнүүд голдуу өөрийн орны машиныг авч унадаг нь харагдаж байгаа юм. Түүнчлэн энэхүү инфографикаас дэлхий дахинд хамгийн ихээр худалдаалагдсан машинуудыг брэндээр нь авч үзвэл Японы Toyota брэндийн машин хамгийн олноор зарагдсан байгаа бол хоёрт Германы Volkswagen, гуравт Солонгосын Hyundai компаний машины худалдан авалт тус тус оржээ.
Зураг дээр дарж томруулж үзнэ үү








chechnya
2011/08/01 at 19:46
goy yum bn
SoL0
2011/08/01 at 19:58
ynztai
bayanaa_94
2011/08/01 at 19:59
manai uls baidgui naasss :-p
DaredeviliN
2011/08/01 at 20:14
others dotor ni bnshde…
mdolgoon
2011/08/01 at 20:38
Manai ulsiig FUCK YOU getsen bn shd
Crunch
2011/08/01 at 20:51
thx
Lightess
2011/08/01 at 21:04
Manai uls chin bvh brand mashinuudig undag baihgui yu yaaj toolj barahawde tegeel others bhq yu :-?
Зочин
2011/08/01 at 21:04
eee buur uruwdultui yuma No Data shhh huurhii mongol min de
mede0724
2011/08/01 at 21:20
mongol uls no data gejiigaa bgaa biz dee
Suiton
2011/08/01 at 22:03
hehe
astrod
2011/08/01 at 22:15
uuuu mongol yachaad bgan franc aas l deer mashin tai shd
BA3
2011/08/01 at 22:46
goy
coralqq
2011/08/01 at 23:35
Монгол нэээрэй. :-)
CrEEeeZZZ
2011/08/01 at 23:49
:-)
asd_dashka
2011/08/02 at 00:36
manaih yu ih avdag bol
Зочин
2011/08/02 at 01:48
manaih dandaa hayagdal tgd orj irsen mashin unadag bolohoor other d ni bgan
Sfile
2011/08/02 at 04:41
Yaanadaaaa Chakderzaw!!!!!
Зочин
2011/08/02 at 09:21
Авто техникийн газраас л Замын цагдаагын газраас өгчихөдл 2 сая машины МАРК ялгараад гараад ирэх байлгүй дээ.
Зочин
2011/08/02 at 09:35
P gej manai ulsiin ner ch bku bna shd shaana biz
Donjman
2011/08/02 at 10:18
mongol baidgvi ee …
Зочин
2011/08/02 at 10:47
bayaka_0407
2011/08/02 at 12:02
zowhon europ standart
tuulaixan
2011/08/02 at 21:03
хмм
erxem_0505
2011/08/02 at 21:46
mongol yatsiin mashin undaggvi oron ym uu tenegtsiin
Зочин
2011/08/02 at 22:25
haytdad bl tel dad volkswagen yum bizde heeh
Зочин
2011/08/03 at 08:09
esh chaas manaix no data gej shaasan
TheLibertines
2011/08/03 at 18:31
LIKE
Зочин
2011/10/22 at 17:27
mongol gesen chine excel micro kkk