ТикТок-д нэгэн сонирхолтой дасгалын челленж хүчээ авчээ, гэхдээ үүнийг зөвхөн охид бүсгүйчүүд л хийж чадаж байгаа юм. Хүйсийн тyлаан дахин эхэллээ!

1

“Эрчүүд Ангарагаас, эмэгтэйчүүд Сугараас ирсэн” гэдгийг батлах гэж байгаа юм шиг түүхүүд дэлхий дээр маш их бий. Хүйсүүд хоорондоо харилцан адилгүй гэдгийг маргаангүй батлах зүйлүүд ч сошиал сувгаар челленж, флешмоб байдлаар явах болжээ.

Эдгээрийн нэг бол “centry of gravity” (таталцлын төв) гэдэг нэртэй челленж ТикТокоор сүүлийн үед тун эрчтэй явж байна. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс адилхан дасгал гүйцэтгэнэ. Харахад амархан мөртлөө даалгаврыг эмэгтэйчүүд нь л гүйцэтгэж чадаад байгаа юм. Гэхдээ эрч хүчтэй, эрэлхэг эрчүүд өрсөлдөгч бүсгүйчүүдэд бууж өгөхгүйг ихэд л хичээн хоцрох нь “өрөвдөлтэй”. Энэ бүгдийг хөндлөнгөөс ажиглах суух нь цагийг зугаатай өнгөрүүлэх сайхан боломж юм даа.

Бүсгүйчүүд онооны давуутай байдлаар хожлоо

Челленжийн даалгавар маш амархан: газар дөрвөн хөллөнө, гараа тохойгоор нь нугалаад шанаагаа тулж байснаа нурууныхаа ард авна. Энэ үед тэнцвэрээ хадгалж үлдэж чадсан бол та даалгаврыг биелүүлж чадлаа гэж үзнэ. Үнэндээ зөвхөн охид бүсгүйчүүд л чадаад байгаа юм. Практикаас харахад эрчүүд энэ тал дээр ямар ч авьяас чадвар алга, нүүрээрээ шалан дээр л унацгааж байна.

 

Тэр ч бүү хэл бие бялдрын хөгжил сайтай, авхаалж самбаатай залуучууд хүртэл энэ дасгалын өмнө хүчин мөхөстөх нь тэр

Охид, бүсгүйчүүд гаргасан амжилтаа гайхуулаад байх хэрэггүй бололтой, яагаад гэвэл залуучуудын бүтэлгүйтлийг шинжлэх ухааны үүднээс тайлбарлаж болох ажээ. Эрчүүд болон эмэгтэйчүүдийн хүндийн төв өөр өөр газруудад байдаг. Эмэгтэйчүүдийнх гуя орчим байдаг бол эрчүүдийнх арай дээшээ хүндийн төв нь байдаг гэнэ. Энэ л шалтгааны улмаас залуучууд дасгалыг гүйцэтгэж чадахгүй унацгаагаад байгаа юм.

 

Эрчүүд, эмэгтэйчүүдийн хүндийн төв нь өөр өөр газруудад байдаг

Эрчүүдийг өмөөрөх шинжлэх ухааны тайлбарыг гаргасан ч гэсэн тэд бууж өгөхийг огт хүсэхгүйгээр барахгүй дасгалыг хийх гэж ихэд чармайцгаана. Хамгийн гол нь унах газраа урьдчилаад зөөлөн дэр тавихаа мартаж болохгүй шүү. Юмыг яаж мэдэх вэ?

 

Энэ залуу байдаг чадлаараа л хичээлээ

 

Харин энэ залуу бусдыгаа бодвол арай урт хугацаанд тэсэж үлдсэн шүү

Аливаа дүрэмд гажуудал гэж байдаг хойно доо! ТикТок-ийн “Emilypratt” гэх нэртэй хэрэглэгч нэгэн бичлэг нийтэлжээ: нэгэн залуу дасгалыг амжилттайгаар гүйцэтгэж чадна. Магадгүй бүсгүй энэ залуугийн хамрыг шаланд нэг арчаад авах санаатай байсан боловч түүний төлөвлөснөөр болсонгүй.

 

Тэгэхээр, бүстэй биш бүсгүй хүн болж таарч байна уу?

Энэ дасгалыг туршиж үзэхээр босохоосоо өмнө танд нэг зүйлийг сануулъя, дасгалын гол зорилго – таны сэтгэл санааг л сэргээхэд оршино, тэгээд л болоо.

11
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2021/03/01 at 05:19

    үүнд хүйсийн ялгаа хамаарахгүй бөгөөд өвдөг тохой хоёрын хоорондын зай хамаарна

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *