Ирээдүйд 100-аас ч олон хүүхэдтэй болохыг хүсдэг 11 хүүхдийн ээж. Тэрээр дөнгөж 23 настай бөгөөд Гүржид нөхөр, хүүхдүүдийнхээ хамт амьдардаг байна

1

23 настай Christina Ozturk хэдийнээ 11 хүүхдийн ээж болжээ. Одоогоор түүнд болон түүний нөхөрт ойрын ирээдүйд илүү олон хүүхэдтэй болохгүй гэсэн төлөвлөгөө байхгүй гэнэ. Үнэндээ тэд 100-аас ч олон хүүхдүүдтэй болж, дэлхийн хамгийн өнөр өтгөн гэр бүл болохыг зорьж байгаагаа хэлсэн юм.

Зочид буудлын эзэн, саятан Galip Ozturk ганц бие ээж болох Christina-тай аяллынх нь үеэр Гүржийн Батумид анх танилцаж байжээ. Тэд анхны харцаар бие биедээ сэтгэл алдарсан байна.

56 настай Galip эхнэрийнхээ талаар хэлэхдээ:

“Түүнтэй хамт байх үнэхээр амар санагддаг. Тэр үргэлж нүүрэндээ инээмсэглэл тодруулдгаас гадна, ичимхий бас нууцлаг нэгэн. Тэр бол үргэлж миний эхнэрээ болгохыг хүсдэг байсан эмэгтэй. Би түүнийг анх олж харах үед цэвэр ариухан, сайхан сэтгэлтэйг нь мэдэрсэн. Тэр минь зүсэгдээгүй алмаз л гэсэн үг.”

Эцэст нь Christina өөрийн охин Vika-гийнхаа хамтаар Москвагаас Батуми руу нүүж ирж, Galip-тай хамтдаа амьдрах болжээ. Түүний нөхөр Galip-ийн хувьд урьд нь гэр бүл зохиож байсан бөгөөд насанд хүрсэн хүүхдүүдтэй аж. Хосууд сүүлд тээгч эхийн тусламжтайгаар нэмж илүү олон хүүхэдтэй болохоор шийдсэн байна. Энэ зарчмаар тэд гэр бүлээ өсгөж, үржүүлэх сонирхолтой байгаа бөгөөд ингэснээр Christina-ийн эрүүл мэндэд анхаарал хандуулах боломжтой гэж үзжээ.

Түүний хэлж буйгаар:

“Одоо би 11 хүүхэдтэй. Өнгөрсөн сар бидэнд Olivia маань ирсэн. Би 6 жилийн өмнө хамгийн том охин Vika-гаа өөрөөрөө төрүүлж байлаа. Харин бусад хүүхдүүд манай нөхөр болон миний генийн тусламжтай тээгч эхээр дамжин хорвоод мэндэлсэн.”

Тэд урьд өмнө сошиал медиагаар дамжуулан, 105 хүүхэдтэй болох хүсэлтэй байгаа талаараа олон нийтэд илэрхийлж байжээ. Гэсэн хэдий ч Christina энэ тоог тухайн үед хосууд санамсаргүй л хэлчихсэн болохоос биш, яг тэдэн хүүхэдтэй болно гэсэн төлөвлөгөө байхгүй, болж өгвөл илүү олон л хүүхэдтэй болохыг хүсэж байгаа талаараа хэлсэн байна.

“Нийт хэчнээн хүүхэдтэй болохыг би хэлж мэдэхгүй. Гэхдээ бид хүүхдийнхээ тоог 10-аар эцэслэх бодолгүй байгаа. Бид эцсийн тоог хэлэх хараахан бэлэн болоогүй байна. Бүх зүйлийг цаг хугацаа харуулна.”

Хосууд жил бүр нэг хүүхэдтэй болох төлөвлөгөөтэй байсан ч, тээгч эхийн тусламжтайгаар илүү олон хүүхэдтэй болох боломж бүрдээд байгаа гэнэ.

“Батуми дахь эмнэлэг бидэнд зориулан, тээгч эхүүдийг сонгож, үйл явцыг хариуцан ажиллаж байна. Жирэмслэлтийн дараа гарч болох асуудлуудаас зайлсхийхийн тулд бид тээгч ээжүүдтэй шууд харилцаж, холбогдох боломжгүй юм билээ.” хэмээн Christina хэлжээ.

13
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *