Та хажуу дахь эр хүнээ утсан хүүхэлдэй болгосныг илтгэх 7 шинж тэмдэг. Яг одоо энэ явдалд цэг тавихгүй бол та хоёрын харилцаа тун удахгүй дуусгавар болно!

3

Доожоогүй эр хүн өмнөө тавьсан зорилгодоо хүрэхэд хэцүү байдаг, дээрээс нь хажуу дахь эмэгтэй нь түүнийг хүндэлдэггүй. Ихэвчлэн энэ төрлийн эрчүүд эхийнхээ өврөөс гараагүй байдаг ба одоог хүртэл цамцаа ээжээрээ товчлуулдаг мөртлөө ажлын ярилцлагад орох үедээ насанд хүрсэн хүн мэт жүжиглэх нь бий. Хэрэв та хүчтэй зан араншинтай эмэгтэй бол энэ төрлийн залуутай амьдралаа холбох аваас, асуудал ундарч эхэлнэ гэсэн үг, өөрөөр хэлбэл тэр таныг эхнэр биш ээжийгээ гэж харах болно. Та юу хийх ёсгүй вэ, юу хийснээр таны залуу улам сул дорой болж хувирдаг вэ?

Olena Yakobchuk / Shutterstock.com

 

1. Тэр таны хэлсэн бүх зүйлийг хүлээн зөвшөөрнө

Түүнд хувийн орон зай гэж бараг л үгүй… өөрт нь таалагдсан ч бай, үгүй ч бай тэр таны хэлсэн бүхнийг зөвшөөрнө. Таны өөдөөс эсрэг санал гаргаж, маргалдана гэж байхгүй. Өөрийн гэсэн үзэл бодолгүй мэт аашлах болно.

2. Тэр найзуудтайгаа уулзахаар гардаггүй

Та хоёрын харилцаа эхэлж байх үед тэр эрх чөлөөгөө эрхэмлэдэг байсан, загасанд явж, клубээр үйлчлүүлж, телевиз эсвэл компьютерын өмнө ихэнх цагийг дуртай зүйлээ үзэж өнгөрүүлдэг байв. Харин одоо таны түүний харилцааг хязгаарлах болсноос улбаалж, тэр найзуудтайгаа уулзахаа ч больсон. Хүчирхэг эр хүнд өөрийн гэсэн хувийн орон зай заавал хэрэгтэй.

3. Тэр хоббигүй болсон

Дээр дурдсанчлан, эрэгтэй хүнд олон төрлийн сонирхол бий: хөл бөмбөгөөс авахуулаад онгоц бүтээх зураг төслийг сонирхох гэх мэт. Тэд эдгээр зүйлсийн туслалцаатай амьдралаас кайф авцгаадаг, үүнийг нь хүлээн зөвшөөрснөөр та хоёрын харилцаа илүү бэхжинэ.

tayklementeva/Instagram

4. Тэр ажлаа тараад гэр рүүгээ яардаггүй

Тэр өмнөхөөсөө илүү их худал ярьдаг болсон, ажлаа тараад шууд гэртээ харихгүйн тулд мянган шалтгаан тоочихыг эрхэмлэдэг. Магадгүй тэрэнд гэртээ байх аз жаргалтай санагдахаа больсон байх. Энэ нь ааш занг нь өөрчилж, ганцаараа байхыг таашаадаг болсонтой холбоотой байхыг ч үгүйсгэхгүй.

jchaiyot / Shutterstock

5. Та ганцаараа бүх шийдвэрийг гаргадаг

Тэр гэрийн эзэн гэсэн статусаа бүрэн алдсан, зүгээр л таны боловсруулсан төлөвлөгөөг биелүүлдэг нэгэн. Та бүх зүйлийг өөрөө бие даан шийдвэрлэх үед түүнд санаа зовох зүйл үлдэхгүй. Жишээ нь, гал тогоондоо засвар хийхийг та хүсэж байвал заавал хийнэ. Танд эр нөхрийн чинь санаа бодол хамаагүй. Энэ нь яваандаа амьдралын хэв маяг болж, та ганцаараа хүүхдээ харах, амьдралаа авч явахад хүрч мэднэ. Учир нь та түүнийг бүх үүрэгт ажлаас нь чөлөөлчихсөн шүү дээ.

6. Тэр таныг гэртээ байхгүй үед илүү аз жаргалтай байдаг

Таныг гэрийнхээ хаалгыг хаамагц, тэр урдаа шар айраг болон чипс тавьж, тоглоомын гараа гартаа барьдаг. Энэ бол тэр ямар их эрх чөлөөг хүсэж байгаагийн илрэл юм. Түүнд гэр бүлийн уур амьсгал огтхон ч таалагдахгүй байгаагаас гадна таны ашиг сонирхолд нийцүүлж амьдрах таатай санагдахгүй байгаагийн шинж юм.

7. Тэр таныг алдахаас маш их айдаг

Энэ бүхний эцэст тэр таныг алдахаас маш их айдаг, тийм ч учраас бүх зүйлд танаас уучлалт гуйж, өршөөл эрж, өөрийнх нь буруу биш байсан ч бүх бурууг өөр дээрээ хүлээдэг. Хэрэв та түүнийг сул дорой нэгэн болгохыг хүсэхгүй байгаа бол дээр дурдсанчлан, алхам бүрийг нь бүү хянаж, хорьж цагдаарай.

Хэрэв та дээрх шалтгаануудын аль нэгийг хэрэгжүүлдэг бол одооноос энэ үйлдлээ зогсооно уу. Асуудлыг түүнд хариуцуулж, үүрэг хариуцлагыг нь хүлээлгэ. Хамтдаа асуудлаа шийдвэрлэж бай. Түүнийг өөрийнхөө утсан хүүхэлдэй болгосноороо хажуудаа сул дорой эр хүнийг бүтээж байна гэдгээ ойлгоорой.

Та харилцаанд давамгайлагч нэгэн үү эсвэл үгүй юу? Хариултаа үлдээгээрэй.

22
ХарамсалтайХарамсалтай
13
ГайхмаарГайхмаар
12
Ха ХаХа Ха
12
ТэнэглэлТэнэглэл
11
ХөөрхөнХөөрхөн
6
БахархмаарБахархмаар
4
ГоёГоё
3
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Бүрэн Жаргал

    2019/06/04 at 18:44

    Алтангэрэл Мөнх-Эрдэнэ

  2. Sgn Sgn

    2019/06/05 at 14:17

    Nyamka Nyamka

  3. Бат- Ирээдүй

    2019/06/05 at 22:29

    Амаржаргал Ундрах

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *