
Би энэ жорыг өөрөө зохиогоогүй л дээ, ээж маань давсыг үсэндээ хэрэглэдэг байсан юм. Надад ээжээсээ сурч мэдсэн зүйл байгаа учраас та бүхэнтэй хуваалцахыг хүслээ. Үр дүнд нь та үс унах бэрхшээлээс бүрмөсөн ангижрах болно.
Ээжийн маань үс урт хугацааны туршид унасаар байлаа, юу ч тус нэмэр болж чадаагүй. Магадгүй энэ нь хөгшрөлттэй холбоотой байсан байж мэдэх ч, тэр бууж өгөхийг хүсээгүй юм, тиймдээ ч ээж маань үс уналтыг зогсоох, багасгах арга хайж эхэлсэн. Эцэст нь тэр олж чадсан. Түүнд зүгээр л давс хэрэг болно гэж хэн санах билээ. Одоо түүнийг харахад, давс түүнд үнэхээр их тус болсон гэдгийг би мэдэрдэг, ээжийн маань үс өмнөхөөсөө ч илүү эрүүл болж чадсан (залуу үеийнх шиг үс нь намирсан, гэрэлтсэн болсон).
Хэрхэн давсыг хэрэглэх вэ?
Танд хоолны халбага хэрэг болно, үүгээр давсаа авч, дээр нь ус хийж зуурмаг хийхэд бэлдэнэ. Энэ зуурмагийг хуйхандаа түрхэж 10 минут байлгана. Дараа нь толгойгоо шампуниар угаана, ингэхдээ шампуниасаа гартаа дусаагаад нэг хоолны халбага давстай хольж толгойгоо угаагаарай. Энэ аргыг 7 хоногт нэг удаа хэрэглэхэд тохиромжтой. Үр дүн нь 1.5-2 сарын хугацаанд мэдэгдэхүйц гарч эхэлнэ.
Та залхууралгүй энэ аргыг заавал туршиж үзээрэй. Үр дүн нь тодорхой хугацаа шаардах ч гэлээ, үс уналтыг бүрэн зогсоож чадна.








Ganaa Ganaa
2019/06/05 at 18:25
Joriig ni helj uguuch