
Нэгхэн шил согтууруулах ундаанд бүхэл бүтэн эд хөрөнгөний дайтай мөнгө зарцуулах баялаг сонирхогчид цөөнгүй. Харин үлдсэн хэсэг нь баялаг сонирхогчдыг гайхашраад л сууж байхаас өөр яалтай билээ.
Эль Vieille Bon Secours
12 литр шилтэй нь 1200 долларын үнэтэй
Винстон Коктейль
Нэг коктейль нь 14,000 ам.доллар. Тийм ээ, нэгхэн коктейлийн үнээр нэр хүнд бүхий их дээд сургуульд суралцаж болно. Бодвол энэ залуу мундаг боловсрол эзэмшсэн бизээ.
Angostura-гийн Legacy ром
1 шил нь 25,000 доллар. Кока-Колатой холихыг хүсвэл нэмэлт 1 доллар.
Château d’Yquem дарс
Нэг шил цагаан дарсанд 130,000 долларын хөрөнгө оруулсан залуу ингэж харагддаг юм байна.
Penfolds Ampoule
Шил улаан дарс 170,000 долларын үнэтэй. Шил улаан дарс нь нэг хундага л болно, ердөө ганцхан хундага шүү.
Armand de Brignac Midas
30 литр оргилуун дарс 215,000 долларын үнэтэй. Мундаг том үдэшлэгт тохирох ундаа.
Dalmore 62
215,000 доллар. Харахад хорхой хүргэмээр л юм. Энэ мөнгөөр байшин худалдаж авч болно гээд бод доо…
Diva цагаан архи
1,000,000 доллар. Хэлэх ч үг алга.
Henri IV Dudognon коньяк
2,000,000 доллар. 100 жил модон торхонд исэхээсээ өмнө 5 жил агаарт хатаах аргаар ил байсан. Шилэн савлагааны талаар дурдахгүй өнгөрч болохгүй: цагаан алт, алт болон алмаз эрдэнийн чулуугаар чимэглэсэн, Францын алдарт үнэт эдлэлийн дархан Хосе Давалос урлажээ.
Ley 925 текила
3,500,000 доллар. Алмаз эрдэнийн чулуу агуулсан. Henri Iv Dudognon шиг үнэт чулуугаар чимэглээгүй, ундаанд нь өөрт нь агуулагдаж байгаа.
Уухдаа эрдэнийн чулуутай давс болон алтлаг нимбэгтэй уух заавартай болов уу.








Erdenebat Ganbat
2015/08/21 at 12:23
Manai1000 nairkaag gvitseh yum bolowuuuda kkk
Navch Navchaa
2015/08/21 at 12:38
Гоё юмаа.
М. Батаа
2015/08/21 at 19:23
hashiin margaashn shartuuldagu ymuu xaxa
Зочин
2015/08/24 at 01:55
tequila