Хүний тухай сонирхолтой баримтууд

1

Хүний тухай илүү ихийг мэдэхийн тулд эрдэмтэд төрөл бүрийн туршилт, судалгаа шинжилгээ хийсээр байна. Зарим нэг судалгаа шинжилгээгээр “хүн” гэж чухам ямар амьтан болохыг, хэрхэн “хариу үйлдэл” үзүүлж байгааг нотолсоор л … Эдгээр нотолгооны зарим нь таатай биш гэдгийг танд дуулгасан нь дээр болов уу.

Хүний тухай сонирхолтой баримтууд 3

10. Өөхлөлтийн тохиолдол дэлхий дахины өлсгөлөнгөөс ч их

Өөхлөлт – улс орнуудын эрүүл мэндэд тулгараад байгаа томоохон асуудлын нэг болоод байгаа юм.

“The Global Burden of Disease”-ийн тайланд дурдсанаар, хүн амын эрүүл мэндийн салбарт гарсан том өөрчлөлт бол өлсгөлөнгөөр үхэж байгаа хүн амын тооноос таргалалт өвчнөөр шаналж байгаа хүний тоо хавьгүй их байгаа асуудал юм. Энэ асуудал мэргэжилтнүүдийн санааг маш ихээр зовоож байна гэжээ.

Мөн, хоол тэжээлийн дутагдал болон өлсгөлөнд нэрвэгдэж байгаа хүн амын тоо хэдий буурсан ч хүн төрөлхтөнд тулгарч буй томоохон асуудал хэвээр байгааг ч чухалчилсан байна.

Хүний тухай сонирхолтой баримтууд 4

Биеийн тамирын дасгал хийдэггүй, хоол хүнсийг их хэмжээгээр хэрэглэдэг хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь ийм өөрчлөлтөд хүргэхэд нөлөөлсөн бөгөөд дэлхийн хүн амын эрүүл мэндийн салбарт хүндрэл учруулж байгааг дурджээ.

9. “Зул сарын баярын бэлгэнд аав авмаар байна”

Хүний тухай сонирхолтой баримтууд 5

Зул сарын баяр – ойр дотны хүндээ хайртай гэдгээ илэрхийлэх бас нэгэн боломж буюу тэднийгээ баярлуулахын тулд хүссэн зүйлийг нь бэлэглэдэг.

Хүүхдүүдээс ямар бэлэг авах вэ гэж асуухад ихэнх нь материаллаг зүйл болох iPad, Playstation авна гэх болов уу.

Хүний тухай сонирхолтой баримтууд 6

Эцэг эхээс авсан нэгэн судалгаагаар танай хүүхдүүд бэлгэнд юу авахыг хүсдэг вэ гэсэн асуулт байлаа. Судалгааны хариултын эхний жагсаалтад стандарт бэлэг – хүүхдүүд нь тоглоом, гэрийн тэжээмэл амьтан г.м. жагсаажээ. Харин, 10 дахь жагсаалтанд маш сонирхолтой бэлэг болох “аав” бэлгэнд авахыг хүссэн бол “ээж” гэдэг бэлгийг 23-т бичсэн байв.

8. Хариуд нь бүгд ямар нэгэн зүйл хүснэ

Хүний тухай сонирхолтой баримтууд 7

Цус бол ус биш гэж ярьцгаадаг. Гэр бүлийн гишүүдийн харилцаа хамгийн бат бөх, бидний ихэнх нь гэр бүлээсээ хальж төрөл садандаа ч тусалдаг.

Сэтгэл судлаач Lidewij Niezink энэхүү харилцаа холбоог судалсан бөгөөд бид найз нөхдөдөө санаа зовж байгаа болохоор туслалцаа үзүүлдгийг тогтоосон байна. Харин ойр дотны хүмүүстээ туслахдаа хариу үйлдэл хүлээж тусалдаг болохыг тогтоожээ.

Хүний тухай сонирхолтой баримтууд 8

Өөрөөр хэлбэл, гэр бүл, төрөл садангийн ойр дотны хүмүүстээ туслахдаа бид ухамсартайгаар хариу тусламж хүлээж байдаг ажээ.

Бидний гэр бүлийн гишүүд бидэнд тохиолдсон нөхцөл байдлыг ойлгож нийгмийн шаардлагаараа бидэнд туслах л болно. Тэд бидэнд тусалсныхаа хариуд мөн хариу тусламж хүлээж байгааг бүү мартаарай.

7. Давталт = Бодит байдал

Хүний тухай сонирхолтой баримтууд 9

Бидний ихэнх нь олон нийтийн сүлжээнд өөрийн гэсэн бүртгэлтэй, түүгээр дамжуулан санаа оноогоо илэн далангүй илэрхийлдэг байх. Танд хэрэггүй гэж үзсэн мэдээллийг ч тоохгүй орхих чадвартай гэж бодож байгаа болов уу.

Харин эрдэмтдийн хийсэн судалгаанаас үзэхэд өөр зүйлийг харуулсан байна.

Нэр хүнд бүхий хэд хэдэн их дээд сургуулиудын оюутнуудад нэг л хүнээс нэг л санаа оноог олон удаа системтэйгээр илгээж байжээ. Судалгааны үр дүн нь, нэг хүний илгээсэн санаа оноо хэд хэдэн хүнийх мэт сэтгэгдэл төрүүлсэн байсныг тогтоожээ.

Хүний тухай сонирхолтой баримтууд 10

Ингэж нэгэн зүйлийг давтахад олон хүний үйлдэл мэт сэтгэгдэл төрүүлж төөрөгдөлд хүргэдэг байна. Хичнээн хүн нэг газраас буюу нэг эх үүсвэрээс мэдээлэл авч байгааг бодоод үзээрэй.

Нэг эх үүсвэрээс олон давтамжтайгаар мэдээллийг авахад уг мэдээлэл нь олон хүнээс ирж байгаа мэт буруу сэтгэгдлийг төрүүлдэг байна.

Хүнд байгалиас заяасан ёс юм даа.

6. Ташаа бодол санаа шийдвэрийг улам бататгана

Хүний тухай сонирхолтой баримтууд 11

Сошиал сүлжээнд ямар нэгэн маргаан үүсэхэд юу болдгийг интернэт хэрэглэгч болгон мэдэж байгаа болов уу. Хэдэн мянган хүн өөрийнхөө санаа оноог бусадтай хуваалцахаар интернэтээр аялдаг, эсвэл хэн нэг нь түрүүлээд санаа оноог гаргаж ирсэн бол түүний эсрэг дайралт хийж эхэлдэг болов уу гэж боддог юм.

Хүн өөрийн үзэл бодолтой нь нийцэхгүй байгаа мэдээллийг хараад өөрийнхөө үзэл бодлыг улам бататгадаг байна. Үүнийг “галын нөлөө” гэдэг ажээ.

Хүний тухай сонирхолтой баримтууд 1

Анхлан энэ үзэгдлийг Brendan Nyhan болон Jason Reifler нар илрүүлсэн байна. Улс төрийн хурц үзэл бодолтой хүмүүст хөдлөшгүй баримтуудыг гаргаж ирэхэд тэдний үзэл бодолд ямар ч нөлөөлөл үзүүлэхгүй байгааг тогтоожээ.

Харин эсрэгээрээ тэдний үзэл бодлыг улам бататгасан байна. Ингээд, бидний үзэл бодолтой нийцэхгүй байгаа аливаа мэдээллийг хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй нь тодорхой болсон юм.

5. Бид өөрсдийгөө төгс гэж боддог

Хүний тухай сонирхолтой баримтууд 12

Төгс хүн гэж байхгүй ч, бид бүгд дотроо өөрсдийгөө өндрөөр үнэлж явдаг. Хэн ч өөрийгөө “дундаж” гэж боддоггүй, тийм учраас хэн нэгний чадварын тухай ярихад өөрсдийгөө “дунджаас дээгүүр” гэж үнэлдэг байна.

Хүн болгон өөрийгөө “дунджаас дээгүүр” гэж үнэлээд байхаар “дундаж” гэх үнэлгээ байх хэрэг байна уу?

Man lying on cushion, photographing himself with camera phone, smiling

Хүний амьдралын олон үзүүлэлтээр олон төрлийн туршилт хийж үзсэн бөгөөд ихэнх хүмүүс өөрийнхөө чадварыг бодит байдлаас хэтрүүлж үнэлж байжээ.

4. Асуулт тавьсан аргаас шалтгаалж бидний үзэл бодол өөрчлөгдөнө

Хүний тухай сонирхолтой баримтууд 14

Улс төрчид хэлэх үгэндээ яагаад тэгж их мөнгө зардаг талаар нэгэн бэлэн тайлбар бий. Судалгаанаас харахад, асуулт тавьж буй арга барилаас шалтгаалж хүний хариу үйлдэл адилгүй байгааг тогтоожээ.

Тухайлбал, хэрвээ та 10 доллар алдсаныхаа дараа 10 долларын үнэтэй тасалбар худалдан авч дуурь үзэх үү? гэсэн асуулт байв. Энэ асуултыг хэд хэдэн аргаар асуухад, хүмүүсийн хариулт 48-88 хувь өөрчлөгдөж байжээ.

Хүний тухай сонирхолтой баримтууд 15

Асуулт асуухдаа нөхцөл байдал болон бусад жижиг зүйлсийг өөрчлөхөд л хариултууд өөрчлөгдсөн байна.

Мөн нийгмийн хурц асуудал болоод байгаа ажилгүйдлийн талаар асуухад мөн л өөр өөр хандлагаар хандсан байна. “Ажилгүйдлийн төвшин 5 хувь”, “ажил эрхлэлтийн төвшин 95 хувь” гэж хэлэхэд сонсож буй хүн нэг л зүйлийг ярьж байгааг үл анзааран өөр өөрөөр хүлээж авчээ.

3. Мэдлэг бүх зүйлийг төвөгтэй болгоно

Хүний тухай сонирхолтой баримтууд 16

“The Curse of Knowledge” нийтлэлд, хүн ямар нэгэн сэдвийг улам гүнзгий мэдэх тусам тэр мэдлэгийг мэдэхгүй хүнтэй хуваалцахад улам хүндрэлтэй болдог тухай дурджээ.

Та өөрийн гүн гүнзгий судалсан мэдлэгээ бусдад заах, эсвэл бусадтай хуваалцахыг хүсвэл танд маш хэцүү байх болно.

Хүний тухай сонирхолтой баримтууд 20

Багш болох яагаад хэцүү вэ гэдгийг үүгээр тайлбарлаж болох юм. Багш нар улам л ихийг мэдэж байгаа болохоор бусад хүмүүсийн тэнэгтэхийг тэвчиж, хураасан мэдлэгээ бусдад зааж хуваалцах гэж зүдэрч байдаг бололтой.

2. Тогтмол юм үзээд байвал тодорхой зүйлд дурлаж эхэлнэ

Хүний тухай сонирхолтой баримтууд 17

Зар сурталчилгаа ямар ч хамаагүй гэж олон хүмүүс хэлэх байх. Та зар сурталчилгааны интернэт дэх цонхыг нээж хараагүй, Nike пүүз худалдаж аваагүй ч гэлээ зар сурталчилгаа нөлөөлөөгүй гэж хэлж болохгүй.

“Аливаа нэг зүйлтэй танилцах зарчим” дараах байдлаар явагдана: нэг зүйлийг хэр их олон үзэж харна тэр зүйлд муугаар хандах хандлага багасдаг байна.

Гол асуудал юунд оршиж байна вэ гэвэл, уг эд зүйлс танд шаардлагатай эсэх, бодит үнэлгээг үл харгалзан таны ухамсарт хүчээр суулгаж байгаад оршино.

3def132c-3d02-46a1-bc05-90aca689f170

Ямар нэгэн хүнс ч юм уу, үйлчилгээ, хүний тухай таагүй зүйл нэг удаа сонссон байж болно. Яг тэр сэдвийг байнга сонсоод байвал түүнд эерэг хандаж эхэлдэг.

Тухайлбал, хөгжмийг анх сонсоход танд таалагдахгүй байж болно. Хэрвээ танд тэр хөгжмийг сонсгоод л байвал та аажмаар сонсох дуртай болдог ажээ.

1. Тодорхой нэг шалтгааны улмаас муу зүйл тохиолддог

Хүний тухай сонирхолтой баримтууд 18

Гай зовлон – тойрч үл чадах амьдралын нэг хэсэг. Бид хичнээн хичээсэн ч гай зовлон бидэнд тохиолдсоор байдаг.

Хүмүүс гай зовлон нүүрлэснийг ухаарч чаддаггүй учраас “ямар нэгэн шалтгааны улмаас бий болсон нөхцөл байдал” гэдэг гипотезийг гарган иржээ.

Энэ нь нэг талаараа аюултай байж мэдэх юм. Муу үйл хийснийх нь хариуд гай зовлон тохиолоо гэж зарим нэг хүмүүс тайлбарлахад хүргэдэг.

Хүний тухай сонирхолтой баримтууд 19

Нэгэн туршилтаар хэсэг оюутнуудыг багахан тогонд цохиулсан бичлэгийг бүлэг хүмүүст үзүүлжээ. Туршилтад орсон хүмүүс ямар муу зүйл хийсэн гэж эдгээр оюутнууд тогонд цохиулж байгааг тайлбарлахыг оролдож байжээ.

Тогонд цохиулж буй оюутнуудад туслах боломжийг хайх ч юм уу, зогсоохыг хэн ч оролдоогүй байна. Үүнээс харахад, хүн гэдэг амьтан маш залхуу, тийм ч учраас туслахын оронд гай зовлон тулгарахад ямар нэгэн тайлбараар өөрийгөө зөвтгөдөг ажээ.

 

2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Ay Bayaraa

    Ay Bayaraa

    2015/08/21 at 17:43

    Баярцогтой Ариунзаяа

  2. Зочин

    2015/08/22 at 04:14

    Сэтгэгдэл *sonirholtoi blaa

  3. Зочин

    2015/12/23 at 18:53

    Сэтгэгдэл *Áàÿðëàëàà

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *