Канадын нэгэн жуулчин 15 жилийн турш “хараал”-аас болж зовж шаналсны эцэст Италийн Помпейгоос хулгайлсан дурсгалт өвийг буцаан өгчээ

0

Канад эмэгтэй 2005 онд Помпейд аялж явахдаа хулгайлсан 5 ширхэг түүхэн дурсгалт өвийг буцаан өгчээ. Учир нь тэр 15 жилийн турш азгүйтлээс ангижирч чадахгүй байсан гэнэ.

Түүнийг Nicole гэдэг бөгөөд Помпейн археологийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү 2 ширхэг цагаан шигтгээ, 2 ширхэг амфора ваарын үлдэгдэл болон керамик хананы өчүүхэн хэсгийг учир явдлаа тайлбарласан захидлын хамт илгээсэн талаар “CNN” мэдээлжээ.

CNN

“Би худалдаж авч чадахгүй учраас түүхийн үнэт зүйлсийг өөрийн болгохыг хүссэн юм.” хэмээн Канад эмэгтэй захидалдаа бичиж, өөрийгөө тэнэг бас залуухан байсан гэдгээ уламжилсан байна.

Канадад буцаж ирсэн цагаас нь хойш тэр хөхний хорт хавдраар хоёр ч удаа өвчилж, үр дүнд нь хөхөө тайруулах мэс ажилбар хийлгүүлсэн бөгөөд гэр бүл нь санхүүгийн асуудалд орсон талаар Италийн “Il Messagero” хэвлэл дээр нийтлэгджээ.

Тэрээр захидалдаа:

“Миний хулгайлсан зүйлс сөрөг энергитэй байсан юм билээ. Хүмүүс энэ төрлийн зүйл хулгайлаад аймшигтай байдлаар амь насаа алдсан талаар урьд нь сонсож байсан. Надад тийм зүйл тохиолдоогүй нь азтай хэрэг.”

Весувиус уулын ойролцоо НТӨ 79 онд галт уул дэлбэрч, Помпей дэх оршин суугчид галт уулын хайлмаг, хортой хийнээс болж олноороо амь насаа алдаж байсан хар түүх бий.

Мөн тэр өөр нэгэн дурсгалт өвийг найздаа бэлэглэж байсан бөгөөд тухайн найз нь түүнийг Итали руу буцааж явуулсан эсэх нь эргэлзээтэй гэнэ.

“Бид бол сайн хүмүүс. Би энэ хараалыг гэр бүлийнхэндээ үлдээхийг хүсээгүй. Миний хүүхдүүдэд хэцүү байх болно. Олон жилийн өмнө хийсэн бодлогогүй үйлдэлдээ харамсаж байна.”

“Би Весивиус уулын ойролцоо өмнө нь юу болж байсныг бодолгүйгээр дурсгалт өвийг авчихсан юм. Маш их уучлалт хүсэж байна. Үнэхээр буруу шийдвэр гаргасан. Одоо тэнд амь насаа алдсан хүмүүсийн сүнс амар тайван нойрсож байгаа гэдэгт итгэлтэй байна.”

Сүүлийн жилүүдэд олон зуун жуулчид Помпейд аялж явахдаа авсан үнэт өв дурсгал бүхий эд зүйлсийг буцаан илгээх болсон талаар холбогдох газрын ажилтан мэдээлжээ.

Жуулчдын дийлэнх нь бичсэн захидалдаа эдгээр зүйлс азгүйтэл, өвчин зовлон авчирч байгаа талаар дурдаад буруу үйлдэл хийсэндээ харамсаж байгаа талаараа бичсэн байдаг аж.

Та энэ талаар юу гэж бодож байна вэ? Энд тэнд аялж зугаалж явахдаа түүхэн дурсгалт өвийг хамаагүй авч болохгүй гэдэгтэй санал нэг байна уу?

23
ГайхмаарГайхмаар
4
БахархмаарБахархмаар
4
Ха ХаХа Ха
3
ХарамсалтайХарамсалтай
3
ГоёГоё
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Tsogtsaikhan Tsogoo

    Tsogtsaikhan Tsogoo

    2020/10/16 at 08:44

    Монголын үнэт өв
    эдлэлийг хужаа нар зөндөө л зөөсөн гаргасан туслалцаа үзүүлсэн монголчууд бас азгүйтээл тэрийгээ мэдэхгүй ТЭНЭГТЭЭЛ яьж
    Л бдаг бх дааа зайлуул бурхан өршөөг дээ

  2. Hulan Hulan

    Hulan Hulan

    2020/10/17 at 01:34

    yah gej hulgai hiisen bna. uurtuu lai huraagaad. hel am gedeg chini hetsuu zuil sh dee. bolgoomjtoi bh heregtei.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *