50-иас дээш насныханд зориулагдсан Ахмадуудын үндэсний спортын наадам

0

50-иас дээш насныханд зориулагдсан Ахмадуудын үндэсний спортын наадам


Манайхан өтөлсөн болохоос үхсэн биш гэлцдэг. Хөгшин байна гэдэг нь танд хүч чадал, энерги байхгүй болно гэсэн үг биш юм. Өтөлж хөгшрөөд хөл гар өвдлөө, хөшлөө, юм хийж чадахаа болилоо, юм даахаа болилоо гэсэн олон хүнтэй таарч болно. Тэд бол хүн хөгширч биш хөшиж үхдэг гэдгийг мэддэггүй хүмүүс юм. Үүнийг ч дараах фото мэдээлэл баталж байна. АНУ-д 50-иас дээш насны иргэдэд зориулсан Үндэсний спортын наадам зохион байгуулагддаг бөгөөд 1987 оноос хойш хоёр жил тутамд зохион байгуулагдаж ирсэн энэхүү наадамд 50-100 хүртэлх насны хүмүүс оролцох боломжтой.Дэлхий дахинд зохиогддог энэ төрлийн хамгийн том үйл явдлуудын нэг, АНУ-ын Олимпийн хорооны ашгийн бус гишүүн National Senior Games Association-ы зүгээс зохион байгуулдаг энэ спортын наадмын гол зорилго нь ахмад настнуудын эрүүл мэнд, биеийн хүч чадал, эрүүл амьдралын хэв маягийг ахмадуудад зориулсан спортын үйл явдлуудаар дамжуулан сайжруулах, дэмжихэд оршдог. Дээрх Ахмадуудын үндэсний спортын холбооноос ахмадуудад зориулсан хамгийн том, олон төрлийн спортын үйл явдлыг зохион байгуулдаг бөгөөд Summer National Senior Games хэмээх энэхүү спортын наадам усан, гүйлтийн, талбайн, ширээний гэх мэт олон төрлийн спортын уралдаан тэмцээнээс бүрддэг байна. Энд бид Summer National Senior Games наадмын 2011 оны Техаст зохион байгуулагдсан тэмцээний оролцогчдын зургийг нийтэлсэн байгаа ба та эдгээр зурагнуудыг үзсэнээр хүний биеийн боломж, чадавх маш их гэдгийг олж харах боломжтой юм.

Техасын Сан Антониогийн усан санд сэлэхээр бэлтгэж байгаа сэлэгч. (Bahram Mark Sobhani/zReportage.com/ZUMA)

Сагсан бөмбөгийн тэмцээнд оролцож байгаа эмэгтэйчүүд. (Bahram Mark Sobhani / zReportage.com / ZUMA)

Сагсан бөмбөгийн тэмцээнд хоёрдугаар байранд орсон Rose of San Antonio багийн тоглогч. (Bahram Mark Sobhani / zReportage.com / ZUMA)

Сагсан бөмбөгийн багийн эрэгтэй тамирчид. (Bahram Mark Sobhani / zReportage.com / ZUMA)

Усанд сэлэлтийн тэмцээнд оролцохоор бэлтгэж байгаа тамирчин. (Bahram Mark Sobhani / zReportage.com / ZUMA)

Сагсан бөмбөгийн багийн тамирчдын хөлнүүд харагдаж байна. (Bahram Mark Sobhani / zReportage.com / ZUMA)

Бөмбөгний төлөөх тэмцэл. (Bahram Mark Sobhani / zReportage.com / ZUMA)

Тавцан дээрээс үсрэхээр бэлтгэж байгаа усанд сэлэлтийн тамирчин. (Bahram Mark Sobhani / zReportage.com / ZUMA)

Ялалтын төлөөх хичээл зүтгэл. (Bahram Mark Sobhani / zReportage.com / ZUMA)

Усанд сэлэлтийн тэмцээний оролцогч тэргэнцэр дээрээ суухаар зүтгэж байна. (Bahram Mark Sobhani / zReportage.com / ZUMA)

Shuffleboard-ын хоёр оролцогч тоглолтынхоо талбарыг харж байна. (Bahram Mark Sobhani / zReportage.com / ZUMA)

Гурван хүнтэй сагсан бөмбөгийн багийн тамирчид. (Bahram Mark Sobhani / zReportage.com / ZUMA)

Тоглогчид тэмцээний дараа. (Bahram Mark Sobhani / zReportage.com / ZUMA)

80 орчим насны тамирчин эмэгтэй өрөөнөөс гарч байна. (Bahram Mark Sobhani / zReportage.com / ZUMA)

Биеийн тамирын заалны шалан дээр хэвтэн амьсгаагаа дарж байгаа оролцогч. (Bahram Mark Sobhani / zReportage.com / ZUMA)

Бөмбөг болон ялалтын төлөөх ширүүн тэмцэл. (Bahram Mark Sobhani / zReportage.com / ZUMA)

Завсарлагааны үеэр амарч байгаа 80 орчим насны сагсан бөмбөгийн багийнхан. (Bahram Mark Sobhani / zReportage.com / ZUMA)

Гэмтсэн оролцогч. (Bahram Mark Sobhani / zReportage.com / ZUMA)

10 милийн зайд гүйж ирсэн тамирчдыг хөгжөөн дэмжиж байгаа үзэгчид. (Bahram Mark Sobhani / zReportage.com / ZUMA)

Нэгдүгээр байранд орсон сагсан бөмбөгийн багийн тоглогч. (Bahram Mark Sobhani / zReportage.com / ZUMA)

Тэмцээний өмнө бие халаалт хийж байгаа оролцогч. (Bahram Mark Sobhani / zReportage.com / ZUMA)

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. ariunbold_gg

    2012/04/25 at 14:32

    kkkk 1 t

  2. Mongolhh

    2012/04/25 at 14:41

    zuerliin

  3. StoRm-mN

    2012/04/25 at 15:44

    whaha alia2

  4. g9

    2012/04/25 at 19:33

    sonin bla

  5. jerry-man

    2012/04/27 at 15:13

    aimas shaajin

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *