Архитектурын галзуурал: дахин давтагдашгүй өвөрмөц дизайнаараа гайхагдах дэлхийн улс орнуудын зочид буудлууд

0

Инженер, архитектор бас барилгачдын ур чадварыг бишрээд баршгүй. Үнэндээ тэр болгон өөрийн санааг амьдрал дээр хэрэгжүүлж эцсийн бүтээл болгож чадахгүй л дээ. Гэхдээ дараах архитекторууд зочид буудлын галзуу гэмээр санаагаа хэрэгжүүлж чаджээ. Тэдний эр зоригийг юугаар ч үнэлшгүй санагдана.

Шуудхан хэлэхэд, ийм зочид буудалд хэн ч ганц шөнийг өнгөрөөхийг хүсэх нь дамжиггүй.

Францын Museumotel зочид буудлын цогцолбор харахад нэг л айдас төрүүлмээр, Дэлхийн сөнөсөн юм уу гэлтэй. Нэг ийм “хөөс” болгон зочдын тусдаа жижиг байшин юм

yandex.net

 

Швейцарын The Null Stern Hotel хэмээх задгай зочид буудал

theobjective.com

 

Канадын Free Spirit Spheres. Зочид буудлын өрөө гэхэд жижигхэн харагдаж байгаа биз?

freespiritspheres.com

 

Харин энэ бол Финляндын Igloo Village in Kakslauttanen зочид буудлын өрөөнүүд. Цонхоор нь шөнийн тэнгэрийг харан хэвтэх боломжтой

wordpress.com

 

Цонхноос тусах гэрэл байхгүй байсан бол Шведэд байрлах Treehotel зочид буудлыг амархан олж чадахгүй шүү

hsmedia.ru

 

Өргөгч цамхаг дээр гарч үзэхийг мөрөөддөг байсан уу? Тэгвэл Голландын Crane Hotel Faralda зочид буудалд өрөө хөлслөөрэй

lenta.ru

 

Голландын Hotel De Vrouwe van Stavoren зочид буудал таныг дaрсны том торхонд хонох боломжийг олгож байна

turproezdka.ru

 

Австрийн Das Park Hotel зочид буудлыг бетон хоолойгоор хийжээ. Битүү давчим газрын өвчтэй хүнд яагаад ч тохирохгүй зочид буудал

wixstatic.com

 

Шведийн Jumbo Stay зочид буудал –  Боинг 747–212B онгоцны бүхээг

sletat.ru

 

“Зааны дотор” талд байрлахыг хүсвэл Шри-Ланка дахь Kumbuk River зочид буудлыг зориорой

bstatic.com

 

Испанийн Hotel Marqués De Riscal зочид буудлыг хам хум барьсан юм шиг санагдана. Гэхдээ архитектурын хувьд бас нэг шийдэл гэдгийг ойлгоорой

archidom.ru

 

Британийн Spitbank Fort Hotel Викторианы үед далайн боомт дээр баригдсан зочид буудал. Одоо дотор зохион байгуулалт нь хамаагүй орчин үеийнх болжээ

archidom.ru

 

Poseidon Undersea Resort зочид буудал 15 метрийн гүнд байрладаг. Бас нэг этгээд мэдрэмжийг төрүүлнэ

b-cdn.net

 

Берлиний Propeller Island City Lodge – бусад зочид буудал дундаас хамгийн этгээд хачин. Тэр болгон урвуу нь харуулсан өрөөнд тухтай амарч чадахгүй дээ

fostylen.com

Танд хамгийн их таалагдсан нь аль нь вэ?

5
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *