Нэгэн Япон ээж картон цаасаар өөрийгөө дуурайлгаж хийх санааг бодож болжээ. Үүний ачаар ээжийгээ байхгүйд хүүхэд нь байнга уйлахаа больсон байна!

2

Бяцхан хүүхдүүдтэй ээж нар 7 өдрийн 24 цаг хүүхдүүдтэйгээ хамт байхыг хүсэхийн зэрэгцээ, хажуугаар нь бусад зүйлсэд анхаарал хандуулахыг хичээдэг: хүнтэй уулзах, ажил хөөцөлдөх гэх мэт – энэ нөхцөлд хүүхдүүд тэдэнд зав чөлөө олгодоггүй. Тэгвэл нэгэн Япон ээж уг асуудлыг шийдвэрлэх гайхалтай санаа бодож олжээ. Үр дүнд нь тэр гэртээ байхгүй байсан ч гэсэн, түүний нэг ойтой бяцхан хүүхэд нь уйлахгүй байх боломжтой болсон байна. Түүний хувьд 2 том хэмжээтэй картон хайчилбараар өөрийгөө бүтээсэн нь амжилтад хүрчээ.

Энэ Япон ээж гайхалтай санааныхаа тусламжтайгаар өөрийгөө бүтээж, гэрийнхээ 2 өрөөнд тавьсан байна.

Картон хайчилбараар өөрийгөө бүтээснээр энэ ээжид цаг зав гарах болжээ

Нэжи Сэто Твиттерт эхнэрийнхээ картон хайрцгаар бүтээсэн дүрсний талаар постолсон ба ингэснээр түүний эхнэр нь хүүхэд байгаа өрөөнөөс өөр газар руу явах боломжийг олгодог гэнэ. Ихэнхдээ ийм том хэмжээний хайчилбарыг олны танил хүмүүс арга хэмжээн дээр ашигладаг боловч, одоо гэрийн нөхцөд энэ мэтчилэн үр дүнтэй байдлаар ашиглах боломжтой болсон байна.

© [email protected]

Сэтогийн гэр бүлийнхэн эдгээр хайчилбарыг өөрсдөө бүтээсэн ба “Том ээж” гэж нэрлэжээ. Тэд бяцхан хүүхдийн ээжийг зогсож байгаа болон сууж байгаагаар нийт 2 байдлаар хайчилбарыг нь хийжээ. Гэрийнхээ 2 өрөөнд нэг нэгээр нь эдгээр хайчилбарыг тавьснаар бяцхан хүүхдээ хараагүй байхад ээж нь бусад ажлаа хийж амжуулах боломжтой болсон гэнэ.

© [email protected]

 

Ээжүүд болон хүүхдүүд аз жаргалыг хүртэх эрхтэй

Хүүхэд уг хайчилбарт хүрэхгүй байх нөхцөлд энэ санаа гайхалтай үр дүнтэй юм. Аз жаргалтай хүүхэд ээжийгээ аз жаргалтай болгох ба энэ боломжийг ашиглаад ээж нь өөртөө цаг зав гаргах эсвэл найз нөхөдтэйгөө хүртэл уулзах боломжтой ажээ. Мөн хүүхэд уйлахгүй байх, эх хүн нийгмийн сонин хачнаас хоцорч үлдэхгүй, стресстэхгүй байх ач тустай гэж ойлгож болох юм.

© [email protected]

Ээжүүд өөртөө цаг гаргахын тулд өөр ямар аргыг ашиглаж болох вэ? Та бидэнтэй санал бодлоо солилцоорой. Мөн ээжүүдийг MENTION хийж энэ хэрэгтэй аргыг мэдэж авахад нь туслаарай.

15
ГоёГоё
8
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *