2021 онд трэнд болох 9 төрлийн үсний засалт. Эдгээр засалтууд ямар ч эмэгтэйг сайхан харагдуулах болно!

3

Үсний зөв арчилгаа, үсний засалт гэгч зүйл олон зуун жилийн тэртээгээс уламжлагдаж ирсэн. Эртний Грек-д эмэгтэйчүүд нь чёлк хийдэг байв, харин Дорно зүгийнхэн энэ үеэр үсээ янз бүрийн өнгөөр будаж туршилт хийсээр, жишээ нь цинамон зэрэг амтлагчаар үсний өнгөө өөрчилж байжээ. Бидний үед үсний засалтаа өөрчлөх – өөртөө итгэлтэй болох шалгарсан арга, толинд өөрийгөө хараад баяр хөөр төрнө. Үсчнээс гарч ирээд саяхан зассан үсэндээ хүрч өөрчлөлтийг мэдрэх шиг сайхан зүйл хаа байх вэ?

Энэ жил ямар үсний засалт охид, бүсгүйчүүдийн дунд эрэлт ихтэй байх вэ? Та өөрт тохирох засалтыг энэ дундаас олж авна гэдэгт найдаж байна.

1. Ууссан үсний будалт

pravana / instagram

Ер нь бол үс будах техникийн хувьд ямар нэгэн өөрчлөлт байхгүй: нэгээс нөгөө рүү өнгө нь шилжих юм, гэхдээ хурц өнгө. Ийм арга цайвар, шаргал үстэй бүсгүйчүүдэд илүү тохиромжтой: ургасан уг нэг их мэдэгдэхгүй. Шаргал үст бүсгүйчүүд минь хурц өнгөөр туршилт хийж дээ.

 

2. Уртасгасан боб

© Rosdiana Ciaravolo / Getty images © Kirstin Sinclair / Getty images

Урт боб эсвэл боб-каре – сонгодог боб болон урт үсний завсрын хэв маяг гэх үү дээ. Үсний урт эрүүнээс доохнотой, гэхдээ мөрөнд хүрэхгүй. Уртасгасан боб гайхалтай харагдуулна: ямар ч хэлбэрийн нүүр царай, ямар ч үстэй байсан хамаагүй. Тэгээд элдэв арчилгаа ч шаардахгүй.

 

3. Зориуд арзайлгасан үс

© pexels © pexels

Өглөө сэрэхэд үс ямар байдаг билээ дээ, ашгүй тийм арзайсан үс моод боллоо! Гэхдээ бас амар зүйл биш ээ: загварлаг болон “замбараагүй” хоёрын заагийг гаргахын тулд багагүй хичээх шаардлагатай болно. Урт үстэй бүсгүйчүүд замбараагүй үсээ овоолно эсвэл банда алчуураар зангидна. Бас замбараагүй богино үс гэж бий: дүрэм ёсоор багагүй ажиллагаа шаардах нь зайлшгүй.

 

4. Зөгийн балны өнгө

© pexels

Зөгийн балны өнгө өнгөрсөн жил ч моод байсан, одоо ч хэвээрээ. Зөөлөн өнгө нь тогтмол дүр төрхийг сэргээхийн зэрэгцээ илүү залуу харагдуулдаг талтай.

 

5. Ор хөнжлийн өнгийг санагдуулах зөөлөн ягаан өнгө

© everypixel © pexels

Зөөлөн ягаан өнгө нь ямар ч урттай үсэнд зохино. Хаврын зөөлөн өнгө сэтгэл санааг сэргээнэ. Өөрийн имиж-д эрс өөрчлөлт хийхийг хүсэж байгаа охид, бүсгүйчүүдэд үнэхээр тохирно, хэтэрхий тод байхаас зайлсхийгээрэй.

 

6. Хэтэрхий богино үсний засалт

© Paramount Pictures © piqsels

Эмэгтэй хүн богино үс засалт хийлгэх чиг хандлага 60-аад оноос эхтэй, харин энэ жил бүр ч алдаршиж байна. Үүнд гайхаад байх зүйл алга: богино үсийг арчлахад цаг шаардахгүй, ороож, индүүднэ гэхгүй, урт үсийг бодвол илүү загварлаг харагдана. Нийгэм тэр аяараа богино үсний засалтыг зөвхөн банди нарынх гэж хүлээж авахаа болиод удаж байна: ийм засалттай эмэгтэйлэг, уян зөөлөн харагдах бүрэн боломжтой.

 

7. Буржгар чёлк

© pexels © pexels

Буржгар үстэй бүсгүйчүүд өөрсдөдөө чёлк зохихгүй гэж боддог, тэд андуурч байгаа юм. Чёлкны уртыг зөв сонгож чадвар бүр л чимэг болно. Хамгийн гол нь – илүү гоё харагдахын тулд үсээ байнга засаж байх хэрэгтэйг бүү мартаарай.

 

8. Үнсэн саарал өнгө

chelseagreensalon / instagram
naturally_silver / instagram

Үнсэн саарал өнгийг буурал өнгөтэй харьцуулахаа болиод удаж байна: олон залуу бүсгүйчүүд үсээ ийм өнгөөр будуулаад сайхан харагдсаар байгааг та анзаарсан биз. Туршилт хийхэд буруудахгүй: гүн саарал эсвэл зөөлөн үнсэн саарал өнгө; дээр нь мөн зөөлөн ягаан өнгөөр уусгасан ч болно. Энэ төрлийн будалт цайвар үстэй бүсгүйчүүдэд илүү зохино, яагаад гэвэл үсийг бүрэн цайруулахаас өөр аргагүй ажээ.

 

9. Интоор-дарсны өнгө

© Jena Ardell / Getty images © Ben Pipe Photography / Getty images

Энэ өнгийн будалт үнэхээр алдаршиж байна. Бусдаас ялгарахыг хүсэж байгаа бүсгүйчүүдэд үнэхээр тохирно, тэгээд ч хэтэрхий “бүдүүлэг” харагдахгүй. Интоор-дарсны өнгө нь урт үсэнд илүү тохиромжтой, гэхдээ богино үсийг ч бас будаж болно – өнгө зүс муутгахгүй ээ.

Эдгээр үсний засалтаас та алийг нь туршиж үзэхээр шийдэв? Эсвэл та аль хэдийн шинэ загвараар үсээ засуулаад, будуулаад амжчихсан уу?

66
ХөөрхөнХөөрхөн
17
ГоёГоё
10
ТэнэглэлТэнэглэл
6
БахархмаарБахархмаар
5
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Doko Dorjkhand

    Doko Dorjkhand

    2020/01/29 at 20:49

    Би зөөлөн балны өнгөтэй болгосон зөв сонголт хийжээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *