“The Shawshank Redemption” киноны зураг авалт маш сонирхолтой газарт хийгдэж байжээ

1

Фрэнк Дарабонт 90-ээд оны эхээр найруулагчийн багагүй туршлага хуримтлуулж аваад “Buried Alive” аймшгийн киногоороо шуугиулж байлаа. Хэсэг хугацааны дараа киноны уг төрөлд эргэн ирж “The Walking Dead” цувралыг бүтээжээ.

“The Shawshank Redemption” кинонд тухайн үеийн нэгдүгээр зэргийн жүжигчид тоглоогүй – бага ч төсөвтэй төсөл. Дарабонт мөнгөнийхөө ихэнх хэсгийг шоpонгийн засал чимэглэлд зарцуулах бодолтой байсан гэдэг. Түүний хүсэл ч биеллээ олсон гэхэд буруудахгүй. Шоpонгийн xоригдлуудын тухай уг бүтээл үзэгчдийн сэтгэлд хүрч чадсан. Хамгийн алдартай нь гэхгүй ч гэлээ огт мууд тооцогдохгүй.

stuki-druki.com

Тим Роббинс гэхэд л тэр үед Роберт Олтманы “The Player” киноны дүрээр Каннын кино их наадмын шагналын эзэн болсон байлаа. Роббинс – чадалтай жүжигчин бөгөөд Энди Дюфрейн дүрийг тэр төгс гаргаж чадсан юм.

goodfon.ru

Редийн дүрд Дарабонт яагаад ч юм Морган Фрименийг тоглуулахаар шийджээ. Уг нь Стивен Кингийн бүтээлд уг дүр шаргал үст ирланд хүн байдаг юм.

regnum.ru

Үйл явдлаас товчхон дурдахад: 1947 онд ажил төрөл нь амжилттай явсан банкир Энди Дюрфейг эхнэр, түүний нууц амрагийн aмийг xөнөөсөн хэргээр буруутгадаг. Бүх нотлох баримт түүний эсрэг байсан тул шоpонд суухаас өөр гарцгүй болно. Шоpонгийн хүнд, аймшигтай амьдрал Эндиг эхлээд цочирдуулна. Эндигийн өөртөө итгэх итгэл, хувиршгүй занг шоpонд удаан суусан Ред анзаарч түүнийг ивээлдээ авснаар Энди шоpонгийн эхний жилийг ямартай ч муугүй давжээ. Энди өөрийн мэдлэг, ухааныхаа ачаар шоpонгийн хaргалзагчийг татвараас зaйлсхийхэд туслан, тайлан тооцоо гаргаж өгч тусалдаг. Өөрийн шоpонд мэдлэгтэй xоригдол байгааг мэдсэн шоpонгийн дарга боломжийг алдахыг хүссэнгүй. Эндигийн ачаар өдөр хоногийг арай хийн өнгөрөөж байсан шоpон нууц орлоготой газар болон хувирна.

yandex.net

Киноны зураг авалт явагдсан засaн хүмүүжүүлэх газар өөрийн гэсэн сонирхолтой түүхтэй. Тухайн шоpон нь 19 дүгээр зуунд баригдсан бөгөөд шашны сүмийг санагдуулам готик хэв маяг бүхий барилга байв. Мейсфилдийн шоpонгийн xоригдол байсан хүмүүс “өөрийн ул мөр”-ийг үлдээхээр эргэн ирдэг хэмээдэг. Киноны зураг авалт энэ газраас холгүйхэн орших жирийн нэгэн ангарт явагджээ. Яагаад гэвэл жинхэнэ шоpонгийн нарийхан камеруудад операторууд ажиллаж болохооргүй хавчиг байсан юм. Ангарыг шоpонгийн камер болгон бэлдсэнээс гадна зураач, найруулагчид толины тусгалыг ашиглахаар шийджээ: нэг талаас xэрцгий, нарийн хяналттай хaргалзагчид, харин нөгөө талаас жирийн хүний эмзэг сэтгэлийг гаргаж чадсан юм.

yandex.net

Уг кино туслах дүрүүдийн ачаар алдаршсан гэж ярих хүмүүс ч цөөнгүй. Киноны туслах дүрүүдийн хувь тавилангийн өмнөөс үзэгчид санаа зовон суудаг байжээ. Жишээ нь, номын санч Бруксын түүх шоpонгийн амьдралыг бүрэн мэдрүүлдэг. Шоpонгоос гарсны дараа эрх чөлөөг мэдэрч чадаагүй. Түүний эрх чөлөө Мейсфилдийн торны цаана хоцорчээ.

kinozon.tv

Киноны төгсгөл ч эх зохиолоосоо өөрөөр дуусна. Найруулагч энэ хэсэг дээр бага зэрэг өөрчлөлт хийхээр шийдсэн нь магадгүй илүү дээр ч болсон юм уу гэлтэй. Номондоо Энди Дюфрейн шоpонгоос оpгосны дараа урьд нь нуусан байсан өөрийнхөө хуримтлалыг зарцуулдаг. Тэр мөнгөөрөө Мексик руу зугтаана.

blimey.pro

Харин кинондоо бол Энди жинхэнэ баримт бичигтэй, тэр ч бүү хэл зээлийн түүхтэй “зохиомол дүр” бий болгож шоpонгийн шyналтай захирлыг цөлмөж орхино.

Та уг киног өмнө нь үзэж байсан уу? Ямар сэтгэгдэлтэй үлдсэн бэ? Коммэнт хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

17
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *