Таны амьдралыг хялбарчлах, сэтгэлзүйн 15 зөвлөгөө

0

Хүмүүстэй харилцах нь бүх хүнд амар эсвэл дандаа амар байдаггүй. Эргэн тойрныхонтойгоо ойлголцох, хэл амаа ололцох чадвар нь амьдралыг хөнгөвчилж, хувийн амьдрал болон ажил хэргийн харилцаагаа зохицуулахад дөхөм болдог. Сэтгэл зүйчид хүний биеэ авч яваа байдал, биеийн хэл, орчин тойрныхныхоо үйлдэлд хариу үзүүлж байгаа байдал зэргийг идэвхитэй судалдаг. Харилцааг илүү таатай болгож, амжилтанд хүрэх боломжийг нэмэгдүүлэхийн тулд уг салбарын мэргэжилтнүүдийн олон дүгнэлтүүдийг амьдрал дээр хэрэгжүүлж болно. Чухам иймээс л бид бүхэн таны амьдралыг хялбарчлах сэтгэлзүйн зөвлөгөөнүүдийг хүргэхээр бэлдлээ.

Доор дурьдсан сэтгэлзүйн зөвлөгөөнүүд нь эргэн тойрныхонтойгоо амжилттай харилцах боломжийг өсгөж, амьдралыг ихээхэн хялбарчлахад тус болно.

Нүдээрээ холбоо тогтоо

Хүнтэй танилцахдаа тухайн хүний нүдний өнгө рүү хар. Нүдний өнгөний тухай мэдээлэл нь танд цаашид хэрэг болохгүй ч ийм техник харцаараа холбоо тогтоох боломжийг бүрдүүлж өгдөг.

Дараалалд анхаарал хандуул

Хүмүүс ямар нэгэн урт үйл явдлын эхлэл болон төгсгөлийг хамгийн сайн тогтоодог. Энэ 2 цэгийн дунд өрнөж байгаа зүйлсийг нэг их тод санадаггүй. Тиймээс харилцан ярианыхаа цагийг тохирохдоо эхнийх эсвэл сүүлийнх нь байхаар бодолцож тохирох хэрэгтэй.

Хөлийн ул руу нь хар

Хүний хөлийн ул гэдэг тухайн хүний сэтгэл санааны байдлыг тодорхойлогч нэг үзүүлэлт. Жишээ нь, хэрвээ ярилцаж байгаа 2 хүн рүү дөхөж очиход тэд тань руу биеэ эргүүлж байгаа ч хөлийн улаа тань руу эргүүлээгүй бол та энд байгаа нь тэднийг баярлуулаагүйн шинж. Түүнчлэн хэрвээ та хүнтэй ярьж байхад түүний хүлийн ул тан руу хараагүй бол энэ нь тэр бушуухан холдохыг хүсч буйн илрэл.

Хүмүүсийг хөгжөө, инээлгэ

Хэрвээ та хүмүүс дотроос яг хэнд нь таалагдаж буйгаа мэдэхийг хүсвэл инээдтэй зүйл ярь. Инээхдээ хүмүүс өөрийн мэдэлгүй дотно гэж бодсон хүн рүүгээ хардаг.

Дуугүй байх нь алт гэдэг үгийг сана

Хэрвээ нөгөө хүний тань хариулт хангалтгүй, жишээ нь бүрэн бус эсвэл ойлгомжгүй санагдсан бол дахин асуухаа түр азна. Юу ч ярилгүйгээр ярилцаж байгаа хүнийхээ нүд рүү хар. Ингэснээр ихэнх хүмүүс дарамт мэдэрч, илүү дэлгэрэнгүй хариулт өгч эхэлдэг.

Ойртохоос бүү ай

Хэрвээ хурал дээр дарга тань таныг шүүмжилнэ гэдгийг та мэдэж байгаа бол аль болох түүнтэй ойр суухыг хичээ. Ингэснээр түүнд түрэмгийллээ гаргахад нь илүү эвгүй байх болно. Улмаар та тодорхой хэмжээгээр түүнээс ирэх цохилтыг зөөлрүүлж чадна.

Таалагдахын тулд юм гуй

Хэрвээ та хүнээс багахан хэмжээний юм (мөнгө болон өөр бусад зүйлс) гуйх юм бол яваандаа тэр танд илүү сайн хандаж эхлэх болно.

Нэрний хүчийг ашигла

Хүнтэй танилцахдаа түүний нэрийг тогтоохоос гадна цаашид яриандаа түүний нэрийг идэвхитэй ашиглахыг хичээ. Энэ арга нь таны шинэ танилдаа таалагдах боломжийг тань нэмэгдөөлж өгнө.

Биеийн хэлийг нь дуурай

Ярилцагчийнхаа биеийн хэлийг ажиглахаас гадна харилцаандаа түүний биеийн хөдөлгөөнийг дуурай, хуулбарла (хэтрүүлж болохгүй гэдгийг санаарай). Энэ нь түүний танд итгэх итгэлийг нэмэгдүүлнэ.

Бөөн хүмүүс дунд битгий алдагд

Хэрвээ танд бөөн хүмүүсийн дундуур явах шаардлага гарвал зогсож байгаа хүмүүс рүү харах бус тэдний дундах зай руу харахыг хичээгээрэй (харцаараа зам гаргаж буй мэт).

Болзоог сэтгэл хөдөлгөм болго

Хэрвээ та болзоон дээрээ эсрэг хүйстэндээ таалагдахыг хүсвэл түүний адреналинийг ялгаруулахуйц байхаар болзоогоо зохион байгуул. Ийм сонирхолтой болзоонд паркын тоглоомууд, экстрим спорт эсвэл аймшгийн кино яг тохирно. Ингэснээр тархинд өдөөлтийн төв идэвхиждэг ба өдөөлтийн төвийн ачаар тэр таныг илүү их сонирхох болно.

Гараа дулаахан байлга

Хүйтэн гарыг хүн ухамсрын түвшинд үл итгэж буйн шинж хэмээн хүлээн авдаг. Тиймээс хүнтэй гар барихаас өмнө боломжоороо гараа дулаацуулахыг хичээ.

Хүйтэн гартай хүнд хүмүүс итгэх нь бага байдаг учраас гар барихын өмнө гараа заавал дулаацуулаарай.

Суралцахын тулд сурга

Хэрвээ та шинэ зүйл сурч байгаа бол эсвэл шинэ дадлага туршлага юмуу мэдээлэл олж авч байгаа бол энэ тухайгаа өөр хүнд дэлгэрэнгүй ярьж өгөхийг хичээгээрэй. Ингэснээр танд чухал деталиудыг тогтоож авахад илүү хялбар байх болно.

Тайван байдлаа хадгал

Хэрвээ хэн нэгэн тань руу дуугаа өндөрсгөвөл зөрүүлээд та дуугаа өндөрсгөх хэрэггүй. Тайван ярь. Тун удалгүй ярилцагчийн тань уур хилэн өөрийгөө буруутгах мэдрэмжээр солигдох болно.

Хүмүүс таны тухай юу бодож байгааг мэдэж ав

Өөрийн “Би”-гийн хэв маяг хүнд маш чухал. Тиймээс эргэн тойрны хүмүүс тань таны тухай юу гэж боддогийг мэдэж аваарай. Мэдсэн зүйлээ амьдралдаа хэрэгтэйгээр ашигла.

Хүн болгонд таалагдах боломжгүй. Гэхдээ уг нийтлэлд дурьдсан дээрх аргууд танд эргэн тойрныхонтойгоо илүү тааламжтай, эвтэйхэн, ашигтай харилцахад тусална гэдэгт итгэлтэй байна.

4
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *