Таны амнаас эвгүй үнэр гараад байна уу? Ердөө хоёрхон дусал үүнийг өөрчилнө…

0

Амны эвгүй үнэрээс хэрхэн салах вэ? Юун түрүүнд эвгүй үнэр үүсгэж буй шалтгааныг нь олж түүнийг арилгах нь хамгийн чухал. Бохь, чихэр, амны цацлагаар эвгүй үнэрээ дарсан ч үр дүнгүй гэдгийг санаарай.

Амнаасаа эвгүй үнэр гардаг эсэхийг хэрхэн мэдэх вэ?

Хамтрагчаасаа энэ тухай олж сонсох хамгийн таагүй шүү дээ. Ийм асуудал гарахаас урьтаж өөрөө хэрхэн мэдэх тухай зөвлөе.

Хэд хэдэн үндсэн аргууд бий:

  • Ягаан өнгөтэй, цэвэр хэл нь амнаас эвгүй үнэр гардаггүйг, харин хэлэн дээрх цагаан өнгөр нь эвгүй үнэр гардаг гэдгийг илтгэдэг.
  • Хэрэв таны гар дор халбага байгаа бол халбагаараа хэлээ хэд хэдэн удаа хусаад үзээрэй. Дараа нь халбагаа хатахыг хүлээгээд үнэр байгаа эсэхийг шалгаарай.
  • Бугуйгаа долоогоод хэдэн секундийн дараа үнэрлээд үзээрэй.

Үр дүнгүй арга: Алгаа амныхаа урд бариад үлээхэд ихэнхдээ эвгүй үнэр үнэртдэггүйг санаарай.

Амны эвгүй үнэрээс хэрхэн салах вэ?

Таагүй мэдээ: амны эвгүй үнэрээс бүрэн төгс салах арга гэж байдаггүй. Та өдөр бүр юм иддэг учир амны хөндийгөө мөн л өдөр бүр арчлах хэрэгтэй болно. Тэгэхээр амны эвгүй үнэрийг дарах хэд хэдэн үр дүнтэй аргуудыг зааж өгье:

  • Ус их уу. Хоёр дуслыг ч болтугай уу! Хуурай орчин нь нянд таатай нөхцөл болдог тиймээс ус бага уух нь амнаас эвгүй үнэр гарахад нөлөөлдөг.
  • Хэлний өнгөр хусагч ашиглаад үз. Хэл цэвэрлэхээс илүү үр дүнтэй арга байхгүй. Хэлэн дээр их хэмжээний нян тогтдог ба тэд л амнаас эвгүй үнэр гарах шалтгаан болдог юм.
  • Амаа тусгай шингэнээр зайл. Ам зайлагчийг ямар ч супермаркетаас олж авч болно. Зааврын дагуу тодорхой хэмжээний шингэн аваад 30 секундын турш амаа зайлаарай. Дараа нь дор хаяж 30 минут юм идэж, тамхи татаж болохгүй шүү.
  • Шүдний утас ашигла. Шүдний завсраар маш олон нян хуримтлагддаг. Тэднээс салах цорын ганц арга бол шүдний утас хэрэглэх юм.
  • Зөв хоолло. Амны эвгүй үнэрийг арилгахад тусалдаг хэд хэдэн хүнсний бүтээгдэхүүнүүд байдаг. Үүнд ногоон цай, шанц, апельсин, жимсгэнэ, алим, шанцай багтана. Бохь бол амны эвгүй үнэрийг дарах хамгийн үр дүнгүй, хэрэггүй арга гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.

Өөр зажилж болох зүйлс: гоньд, кардамон, укроп, савхан шанц (жижиг хэсгийг хугалж аваарай), хадаасан цэцэг (нэгээс илүүгүй), яншуй.

Эдгээр зөвлөгөөнүүдийг тогтмол мөрдвөл амны эвгүй үнэрээсээ салах боломжтой. Амны эвгүй үнэрийг дарах өөрийн гэсэн аргуудтай хүмүүс байгаа гэдэгт итгэлтэй байна. Бидэнтэй хуваалцаарай!

76
БахархмаарБахархмаар
24
ГоёГоё
15
ГайхмаарГайхмаар
11
ТэнэглэлТэнэглэл
9
Ха ХаХа Ха
7
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Газар Зууч

    Газар Зууч

    2017/06/12 at 17:20

    Erdenechimeg Ulzii

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *