Кино зохиолд дурдагдаагүй ч дэлгэцэнд мөнхөрсөн шилдэг хэсгүүд

0

Кино зохиолд дурдагдаагүй ч дэлгэцэнд мөнхөрсөн шилдэг хэсгүүдЗохиол хэлбэрээр бичигдсэн бүтээлийг кино болгохын тулд дэлгэцэнд зориулсан хялбаршуулсан хэлбэрт оруулах хэрэгтэй болдог. Үүнийг бичдэг хүмүүсийг кино зохиолчид гэх ба заримдаа тэдний зохиолдоо бичсэн хэсгүүд кино болох үедээ өөрчлөгдөх, хасагдаж үгүй болох тохиолдлууд байдаг. Түүгээр ч үл барам кино зохиолч нь зохиолоо бичиж дуусгаагүй байхад киноны зураг авалт эхэлчихсэн байх нь ч бий. Мөн жүжигчид жүжиглэж байхдаа өөрсдийн хэлэх үгийг орхигдуулж, эсвэл засаж найруулан хэлдэг. Энэ нь нэг бол найруулагчийн уурыг хүргэж, нэг бол талархлыг хүлээдэг. Гэтэл тохиолдлоор хэлсэн тэрхүү үг, үйлдэл нь кино урлагийн түүхэнд хамгийн мартагдашгүй зүйл болох үлдэх тохиолдол ч байдаг.

Буу илдний эсрэг
Raiders of the Lost Ark (1981), найруулагч Стивен Спилберг /Steven Spielberg/
Археологич, адал явдлын эрэлчин Индиан Жонес /Indiana Jones/хулгайлагдсан Марион Рэвенвуд /Marion Ravenwood/ (Кэрен Аллен /Karen Allen/)-ын араас явж байгаад хар хувцастай, том гэгчийн илд барьсан залуутай тулгардаг. Илдтэй залуутай тулалдахын оронд Инди зүгээр л буугаа сугалан гаргаж ирээд түүнийг буудаж орхидог.
Зохиол дээрээ тэд илдээр удаан тулалддаг ч тухайн үед Харрисон Форд /Harrison Ford/ хоолны хордлого авчихсан байсан тул ийм байдлаар зураг авалтыг үргэлжлүүлэх чадваргүй байснаас найруулагчтай ярилцсаны дүнд ийм байдлаар үргэлжлүүлсэн нь Индиан Жонесын домгуудын шилдэг хэсгүүдийн нэг бий болжээ.
Яагаад эрэгтэй моделиуд гэж?
Zoolander (2001), найруулагч Бен Стиллер /Ben Stiller/

Киноны энэ хэсэг дээр урьд нь модель байсан Жей Пи Преуитт /J.P. Prewitt/ (Дэвид Духовни /David Duchovny/), мулгуу эрэгтэй модель Дерек Зуландер /Derek Zoolander/ (Бен Стиллер /Ben Stiller/) нар гардаг. Улс төрийн өндөр хэмжээний аллага бүрийн ард яагаад загварын ертөнц байдаг тухай тайлбарладаг онолч Преуитт “Яагаад эрэгтэй моделиуд гэж?” гэсэн Зуландерын асуултанд уртаас урт тайлбар хэлдэг. Гэтэл Зуландер дахиад л “Яагаад эрэгтэй моделиуд гэж?” хэмээн асуудаг. Үнэн хэрэгтээ Стиллер дараагийнхаа үгийг мартчихсан учраас асуултаа давтсан ба овсгоотой Духовни түүнд тэр дор нь “Чи тоглоод байгаа юм уу? Би дөнгөж минутын өмнө яагаад гэдгийг чамд хэлсэн шүү дээ.” гэж хэлдэг.
Гэхдээ энэ хэсэг хоосон толгойтой эрэгтэй моделиудын хэв шинжийг харуулсан киноны өгүүлэмжинд хүч нэмж, Стиллерийн гэнэдэл киноны хамгийн хөгжилтэй хэсгүүдийн нэг болсон.

Муур
The Godfather (1972), найруулагч Фрэнсис Форд Коппола /Francis Ford Coppola/

Италийн хүчирхэг дээрэмчин гэр бүлийн хамгийн хүйтэн сэтгэлтэй гишүүн Вито Корлеоне /Vito Corleone/ (Марлон Брэндо /Marlon Brando/)-гийн энэ төрх өвөр дээрээ байгаа муурыг илэх зуураа нэгэн эрийг шийтгэж байгаагаар илэрдэг.
Зохиол дээр муур огтоос байгаагүй. Зарим нь Коппола Брэндогийн өвөр дээр муурыг гэнэтхэн шидсэн ч гэдэг. Зарим нь Брэндо тэрүүгээр хэсүүчилж байсан муурыг аваад өвдөг дээрээ тавин суусан ч гэдэг.
Надад хамаагүй
The Fugitive (1993), найруулагч Эндрю Дэвис /Andrew Davis/

Эхнэрийнхээ аллагад шударга бусаар буруутан болсон эмч Ричард Кимбл /Richard Kimble/ (Харрисон Форд /Harrison Ford/) болон АНУ-ын маршал Самуэль Жерард /Samuel Gerard/ (Томми Ли Жонес /Tommy Lee Jones/)-тай муу усны хоолойн дээр тулахдаа түүнийг буудаж, муу зүйл хийхийн оронд царайгаа гүн гүнзгий төлөвтэй болгож, тогтуун хоолойгоор “Би эхнэрээ алаагүй” гэж хэлдэг. Харин хариуд нь хэлсэн “Надад хамаагүй” гэсэн үг үнэхээр киноны шилдэг хэсэг болж чаддаг.
Кино зохиол дээр байгаагүй ч энэ гурван үг юу ч болсон бай Кимбл гэм буруугүй гэдгийг үзэгчдэд илүү хүчтэйгээр мэдрүүлдэг.
Аажимхан алгаа таших
The Dark Knight (2008), найруулагч Кристофер Нолан /Christopher Nolan/

Жим Гордон /Jim Gordon/ (Гэри Олдмен /Gary Oldman/), хотын дарга Гарсиа /Garcia/ (Нестор Карбонелл /Nestor Carbonell/) нарт баригдаж, шоронд орсон Жокер /Joker/ (Хит Леджер /Heath Ledger/) шоронд чимээгүй хүлээн суунгаа Гордоныг комиссарын зүг рүү түлхдэг. Өрөөн дэх офицерууд баяр хүргэн алга ташихад Леджер царайндаа огтхон ч хувирал гаргалгүйгээр аажмаар алга ташдаг нь зохиолд бичигдээгүй хэсэг юм.
Цустай шүлсээ нулимах
RoboCop (1987), найруулагч Паул Верхоевен /Paul Verhoeven/

Сөрөг дүрийн баатар Клэренс Боддикер /Clarence Boddicker/ (Куртвуд Смит /Kurtwood Smith/) РобоКоп /RoboCop/ (Питер Уэллер /Peter Weller/)-т баривчлагдан цагдаагийн газар ирээд түрүүчийн ширээн дээрх цаас руу цустай шүлсээ нулимдаг. Тэгээд “Хараал идсэн утасны дуудлагыг минь өгөөтөх” гэж хэлдэг.
Смит Верхоевен нар зураг авалтын өмнө зохиолд бичигдээгүй хэсгийн талаар товч хэлэлцсэн нь энд гардаг байна.
Хүзүүний зүүлтний үеийн инээд
Pretty Woman (1990), найруулагч Гарри Маршал /Garry Marshall/

Эдвард Левайс /Edward Lewis/ (Ричард Гир /Richard Gere/) дуудлагын бүсгүй Вивиан Уард /Vivian Ward/ (Жулия Робертс /Julia Roberts/)-т гоёмсог бөгөөд үнэтэй хүзүүний зүүлт үзүүлдэг бөгөөд бүсгүй үнэт эдлэлд хүрэх гэтэл Эдвард хайрцгийг шаламгай гэгч нь хаачихдаг. Энэ үед бүсгүй инээдэг бөгөөд энэ инээд үнэхээр үнэн сэтгэлийнх байсан учир найруулагч хасалгүй үлдээжээ.
Хурдан сэтгэ!
Being John Malkovich (1999), найруулагч Спайк Жонз /Spike Jonze/

Жон Малкович /John Malkovich/ Крейг Швартц /Craig Schwartz/ (Жон Кусак /John Cusack/)-тай уулзсаныхаа дараахан замын хажуугаар ууртай алхаж байтал замаар явсан машинтай эр түүний толгой руу лааз шидэж, “Хурдан сэтгээч, Малкович” гэж хэлдэг.
Найруулагч энэ хэсгийг дүрийн бүтэлгүйтлийг тод харуулсан гэж үзсэнээр зохиолд бичигдээгүй энэ хэсэг кинонд мөнхөрчээ.
Үнсгэлжингийн үлгэр
Caddyshack (1980), найруулагч Харолд Рамис /Harold Ramis/

Өөрийгөө мастеруудыг ялж байгаа үл мэдэгдэх гольфчин хэмээн Үнсгэлжингийн түүхийг өөрөө өөртөө бувтнан ярих орчны тохижилтын мэргэжилтэн Карл Спаклер /Carl Spackler/ (Билл Муррей /Bill Murray/)-ын хэсэг энэ киноны хамгийн шилдэг хэсэг болсон.
Хорвоогийн хамгийн уур хүрмээр дуу чимээ
Dumb and Dumber (1994), найруулагч Фаррелийн ах дүүс /Farrelly Brothers/

Хэрхэн хамгийн мулгуу боловч хамгийн гэнэн цайлган, сайн нөхөд байхыг харуулдаг энэ кинонд Ллойд Крисмас /Lloyd Christmas/ (Жим Кэрри /Jim Carrey/) болон Харри Дунн /Harry Dunne/ (Жефф Даниелс /Jeff Daniels/) нар бусдын уурыг хэрхэн барахыг харуулдаг. Энэ нь зохиолд огт тусгагдаагүй. Тэр ч бүү хэл Жое Менталино /Joe Mentalino/ (Майк Старр /Mike Starr/)-гийн хариу үйлдэл ч мөн зохиолд бичигдээгүй байсан ч энэ нь киног бүр ч хөгжилтэй болгосон юм.

Чамайг гей гэдгийг би яаж мэдсэнийг мэдэх үү?
Knocked Up (2007), Жудд Апатоу /Judd Apatow/

Хөгжилтэй бөгөөд гэм хоргүй тоглоом тохуу хийнэ гэдэг хамгийн хэцүү зүйлсийн нэг. Гэхдээ Сет Роген /Seth Rogen/ ба Паул Рудд /Paul Rudd/ нар гайхалтай хошигноцгоож чаддаг сайн найзууд гэдгээ дэлгэцэн дээр ч баталдаг. Пит /Pete/ (Рудд /Rudd/), Бен /Ben/ (Роген /Rogen/) нарын машинд сууж байгаад бие биенээ тохуурхдаг хэсэг бол тэр чигтээ жүжигчин эрхмүүдийн өөрсдийнх нь нэмсэн хэсэг. Киноны хамгийн сүүлийн засварласан хувилбар дээр энэ хэсэг хэдхэн секунд үргэлжилдэг ч DVD дээр бараг 6 минут орчим үргэлжилсэн байдлаар байдаг.
Унгадаг эхнэр
Good Will Hunting (1997), найруулагч Гус Ван Сант /Gus Van Sant/

Эмч Шон Магуэр /Sean Maguire/ (Робин Уильямс /Robin Williams/), математикийн сод ухаантан Уилл Хантинг /Will Hunting/ (Мэтт Дэмон /Matt Damon/) нарын энэ хэсэг дээр Уильямс үнэхээр гайхалтай хошин шогийн мэдрэмжтэй гэдгээ харуулдаг.
Зохиолд дурдагдаагүй энэ хэсэг дээр Уильямс Магуэрын гэдэс нь дүүрдэг эхнэрийн тухай бүхэл бүтэн түүх өгүүлдэг.
Хожимдсон дэлбэрэлт
The Dark Knight (2008), найруулагч Кристофер Нолан /Christopher Nolan/

Зохиолд бичигдсэнээр бол Жокер /Joker/ (Хит Леджер /Heath Ledger/) эмнэлэгт дэлбэрэлт эхэлж байхад гудамж уруудан сургуулийн автобусанд суугаад хэсэг хугацааны завсарлагааны дараа гэхэд дэлбэрэлт дуусах үед автобусаар хол гэгч нь явчихсан байдаг.
Гэтэл Леджер завсарлагааны үеэр алхахаа болиод өөрийн жүжиглэлтийг эхлүүлдэг. Тэр алиалагчийн зан гаргаж, тэслэгчийн удирдлагаар сахилгагүйтэж эхэлсэн нь киноны ноцтой үзэгдэлд хөнгөн хэлбэрийн бараан хошигнолыг бий болгосон.

Тоглоом дууслаа
Aliens (1986), найруулагч Жеймс Камерон /James Cameron/

Ксеноморфсуудын анхны дайралтын дараа хаа сайгүй үймээн бужигнаан болж байхад багийнхан юу болоод байгааг ухаарахыг хичээж байх үед цэрэг Хадсон /Hudson/ (Билл Пакстон /Bill Paxton/) хэдийгээр гутранги үзэлтэн боловч “Гүйцээ залуу минь, тоглоом дууслаа залуу минь, тоглоом дууслаа. Бид одоо юу хийх хэрэгтэй вэ?” гэж хэлдэг.
Зохиол дээрх үгэнд “Тоглоом дууслаа” гэдэг үг байдаггүй ба үүнийг Пакстон өөрөө зохиож хэлсэн юм.
Үдэшлэгний яриа
Tootsie (1982), найруулагч Сидней Поллак /Sydney Pollack/

Киноны нэг хэсэгт нэр төрд дуртай жүжгийн зохиолч Жеф Слейтэр /Jeff Slater/ (Билл Муррей /Bill Murray/) бүхэл үдэшлэгний турш ярих хэрэгтэй болдог. Гэвч зохиолд дүрийн харилцан яриа байдаггүй.
Харин төрөлхийн хошин шогийн мэдрэмжтэй Муррей энэ хэсэг дээр өөрөө зохион ярьдаг.
Жагсаал
The Usual Suspects (1995), найруулагч Брайан Сингер /Bryan Singer/

Кристофер Маккуорри /Christopher McQuarrie/ энэ хэсэгт зориулан “Хараал идсэн амьтан минь, түлхүүрнүүдийг өгөөтөх” гэж л бичсэн байдаг. Маккуорри сэжигтнүүдтэй ярьж байгаа цагдаагийн дүрд тоглодог бөгөөд Фред Фенстер /Fred Fenster/ (Беничио Дел Торо /Benicio Del Toro/)-д хэлсэн дээрх үгний хариуд Дел Торо “Англиар ярина уу” гэж хэлдэг нь зохиолд дурдагдаагүй юм.
DVD дээрх ярилцлаганд өгүүлснээр Дел Торо зураг авалтын үеэр байнга унгаж байснаас түүний ярианы төрхийн үеэр инээлддэг гэсэн байна. Хөвгүүд хөвгүүд л байх болно.

Явж зугаацъя
The Warriors (1979), найруулагч Уолтер Хилл /Walter Hill/

Энэ хэсэг дээр Нью Йоркын зэрлэг дээрэмчдийн бүлэг Rogues-ын удирдагч Лютер /Luther/ (Дэвид Патрик Келли /David Patrick Kelly/) өрсөлдөгч бүлэг Warriors-ыг гудамжны тулаанд дуудан өдөхдөө шил харшуулан дууддаг. Келли өөрөө зохион “Warriors, явж зугаацацгаая” гэж хэлдэг нь маш их алдаршсан.
Канноли /Cannoli/-г ав
The Godfather (1972), найруулагч Фрэнсис Форд Коппола /Francis Ford Coppola/

Корлеоне /Corleone/-гийн гэр бүлийн нөлөө бүхий хүн Питер Клеменза /Peter Clemenza/ (Ричард Кастеллано /Richard Castellano/) Дон Вито Корлеоне /Don Vito Corleone/ (Марлон Брэндо /Marlon Brando/)-гоос урвасных нь төлөө цохисон цохилтыг нь гүйцэхийг өөрийн дагагч Паули Гатто /Paulie Gatto/ (Жон Мартино /John Martino/)-д тушаадаг.
Кастелланогийн хэлэх ёстой үг бол зөвхөн “Бууг орхи” гэсэн үг байдаг. Гэвч үзэгдлийн өмнөх хэсэгт Клемензагийн эхнэр ирэхдээ жаахан канноли аваад ирээрэй гэснээс санаа аван, “Каннолиг ав” гэсэн алдартай үгээ хэлсэн байна.

Майн Фюрер, би алхаж чадна
Dr. Strangelove or: How I Learned to Stop Worrying and Love the Bomb (1964), найруулагч Стэнли Кубрик /Stanley Kubrick/

Цөмийн эрдэмтэн Dr. Merkwurdigliebe эсвэл Strangelove (Питер Селлерс /Peter Sellers/) бүхий л киноны турш тэргэнцэр дээр суусан хүн байдаг. Гэвч Селлер киноны яг төгсгөлд тэргэнцрээсээ босохоор шийддэг ба хоёр алхам алхаад “Майн Фюрер, би алхаж чадна” хэмээн тунхагладаг.
Энэ хэсгийг Кубрик өөрөө өөрчилсөн бөгөөд тэрээр Терри Соутерн /Terry Southern/-тэй хамтран бичсэн зохиолоосоо нилээд хэмжээгээр өөрчилсний нэг хэсэг нь Селлерийн хэлсэн үгс юм.
Ах дүүсээ дурсах
Saving Private Ryan (1998), найруулагч Стивен Спилберг /Steven Spielberg/

Байлдааны товч завсарлагааны үеэр ахмад Миллер /Miller/ (Том Хэнкс /Tom Hanks/) цэрэг Райан /Ryan/ (Мэтт Дэмон /Matt Damon/)-той сууж ярилцдаг. Энд Дэмоний ах дүүсийнхээ тухай ярьсан нь бүхэлдээ зохиолд дурдагдаагүй.
Чамд илүү том завь хэрэг болох юм байна
Jaws (1975), найруулагч Стивен Спилберг /Steven Spielberg/

Аймшигт махчин загасыг урхидахаар оролдож байхдаа цагдаагийн дарга Броди /Brody/ (Рой Шайдер /Roy Scheider/) харцандаа жинхэнэ айдсыг тодруулдаг ба босож зогсоод ахмад Квинт /Quint/-д энэ киноны алдартай үгийг бувтнан хэлдэг нь “Чамд илүү том завь хэрэг болох юм байна” гэсэн үг байдаг.

Би мэднэ
Star Wars Episode V: The Empire Strikes Back (1980), найруулагч Ирвин Кершнер /Irvin Kershner/

Контрабандчинаас баатар болон хувирдаг Хен Соло /Han Solo/ (Харрисон Форд /Harrison Ford/) гүнж Лейа /Leia/ (Керри Фишер /Carrie Fisher/)-г өөрт нь хайртай тухайгаа “Би чамд хайртай” хэмээн хэлэхэд хариуд нь “Би ч бас чамд хайртай” гэж хэлэх ёстой байдаг.
Гэхдээ Форд түүнийг зүгээр л “Би мэднэ” болгон өөрчилсөн.
Намайг сонсож байна уу?
Reservoir Dogs (1992), найруулагч Квентин Тарантино /Quentin Tarantino/

Тарантиногийн балмад эрдэнэсийн хулгайч Mr. Blonde (Майкл Мадсен /Michael Madsen/) офицер Нэш /Nash/ (Кирк Балтц /Kirk Baltz/)-ийн чихийг сахлын хурц хутгаар огтлон тамладаг. Тарантино Мадсенд энэ харгис үйлдлийнхээ үеэр хэлэх үгийн талаар ямар нэгэн чиглэл өгөөгүй ч Мадсен хамгийн харгис үгийг зохион хэлсэн байдаг.
Хүүхэд минь, чамайг харж байна шүү
Casablanca (1942), найруулагч Майкл Куртиз /Michael Curtiz/

Рик Блэйн /Rick Blaine/ (Хамфри Богарт /Humphrey Bogart/) ахмад Луйс Ренаулт /Louis Renault/ (Клауд Рэйнс /Claude Rains/)-ын тусламжтайгаар Исла Лунд /Ilsa Lund/ (Ингрид Бергман /Ingrid Bergman/) and Виктор Лашло /Victor Laszlo/ (Паул Хенрайд /Paul Henreid/) нарыг Америк явуулахаар гаргаж өгөхдөө Америкийн кино институтийн 100 жилийн ойгоор тодруулсан Киноны шилдэг 100 ишлэлийн 5-рт бичигдсэн алдарт үгээ хэлсэн юм. Хэдийгээр энэ үг нь зохиолд бичигдээгүй байсан ч энэ жагсаалтанд бичигдэхгүй байх шалтгаан болоогүй билээ.
Эх сурвалжуудын өгүүлснээр Богарт энэ үгийг завсарлагааны үеэр Бергманд покер тоглохыг зааж өгөхдөө байн байн хэлдэг байсан гэнэ.
Найтаалт
Annie Hall (1977), найруулагч Вуди Аллен /Woody Allen/

Еврей гаралтай мэдрэлийн эмгэгтэй инээдмийн жүжигчин Элви Сингер /Alvy Singer/ (Вуди Аллен /Woody Allen/)-ийг үдэшлэг дээр байх үед найз нь түүнд кокайнаар дүүргэсэн жижигхэн лааз өгдөг. Элви гартаа лаазыг аваад хүчтэй найтаан тэр хавиар нэг цагаан нунтаг цацаж орхидог. Жүжигчний эргэн тойронд хяналтгүй инээд дэгдсэн ба Аллен үүнийг тэр хэвээр нь үлдээснээр үзэгчдэд ч маш их таалагдсан юм.
Үзэгдлийн давталтын үеэр санамсаргүйгээр болсон энэ үйл явдал зохиолд ерөөс бичигдээгүй байжээ.
Жонни энд байна
The Shining (1980), найруулагч Стэнли Кубрик /Stanley Kubrick/

Уэнди Торренс /Wendy Torrance/ (Шелли Дувал /Shelley Duval/) түүний хүү Дэнни /Danny/ (Дэнни Ллойд /Danny Lloyd/) нар зочид буудлын угаалгын өрөөнд сэтгэцийн өвчтэй зохиолч Жек Торренс /Jack Torrance/ (Жек Николсон /Jack Nicholson/)-оос нуугддаг. Жек галын сүхээр хаалгыг цавчиж гаргасан нүхээр нүүрээ цухуйлган The Tonight Show-нд тоглосон Жонни Карсон /Johnny Carson/-ы хэлсэн алдартай үгийг хэлсэн нь “Жонни энд байна” байлаа.
Кубрикын анхны зохиол дээр байгаагүй энэ үгийг Николсон өөрөө бодож олон хэлсэн юм.
Бороонд урсах нулимс шиг
Blade Runner (1982), найруулагч Ридли Скотт /Ridley Scott/

Рой Бетти /Roy Batty/ (Рутгер Хауэр /Rutger Hauer/) хэмээгддэг хуулбарлагчийг тэтгэвэрт гаргахыг оролдож байсан Рик Декард /Rick Deckard/ (Харрисон Форд /Harrison Ford/) түүнтэй гарцаагүй нөхцөлд таарна. Тулааны эцэст үхэх байсан Декардыг барилгын ирмэг дээрээс аварч, өршөөл үзүүлэх Бетти “Тэдгээр бүх үеүд цаг хугацаанд гээгдэх болно.” гэж хэлэх ёстой байдаг. Гэхдээ Хауэр бичигдээгүй бөгөөд философилог үг хэлдэг нь “яг л бороонд урсах нулимс шиг” гэсэн үг байдаг.
Би энд алхаж байна
Midnight Cowboy (1969), найруулагч Жон Шлесингер /John Schlesinger/

Жое Бак /Joe Buck/ (Жон Войт /Jon Voight/), Рацо /Ratso/ (Дастин Хоффман /Dustin Hoffman/) нарыг Нью Йоркын гудамжинд алхаж байтал “Кино зураг авалтын улмаас гудамжийг хаасан” гэсэн тэмдгийг үл ойшоон давхиж орж ирсэн жинхэнэ таксины жолоочид хандан Хоффманы хэлсэн дээрх үг зохиолд огт байгаагүй ч нөхцөл байдалд маш тохирсон үг болжээ.

Singing in the Rain
A Clockwork Orange (1971), найруулагч Стэнли Кубрик /Stanley Kubrick/

Алекс /Alex/ (Малколм МакДауэлл /Malcolm McDowell/) хөгжилтэй дуунд найзуудынхаа хамт бага зэрэг хүчирхийлэл, хүчингийн хэрэг хийж байгаагаар гардаг. Кубрикын хэлснээр энэ хэсгийн зураг авалтыг хэд хэдэн удаа хийсэн ч тухай бүрд тийм ч хөгжилтэй болж чадахгүй байсан тул тэрээр МакДауэллд өөрийнхөө хүссэнийг хий гэж хэлсэн байна.
МакДауэлл Singing in the Rain дууг чангаар хашхиран дуулсан нь Кубрикт таалагдсанаар тэр даруйд нь дууг ашиглах эрхийг олж авсан байна.

Чи надтай ярьж байна уу?
Taxi Driver (1976), найруулагч Мартин Скорсес /Martin Scorsese/

Кино зохиолч Паул Шредер /Paul Schrader/ энэ хэсэгт зүгээр л “Трэвис Travis/ толинд өөртэйгээ ярьдаг” гэж бичсэн байдаг. Нойр хулжих эмгэгтэй таксины жолооч Трэвис Бикл /Travis Bickle/ (Роберт Де Ниро /Robert De Niro/)-ийн хиймэл харилцан ярианы үеэр хэлсэн энэ үгийн Де Ниро өөрөө хэлсэн.
Хсссс!
The Silence of the Lambs (1991), найруулагч Жонатан Демм /Jonathan Demme/

Ханнибал Лектер /Hannibal Lecter/ (Энтони Хопкинс /Anthony Hopkins/)-ийн Холбооны мөрдөх товчооны агент Кларис Старлинг /Clarice Starling/ (Жүди Фостер /Jodie Foster/)-т шош болон сайн чанарын дарсны хамт элэг идэх тухай өгүүлж байхдаа гаргадаг Хссс хэмээх авиа нь эх зохиолд байдаггүй.
Гэхдээ энэ нь Фостерыг жихүүцүүлсний адил үзэгчдийг ч бас жихүүцүүлж чадсан юм.
Жагсаалын бэлтгэл хий, бага түрүүч ээ
Full Metal Jacket (1987), найруулагч Стэнли Кубрик /Stanley Kubrick/

Анх жүжигчин Ли Ермэй /R. Lee Ermey/ их бууны ангийн бага түрүүч Хартман /Hartman/-ы дүрд сонгогдоогүй байв. Харин Ермэй өөрийн тэнгисийн цэрэгт байх үеийн хараалаар дүүрэн бичлэгээ киноны багийнханд өргөн барьснаар Кубрик түүнийг шууд л тоглуулахаар болсон.
Ермэй 150 хуудас егөөдөл бичсэн байснаас Кубрик 50 орчим хувийг гаргаж, үлдсэнийг нь хуучин жагсаалын бэлтгэлийн сургагч байсан тэрээр өөрөө бичжээ.
3
ГоёГоё
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Зочин

    2013/10/14 at 00:46

    Really appreciate you sharing this blog article. Much obliged.

  2. Зочин

    2013/10/26 at 21:59

    I would like this!!!

  3. Зочин

    2013/10/30 at 03:57

    I loved your post.Thanks Again. Really Great.

  4. Зочин

    2013/11/23 at 02:03

    Very great post. I simply stumbled upon your blog and wanted to mention that I’ve really loved browsing your blog posts. After all I’ll be subscribing in your feed and I am hoping you write again soon!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *