Жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан зээлийн санхүүжилтын талаар

0

Жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан зээлийн санхүүжилтын талаарБид Капитал банкны Зээлийн газрын захирал С.Дэлгэрцэцэгтэй жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан зээлийн санхүүжилтын талаар ярилцлаа 

С.Дэлгэрцэцэг: Зээлийн барьцаа хөрөнгийн үнэлгээ хангалтгүй ч хүссэн зээлээ авах боломжтой боллоо. 

Сайн байна уу? Үндэсний зуун хувийн хөрөнгө оруулалттай Капитал банк жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр нилээдгүй ажил зохион байгуулдаг. Энэ талаар сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг нийт харилцагч, уншигчиддаа хүргэвэл? 

Юуны өмнө нийт уншигч нартаа энэ өдрийн мэнд хүргэе. Манай улсын хувьд үйлдвэрлэлийг дэмжих нь нийгэм, эдийн засгийн хувьд маш чухал ач холбогдолтой. Энэ ч утгаараа манай банкны хувьд жижиг дунд бизнес эрхлэгчдийг зээлийн бодлогоороо дэмжин ажилладаг. Өнгөрсөн хугацаанд нилээд олон жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч байгаа. 

Бичил бизнес эрхлэгчдэд зориулсан Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Сангийн “Жижиг зээл”-ийг олгож эхлэх гэж байгаа гэж сонссон? 

Тиймээ бид сүүлийн зургаан жил “Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Сан”-гийн “Ажлын байр нэмэгдүүлэх төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлсэн. Энэ жил энэхүү хөтөлбөрөө үргэлжүүлэн “Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Сангийн “Жижиг зээл” нэртэйгээр Хөдөлмөрийн яамтай хамтран Нийслэлийн дүүргүүдийн болон орон нутгийн Хөдөлмөрийн Хэлтэсүүдээр дамжуулан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх болон өргөтгөснөөр ажлын байр бий болох, хувиараа болон өрхийн аж ахуй, нөхөрлөл, хоршооны хэлбэрээр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хүсэгч ажилгүй иргэн, малчин, албан бус хөдөлмөр эрхлэгчдэд, мөн шинээр ажлын байр бий болгож, ажлын байраар хангасан ажил олгогчдод сарын 0.8%-0.85,-ийн хүүтэй, 24 хүртэл сарын хугацаатай уг зээлийг олгож байна. Энэ нь бичил бизнес эрхлэгчдийн хувьд маш таатай зээлийн нөхцөл юм. 

Бичил бизнес эрхлэгчдийн хувьд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн жижиг зээл маш таатай боломж юм байна. Харин жижиг дунд бизнес эрхэгчдийг ямар боломж хүлээж байна вэ? 

Бид өөрийн эх үүсвэрээр жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулан маш таатай нөхцөлтэй зээлийг олгож байна. Эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх, бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, шинээр бизнес эрхлэхээр арилжааны банкнаас зээл хүсэхэд жижиг дунд бизнес эрхлэгчдэд барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй байх асуудал нэлээд тулгардаг. Барьцаа хөрөнгийн үнэлгээнээс хамааран хүссэн зээлийг бууруулахгүй шийдвэрлэх үүднээс “Зээлийн батлан даалтын сан”-тай хамтран ажиллаж байна. Өөрөөр хэлбэл харилцагчийн хүссэн зээлийн үнийн дүнгийн 60 хүртэл хувьд батлан даалт гаргуулах боломжтой болох юм. 

Хэрвээ жижиг дунд бизнес эрхлэгч Та зээлийн санхүүжилт авах хүсэлтэй боловч барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй байгаа бол өөрт хамгийн ойр байрлах Капитал банкны салбар, тооцооны төвөөр дамжуулан Зээлийн батлан даалтын сангийн батлан даалтад хамрагдах боломжтой. 

Түүнчлэн гадаад худалдаа эрхлэгчдийн хувьд Аккредитив буюу гадаад худалдааны санхүүжилт, гадаад гуйвуулгын үйлчилгээний харьцангуй уян хатан нөхцлийг мөн санал болгож байгаа. 

Гадаад худалдааны санхүүжилтын талаар арай дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл?

Гадаад худалдаа эрхлэгчдэд учирдаг нэг том эрсдэл нь төлбөр тооцооны эрсдэл байдаг. Өөрөөр хэлбэл импортлогчдийн хувьд бараа бүтээгдэхүүнээ хүлээн авчихаад төлбөрөө шилжүүлмээр байдаг, экспортлогчдын хувьд төлбөрөө хүлээн авчихаад бараа шилжүүлмээр байдаг. Харин аккредитивын үйлчилгээ нь энэ бүх эрсдэлийг экспортлогч, импортлогчийн өмнөөс банк үүрч байгаа хэрэг юм. Харилцагч гадаад худалдааны төлбөр тооцоотой холбоотой бүх асуудлаа банкинд даатгаад бизнесийн үйл ажиллагаандаа л анхаарна гэсэн үг юм. 

Бидэнд зээлийн санхүүжилтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

За баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.
Банкны үйлчилгээтэй холбоотоб бусад мэдээллүүдийг авахыг хүсвэл дараах хаягуудаар орно уу:
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *