Болзошгүй дайныг өөрчлөх ирээдүйн роботууд

0

Болзошгүй дайныг өөрчлөх ирээдүйн роботуудДайн тулааны талбарт хүнийг роботууд орлох цаг үе хол биш болсон. Ширүүн галаас хамгаалж, удаан хугацаагаар тулалдаж чадах харгис хэрцгий машинууд бүтээгдсээр байна. Саяхан дайнч роботуудыг дайснуудаа сөнөөх хүнд галт зэвсгээр тоноглосон. Ямартай ч газар нутгийн төлөөх ирээдүйн дайны гол дүр нь роботууд байх нь тодорхой болоод байна. Дараах 5 робот нь ирээдүйд дайны талбарт ашиглагдахаар төлөвлөгдөж, яг одоо хөгжүүлэлтийн шатандаа явж байгаа юм.

1. Cheetah
Defense Advanced Research Projects Agency /DARPA/-гийн Cheetah робот нь одоогоор бүтээгдсэн хамгийн дэвшилтэт роботуудын нэг юм. Дөрвөн хөлт уг робот 29 км/цаг хүртэл хурдлах чадвартай ба одоо ч ДАРПА-гийн лабораториудын гүйлтийн зам дээр янз бүрийн хурдаар шалгагдсаар байна. Cheetah робот саяхан 45 км/цаг хүртэл хурдалжээ.
2. RHex
Зургаан хөлтэй энэ робот бараг бүх газарт явж чадах ба хадархаг газар, шавар, элс, өвс ургамалтай газар, галт тэрэгний зам, телефон утасны шон, налуу газар, шатаар явж чадна. Зарим тээврийн хэрэгсэл явах боломжгүй шавартай, намагтай газраар ч явж чадна.
3. AlphaDog LS3
Boston Dynamics-ын энэ төсөл дайны нохой байдлаар зохион бүтээгдсэн. Түлшээ дахин цэнэглэхгүйгээр 181 кг жинтэй ачааг 32 км зам зөөвөрлөх чадалтай энэ роботод саяхан нэмэлт функциудыг хийсэн. Эдгээр функциудын нэг нь уг нохой удирдагч хүнийг автоматаар дагах аж. Мөн удирдлагаар команд хүлээн авдаг энэ нохойг хүний дуу хоолойг таних чадвартай болгохоор ажиллаж байгаа ба ийм чадвартай болсноор цэргүүдийн амаар өгсөн тушаалыг биелүүлэх юм.
4. Sarcos
Хүн дүрст робот Саркосын хөгжүүлэгч Бенжамин Стефенс хүнд хэцүү, тодорхойгүй нөхцөлд ажиллах чадвартай робот бүтээх зорилготой.
5. Pet Man
Boston Dynamics-ын бас нэгэн робот болох энэхүү робот нь хүний хөдөлгөөнүүдийг давтах чадвартай. Дайны үед химийн янз бүрийн зэвсгээс цэргүүдийг хамгаалах хувцаснуудыг шалгахад зориулагдан бүтээгдсэн.
Ирээдүйн роботуудын тухай илүү олон зүйлс
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *