Манай гэрийнхэн идсэн алимныхаа хальсыг хаяхаа болиод цуглуулдаг болсон. Алимны хальсаар юу хийж болдгийг та бүхэндээ харуулъя

3

Алимны хальсанд амин дэм ихээр агуулагддаг гэдгийг мэддэг ч гэсэн би үнэхээр идэж чаддаггүй юм. Би алим идэхдээ үргэлж хальсалдаг. Хальсыг нь яах уу, ойлгомжтой шууд л хаяна. Гэхдээ би саяхан хальсыг ашиглаж болдгийг олж мэдлээ. Зөвхөн хальс төдийгүй голыг нь ч гэсэн мөн адил. Яаж гэдгийг нь энэхүү нийтлэлээр хүргэе.

© Depositphotos

 

Алимны хальс

Ухаалаг эзэгтэй нарын сайн мэдэх зүйл: гал тогоонд байдаг бүх зүйлийг ашиглаж болно. Би одоо л энэ дүрмийг баримталж сурч байгаа юм. Аливаа нэг хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхэд хог хаягдал гардаг. Тийм ээ, тэр болгоныг бүрэн ашиглахад бас ухаан хүрэхгүй ээ. Алимны хальс, голыг ашиглах аргыг миний өмнөөс эрт дээр үед бодоод олсон нь аз.

© Depositphotos

Гэрийн нөхцөлд алимны уксус хийж болдог юм байна. Мөн хальсаар нь компот ч хийж болно. Ханд хийдэг гэрийн эзэгтэй нар ч бий. Хамгийн сонирхолтой хэрэглээ – алимны хальсаар хоолны сав, хайруулын таваг цэвэрлэх арга. Яаж цэвэрлэхийг нийтлэлийн төгсгөлд танд хүргэе. Харин одоо алимаар гэрийн уксус хийх аргыг заая.

Орц:

  • 6 том алим
  • 2 х.х сахар
  • 450 мл ус

Бэлдэх арга:

1. Алимыг хальсалж голыг нь авна. Зөөлөн эдийг пирог зэрэг хийхэд ашиглаж болох юм. Алимнаас гарсан хаягдлыг литрийн шилэн саванд хийнэ. Савны ¾ хэмжээгээр байх ёстой.

© Depositphotos

2. Шилэн саванд сахар, усаа нэмээрэй. Шингэн алимны хальс, голыг бүрэн давсан байх ёстой. Орцуудыг сайтар холино.

3. Шилийг цаасан алчуураар таглаад резинээр бооно. Шилийг 2 долоо хоногийн хугацаатай харанхуй, бүлээн газар тавь. Энэ хугацаанд хөөсөрч исэж байгаа чимээ гарна.

4. Шингэнийг марлиар шүүж аваарай. Хоёр удаа шүүвэл илүү цэвэрхэн уксус гарна. Шүүсэн шүүсийг дахин шилэн саванд хийж цаасан алчуураар таглаад дахин 2-4 долоо хоног харанхуй, дулаан газраа хадгална.

5. Энэ хугацаанд уксус булингартай юм шиг болж магадгүй. Энэ нь хэвийн өөрчлөлт шүү. Уксусны амт хэрхэн өөрчлөгдөж байгааг долоо хоногтоо нэг удаа амсаж шалгаарай. Исэх үйл явцыг хэзээ ч зогсоож болно. Үүний тулд өөр саванд хийгээд төмөр тагаар таглахад л хангалттай. Бэлэн болсон уксусыг хөргөгчинд хадгална. Ингээд л боллоо.

© Depositphotos

 

Алимны хальсыг ахуй амьдралд хэрхэн хэрэглэх вэ?

Алимны хаягдалд уксустай төстэй хүчлийн үйлчилгээ байдаг. Тиймээс хөнгөн цагаан түлэгдсэн сав суулгыг цэвэрлэж болно гэсэн үг. Хоолны сав, хайруулын тавгийг шинэ юм шиг гялалзуулахыг хүсвэл дараах байдлаар цэвэрлээрэй.

© Depositphotos

Хальсыг цэвэрлэх гэж байгаа саванд хийнэ. Дараа нь ус хийгээд гал дээр тавьж 30 минутын турш зөөлөн буцалгана. Усыг хөргөөд савыг угаадгаараа угааж цэвэрлэнэ. Одоо гялалзаж байгаа биз дээ?

Мөн алимны хальсаар тасалгааны цэцэг бордох энгийн бордоо ч бэлдэж болдог. Хальсыг бүлээн усанд хийгээд 1-2 хоног хонуулаарай. Энэ хугацаанд хэд хэдэн удаа хутгаж байхаа мартав. Дараа нь шүүгээд долоо хоногтоо 1-2 удаа усална.

© Depositphotos

Ийм л энгийн бөгөөд хэрэгтэй аргууд байна. Алимын хаягдлаар уксус хийхийг хүсэхгүй байгаа бол жимсээр нь сонгодог уксус хийх жор ч байдаг.

Алимын уксус ямар ашиг тустай, мөн яагаад өдөр тутмын амьдралдаа зайлшгүй хэрэглэх ёстойг танд бид танилцуулж байсан. Энэ тухай нийтлэлийг цаг гарган сонирхоорой. Танд амжилт хүсье.

21
ГайхмаарГайхмаар
8
ГоёГоё
4
БахархмаарБахархмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *