Гал тогооны тавцанг хэрхэн чөлөөтэй байлгах вэ? Эмх цэгцтэй байж чадахгүй байгаа бол үүнийг заавал уншаарай

0

Чухам тавцан дээр л гал тогооны бүхий л үйл ажиллагаа явагддаг. Даанч төвөг болсон зүйл өрөөстэй байх тул хоол хийх ажлыг хүндрүүлдэг ажээ. Ялангуяа жижигхэн гал тогоотой бол асуудал бүр ч хүндэрдгийг бид сайн мэднэ.

Таны хоол хийх уран бүтээлд саад болохгүйн тулд гал тогооны тавцанг хэрхэн чөлөөтэй байлгаж болохыг судалцгаая.

1. Xутганы суурь тавиурыг соль

Xутганы суурь тавиур хэрэглээнд тохиромжгүй, учир нь зөвхөн тодорхой тооны болон хэлбэр, хэмжээ бүхий xутга л хийж болно, мөн үнэтэй орон зайг хайр найргүй эзэлдэг.

Тиймээс xутганы соронзтой тогтоогчоор солиорой. Гал тогооны тавцан сулрахаас гадна та төрөл бүрийн хэмжээтэй xутга худалдаж авах боломжтой болно. Өөрт тохирох хэмжээтэй тогтоогч сонгосон байхад та дурын гал тогооны хэрэглэлээ тогтоох боломж үүснэ.

 

2. Төмөр тогтоогч ашигла

Гал тогооны тавцан дээр хоолны төрөл бүрийн хэрэглэл хуримтлагддаг. Энэ бүх замбараагүй хэрэглэлийг төмөр тогтоогчоор эмх цэгцэд оруулах боломжтой.

S-хэлбэрийн дэгээнд хоолны сав, хайруулын таваг зэргийг ч өлгөж болно. Юу дуртайгаа өлгөх боломжтой ба үүний ачаар та гал тогооны тавцанг бүрэн чөлөөлөөд зогсохгүй элдэв хайрцаг савыг ч бүрэн чөлөөлнө.

 

3. Нэмэлт тавиур ашигла

Ширээний тавиур зөвхөн хадгалах орон зайг нэмээд зогсохгүй мөн тавцангийн орон зайг ч чөлөөлж өгдөг.

Шүүгээний дотор орон зайг бий болгодог зарчмаар явна. Лааз, таваг, амтлагчтай савнуудыг тавиур дээр хадгална. Доод хэсэгт нь жижигхэн савтай эд зүйлсийг байрлуул, харин дээр нь – амтлагч, хоолны сав зэргийг.

 

4. Жимсний сагс өлгө

Жимсний сагсыг өлгөснөөр гал тогооны тавцангийн орон зайг бүрэн ашиглах боломжийг бий болгоно. Жимсний сагс нь өөрөөсөө дэгээтэй байх нь элбэг тул хэрэглэхэд амар.

Сагсыг шүүгээнээс эсвэл таазнаас өлгөсөн ч болно. Үелсэн сагс бол бүр ч их жимс багтана. Жимсний сагсыг ихэвчлэн нүдний түвшинд байлгадаг тул муудаж байгаа эсэхийг нь хянахад амар.

 

5. Поднос тавь

Гал тогооны тавцан дээр их зүйл тавьдаг бол жишээ нь, ургамлын тос, давс, амтлагч зэрэг өрсөн байдаг бол поднос дээр тавихыг зөвлөж байна.

Илүү өндөр зүйлийг, тухайлбал, шил зэргийг нь голд нь байрлуулаад, жижиг савтай зүйлсийг буюу хоолны амтлагчуудыг – зах тал руу нь тавьбал зохино.

 

6. Тосгуурын хэмжээтэй адил махны мод сонгоорой

Махны модыг гал тогооны тавилгын тавцан дээр тавьж хүнсээ хэрчихэд хүрдэг. Үүний оронд тосгуур дээрээ тавиарай. Энэ тохиолдолд хоол бэлдэх орон зай шууд нэмэгдэнэ. Тосгуур, махны модыг зэрэг ашиглах зайлшгүй шаардлагатай бол тосгуурын хажуугийн плита дээр тавина, ингээд л танд нэмэлт орон зай үлдэх ажээ.

6
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *