Нэгнээсээ холдож үзээгүй алдартай ихэр ахан дүүсийн нэг нь өөд болоход нөгөө нь долоо ч хонолгүй хорвоог орхижээ

0

Алдартай шоумен байсан ихэр ах, дүү хоёр бие биенээсээ холдож ч үзээгүй гэдэг. Нэг нь өөд болоход нөгөө нь ганцаараа үлдсэндээ ихэд гансарч хүндээр хүлээж авчээ. Шүтэн бишрэгчид нь ихрийн өрөөсний үxлийг бас хүндээр хүлээж авсан боловч ойролцоогоор долоо хоногийн дараа ихрийн нөгөө өрөөсөн өөд болсон юм.

Ихэр ах, дүү хоёрын овог Богданов, тэд гадаадын ихэр Уизлитэй тун адилхан. Тэд үнэхээр авьяастай байсан тул дэлхий даяар алдартай байжээ. Нэгийг нь Игорь, харин нөгөөг нь Григорий гэдэг, гэхдээ хүмүүс түүнийг зүгээр л Гришка гэж дууддаг байв. Тэдний уян зөөлөн, эмзэг сэтгэлийг хүн болгон ойлгож чадаагүй ч тэдний авьяасыг бүгд хүлээн зөвшөөрчээ. Одоо тэд биднийг орхин одсон, олон нийтийн зүгээс чулуудах элдэв үгсэд төгсгөл болж. Тэд францын нэгэн эмнэлэгт 6 өдрийн зайтай өөд болцгоожээ.

Игорь 2022 оны 1 дүгээр сарын 3-нд бурхан болсон тухай францын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн юм. Ихрийн өрөөсөн Гришка түүнээс арай эрт 2021 оны 12 дугаар сарын 26-нд өөд болжээ. Тэдний үxлийн шалтгаан одоо болтол оньсого хэвээр, яагаад гэвэл хэн ч албан ёсны мэдэгдэл хийсэнгүй. Шүтэн бишрэгчид нь өөрсдийн зүгээс үxлийн шалтгааны талаар таамаг төдий санаа дэвшүүлсээр л байна.

Тэдний ихэнх нь ээлжит гоо сайхны мэс засал сөргөөр нөлөөлсөн гэж үзжээ. Үнэндээ ихрүүдийн хийлгүүлсэн мэс заслыг тоолж баршгүй юм. Гэхдээ тэд өөрсдөө хэзээ ч гоо сайхны мэс засал хийлгүүлж байгаагүй гэж мэдэгддэг байлаа. Харин тэдний нүүр царайнаас гоо сайхны мэс заслын ул мөр шууд харагдана. Бас нэг таамаг бол ах, дүү хоёр акромегали гэх өвчтэй байсан тухай юм. Энэ нь яс, зөөлөн эдийн бүтэц өөрчлөгдөх хүнд өвчин ажээ.

Бодит байдал хавьгүй энгийн. Ах, дүү хоёр ковидоор өвчилсөн байв. Энэ өвчний оноштойгоор тэд 2021 оны 12 дугаар сард францын нэгэн эмнэлэгт хэвтэцгээжээ. Тэдний биеийн байдал хүндэрсээр эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн байна. Өвчин хүндэрч ах, дүү хоёр 72 насандаа өөд болцгоожээ.

 

Мөн ах, дүү хоёр вакцинд хамрагдаагүй байсан тухай ч мэдээлэл цацагдсан

Вирусын гаралтай хүнд өвчин нь чухам акромегалтэй давхар хавсарсан тул ковидыг дааж чадаагүй гэсэн таамаг давамгайлж байна. Ковидын вирус зүрх, амьсгалын системд сөргөөр нөлөөлж байгааг бид бүгд сайн мэднэ. Тэд акромегалтай байсан бол байнга эм ууж байх ёстой. Яагаад гэвэл эмийн эмчилгээгүйгээр уг өвчний оноштой хүн 50–иас илүү насалдаггүй ажээ.

Гэхдээ ах, дүү хоёр 72 насалсан бөгөөд тэдний амьдрал маш идэвхтэй байсан юм. Тэд олонд танигдсан алдартай одод байлаа, харин шинжлэх ухааны нийгэмлэг тэдний хөдөлмөрийг байнга л шүүмжилдэг байжээ. Шинжлэх ухааны салбарынхан тэдний хөдөлмөрийг уг салбарт ямар ч үр дүнгүй гэж үздэг.

Харин ихэр ах, дүүгийн шүтэн бишрэгчид өөр байр суурьтай: тэдний хөдөлмөрийг зориуд хүлээн зөвшөөрөхгүй байгаад ч тэд ихэд дургүйцдэг юм. Яг одоогийн байдлаар ихэр ах, дүүгийн үxлийг сошиал сувгуудаар идэвхтэй хэлэлцэж байна. Игорь гурван ч удаа гэрлэж байсан бөгөөд түүний бүх хань ижлүүд нь хүнд үед нь дэмжиж тусалж байсан гэдэг. Тэр 6 хүүхэдтэй. Харин Гришка нь гоонь эр, хүүхэдтэй ч болоогүй. Тэр насан туршдаа ихрийн өрөөснийхөө нөмөр нөөлөгт явж байжээ.

11
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Yanjiv Altantsetseg

    Yanjiv Altantsetseg

    2022/01/07 at 19:47

    Манайханд амь салгах гэж дом үйл хийдэг бил үү
    Нэг тиймэрхүү зүйл яригддаг.

  2. Oojgii Batdelger

    Oojgii Batdelger

    2022/01/07 at 21:44

    1 amitai .

  3. Tsogoo Khbaatar

    Tsogoo Khbaatar

    2022/01/08 at 05:26

    Битгий худлаа ярь энэ 2 хүн чинь вакцинаа хийлгээгүй байж байгаад Совидоор нас барсан . Үхлийн нууц ч гэх шиг

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *