Ахуйн цэвэрлэгээний 21 арга

0

Өдөр тутмын их ажилтай үед байнга их цэвэрлэгээ хийх цаг зав хомс байдаг. Нөгөө талаар залхуурал гэж нэг зүйл биднийг дагалдаж байдаг нь нууц биш. Гэтэл амьдрах орчин нь маань бохир бас эмх цэгцгүй байгаад байх нь сэтгэл тавгүй байхад хүргэдэг. Тэгвэл дараах 25 аргыг хэрэгжүүлээд байвал өрх гэр тань цэвэр цэмцгэр түүнийг дагаад сэтгэл санаа ч тайван амгалан байх боломжтой юм байна.

1. Хатаагчныхаа хавхлагийг 6 сар тутамд цэвэрлэж байх

2. Бүх зүйлийг байранд нь тавих

3. Кокосын тос, хөөлгөгч нунтаг /baking powder/-ийг ижил хэмжээгээр холин үлдэгдэл арилгагч гайхалтай холимогтой болж болно.

4. Цуу бол байгалийн шилдэг цэвэрлэгч. Цууг устай 1:3 харьцаатай холиод таагүй үнэртэй газарт шүршиж орхи. Хэдхэн цагийн дараа үнэр арилна.

5. Нэг уут нимбэгний амттай Kool-Aid аяга таваг угаагчин дотор тогтсон толбыг хялбархан арилгана.

6. Оймсонд усаар шингэлсэн цуу шингээж, цонхны туузан хөшгийг цэвэрлэж болно.

7. Хуучны зургийг цэвэрлэхэд талхыг ашиглаж болно. Зурагт харуулсан шиг талхаа хуваагаад хөө тортгийг нь үрж цэвэрлэнэ.

8. Хивсэн дээрх толбыг арилгахдаа 1:1 харьцаатай цагаан цуу, усны холимгийг толбон дээр шүршиж, дээрээс нь даавуу тавиад 30 орчим секунд индүүдэхэд толбо арилна.

9. Торон уутыг сав суулга үрж цэвэрлэхэд ашиглана.

10. 1 аяга baking soda, 4 дусал essential oil ашиглан матрасаа цэвэрлэж болно. Үүний тулд дээрх хоёр орцоо тагтай саванд хийж сэгсэрнэ. Энэ холимгоо жижиг шүүр ашиглан матрасан дээгүүрээ цацаад 1 болон түүнээс дээш цагаар байлгасны дараа тоос сорогчныхоо хошуунд шилэн оймс углаад сайтар соруулахад тоосны хачиг тэргүүтэй элдэв шимэгчийг маш сайн арилгадаг байна.

11. Шүршүүрийн толгойг 1:1 харьцаатай хольсон цагаан цуу, аяга угаагч шингэнээр норгосон шётка ашиглан цэвэрлэ.

12. Хогоо соруулахын өмнө тоосоо унагаагаад дараа нь соруул.

13. Угаалгын машинаа усаар дүүргээд 2 аяга цагаан цуу хий. 1 цаг байлгасны дараа угаалгын машинаа ажиллуулаад усыг нь асга. Дотор тал нь маш цэвэрхэн болно.

14. Цагаан цуу, baking soda ашиглан гал тогооны тосгуурыг цэвэрлэдэг. Даавуун алчууранд цагаан цуу шингээгээд тосгуур мөн цорго зэргээ бүхэлд нь хучиж 20 минут болгосны дараа усаар зайлж цэвэрлэхдээ цоргоны ар өвөр талын гар хүрэх боломжгүй хэсгийг шүдний сойзоор үрж цэвэрлэнэ. Тосгуурын ус зайлуулах хоолой руу 1 1/2 аяга baking soda хийгээд дээрээс нь 1 аяга цагаан цуу хийхэд хөөсрөн урвалд орно. Саванд ус буцалгах зуураа хэсэг байлгасны дараа буцалсан халуун усаа хийхэд хоолойн дахь бохир сайн цэвэрлэгдэнэ.

15. Холбогч хавчаар нь угаагч зөөлөн хөөсөнцрийг хуурай байлгахад тусална.

16. Гэрлийн шилийг микрофибер алчуураар арчихад хамгийн тохиромжтой.

17. Шалны хөвөөг даавуу зөөлрүүлэгчээр арч.

18. Металл бус хөвсгөр угаагчийг богино долгионы зууханд өндөр температурт 2 минут байлгахад нян бактери нь устдаг.

19. Индүүний бохирдсон улыг давсаар үрж арилгадаг. Сонингийн цаасан дээр давс асгаад индүүгээ халааж байгаад индүүднэ.

20. Кофены аяганд ваниллын охь бөглөөгөөр нь 2 дүүрэн хийж шарах шүүгээний 300 хэмд 1 цаг байлгахад гэр чинь гайхалтай тансаг үнэртэй болно.

21. Тосгуурын цоргыг вакстай цаасаар арчихад хурууны хээ, усны толбо тогтдоггүй.

1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *